Евгений Пригожиныг оршуулах ёслол хаалттай болж өндөрлөв
"Вагнер" бүлгийн толгойлогч Евгений Пригожиныг оршуулах ёслол ОХУ-ын Санкт Петербург хотноо гэр бүлийн хүрээнд болж өндөрлөлөө гэдгийг төлөөлөгч нь мэдээлсэн байна. Евгений Пригожины сууж явсан нисэх онгоц наймдугаар сарын 23-ны өдөр Москвагийн орчимд осолдсон гэдгийг дотоодын болон олон улсын хэвлэлээр мэдээлсэн юм. ОХУ-ын зүгээс Евгений Пригожиныг нас барсан гэдгийг задлан шинжилгээгээр нотолсон байна. "Вагнер" бүлгийн Хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт оршуулгын явцын талаар телеграмаар товчхон мэдээлэл өгсөн байна. Түүнтэй салах ёс хийхийг хүссэн хүмүүс оршуулах ёслол өнгөрсний дараа газар дээр нь очиж болно гэж мэдээлжээ.
Зөвхөн гэр бүлийн хүрээнд болсон оршуулах ёслолын үеэр цэргийн хүндэтгэл үзүүлэх ёслол болоогүй гэдгийг мэдээлсэн байна. Мягмар гараг хүртэл түүнийг хаана оршуулах талаар "Вагнер" бүлгээс мэдээлээгүй учир ажиглагчид зөвхөн таамаг дэвшүүлж байсан байна.
Санкт Петербург хотноо болсон оршуулах ёслолын үеэр цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд хамгаалж байсан тухай хэвлэл мэдээллийнхэн дурдсан байна. Ёслол орон нутгийн цагаар мягмар гарагийн 16 цагт эхэлжээ. Пригожиныг эцгийнх нь хажууд оршуулсан гэдгийг Оросын "MSK1" сайт мэдээлсэн юм. Онгоцонд хамт осолдсон хүмүүсийн нэг болох Пригожины орлогч Валерий Чекаловын оршуулах ёслол мөн Санкт Петербург хотноо Пригожиныхоос тусдаа болж өндөрлөсөн байна.
Тэрбээр "Вагнер" группын зэвсэглэлээс бусад санхүүтэй холбоотой үйл ажиллагааг эрхэлдэг байсан гэж ажиглагчид үздэг юм. Пригожины оршуулах ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй гэдгийг мягмар гарагийн үдээс өмнө Кремлийн зүгээс мэдэгдсэн. Тэрбээр энэ өдөр Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай уулзалттай байсан гэж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Эрка [37.76.54.181] 2023-08-31 20:14:12
Путин агуу удирдагч нэг хэсэг бүлэглэлийн төлөө биш нийт ард түмнийхээ төлөө хийх л ёстой зүйлийн нэг
Уншигч [81.31.232.47] 2023-08-31 18:00:15
Манай 76-гишүүн, авилга, хулгайч,худалчдыг Путин ингээд чимээгүйхэн явуулаад өгдөггүй юм байхдаа.
Зочин [59.153.113.178] 2023-08-31 12:02:23
Тэр том гүрний дотоод хэрэг. Дуугүй явсаннь аминд чинь өлзийтөй.
Танго [59.153.113.178] 2023-08-31 12:00:13
Чи хэн болчихоод тэр том гүрний дотоод хэрэгт оролцдог хүн бэ Өөрсдийгөө зохицуулж чадахгүй явж бж.
Улс [122.201.23.201] 2023-08-31 11:43:34
Манай 76 хулгайч бөөснүүдийг л Пүтин ах ирээд аваасай
Зочин [66.181.189.134] 2023-08-31 16:32:30
Цогцосноос хэн болохыг нь зөвхөн ДНК-аар нь тогтоодог болохоос биш хандлагаар тогтоогдогүй. Хандлагаар ямар өвчин нь хаашаа тархсан, гадны гэмтэл байгаа эсэхийг л тогтоодог юм. Юм бичих гэж . байгаа бол тайлварыг зөв хийж бай !!!
Зочин [174.192.192.37] 2023-08-31 06:29:22
Tord terselj bolohgui.
З [66.181.161.227] 2023-08-30 17:13:05
ОРОСУУД БОЛ НОХОЙ ШҮҮ АХ ГЭЭД БАЙДАГ АЦНУУДАА ЧАМАЙГ НЭГ Л ӨДӨР НУХНА
Зочин [66.181.189.134] 2023-08-31 16:36:04
Чи оросын төрд тэрсэлээ юу!??? Аль улсад төрлөө тэгсэн хэний ч хувь заяа яг Бригадын шиг тавьлан угтанаа. Юу үнэн энэ үнэн шүү
Tur [66.181.183.99] 2023-08-31 08:04:39
Terselegchig Urvagchidiig bol delhiin haanch baisan olj,orondon.jorlondonch gesen ustgan geseen...
Зочин [203.98.76.249] 2023-08-30 16:35:27
путин ахаа манай хэдэн төрийн бөөс төрд хэрэггүй арьсуудыг хуулаад алаад өгөөч ээ.
Зочин [124.158.107.35] 2023-08-30 15:32:27
путин нохой өөрөө нухчихаад авсан дээр нь цэцэг өргөөд чаачихын Сталинч маягаар хардсан болгоноо алдаг алуурчин
Зочин [37.76.54.181] 2023-08-31 20:11:38
Путин агуу удирдагч нэг хэсэг хүмүүсийн төлөө биш ирээдүйн ард түмнийхээ төлөө хийх л ёстой зүйлийн нэг
Зочин [66.181.190.199] 2023-08-31 07:15:49
Амаабрьж.хуцаарай.төриин.төлөө. Оготоно.боож.үхэв.гэдэг.шиг.тэ.р Улсын.асуудал.та.та.нарт.падлиигүй. Өөрсдиигээ.самна.
Zochin [66.181.161.153] 2023-08-30 16:37:27
Bolgoomjtoi baihgui bol tsaad aluurchin chin chamaig irj nuhna shu uheree