Агнасан тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг илрүүлжээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг даргын энэ оны наймдугаар сарын 2-ны өдрийн а/862 дугаар захирамжийн хүрээнд наймдугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр баталгаат болон баталгаат бус замын хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт, шалгалтыг Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон чиг үүргийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамж хэрэгжсэнээс хойших хугацаанд нойтон тарвагыг Улаанбаатар хотын бүс рүү нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.124] 2023-09-04 10:33:17

Паа мөн том хэрэг илрүүлжээ. Илрүүлсэн цагдаад нь гавьяат өгмөөр юмаа. Харин нүүрсний их наядын хулгайчдыг хэзээ илрүүлэх юм болоо.

зочин [59.153.114.253] 2023-09-01 11:20:29

болиочээ тахал өвчин тоглоом биш шүү

Зочин [203.98.76.249] 2023-09-01 10:18:47

дарга нар хар машиндаа хамгаалалттай тарвага ачаад ирж л байгаа шүү дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.