РОМЫН ПАПЫН МОНГОЛ ДАХЬ АЙЛЧЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ
Ромын пап Францис энэ өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Төрийн ордны өмнө Эзэн Чингис хааны хөшөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн танхимд уулзалдан Ромын Пап лам IV Иннокентийн өөрийн элч католик шашны санваартан Плано Карпинигаар уламжлан их хаан Гүюгт 1245 оны 3 дугаар сарын 13-нд бичсэн “Cum non solum” хэмээх илгээсэн захидлын хариу захидлын хуулбарыг дурсгал болгон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа.
Папын айлчлалыг судлаач, нийтлэлчид янз бүрээр дүгнэн бичиж буйг ерөнхийд нь тоймлон авч үзвэл түүний Их Монголын эзэнт гүрний түүх, уламжлалыг хадгалсан өнөөгийн Монгол Улсыг дэлхий дахинд сануулах, нүүдлийн соёл иргэншлийн давуу талыг товойлгон харуулах, өнөө цагт тулгамдсан асуудал экологийн доройтол, авлигалын асуудлыг хурцаар шүүмжилсэн агуулгатайг папын өөрийнх нь хэлсэн үгнүүдээс ч харж болохоор ажээ.
Ажиглагч, судлаач, нийтлэлчид Ромын папын Монгол дахь айлчлалыг юу гэж дүгнэж байгааг та бүхэнд сэдэвчлэн хүргэе.
Геополитик
“Ватикан нь хот улс бөгөөд Tайваны арлын тусгаар тогтнолыг 1942 оноос өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрдөг, дипломат харилцаатай. Ватиканы пап Монголд албан ёсны айлчлал хийснээр Ватиканы Тайваны арлын статуст хандах энэ байр суурь Монгол Улсад ашигтайгаар өөрчлөгдөх чиглэлдээ орлоо гэж дүгнэж бас болно оо…” Gansukh Amarjargal
Соёл, уламжлал
“Ромын пап Францис: Монгол гэр бол хэн нэгний хувийн орон зайг хүндэтгэн, харилцан зэрэгцэн орших хүний ертөнцийн бүх хэмжигдэхүүн юм. Монгол гэр бол сүнслэг сэтгэлгээ, нар сар ээлжлэн орж ирдэг ертөнцийн зүй тогтол юм. Монгол гэр бол ахмад настан болон хүүхэд залуусын хоорондын хамгийн гэгээн холбоо юм. Нүүдэлчин бидний олон зуун жил амьдарч ирсэн Монгол гэр, гал голомтыг минь ийм гоё үгсээр илэрхийлж, ингэж гоё хэлж буйд үнэхээр талархан хүлээн авч байна. Ингэснээр хүүхэд багачууд минь ч Монгол гэртээ амьдрах, өв соёлоо хүндэтгэх, үргэлжлүүлэх, сэтгэлд маш гоё эерэг нөлөө үзүүлж байна гэж харж байна Enkhtuya Taivanshar
Сургааль, номлол
Далай ламын айлдвар ба Ромын Папын айлдвар Дээхэн Далай лам Монголд айлчилж, сүсэгтэн олонд хандан "архиа бага уу, айргаан уу" хэмээн сургаал айлдсан байдаг. Энэ тухайгаа 2017 онд HBO сувгаар гардаг "Last Week Tonight with John Oliver" ток шоун дээр ч дурдсан байдаг. Далай лам монголчуудын архины хэрэглээ хэрээс хэтэрсэн байхыг хараад ийнхүү айлдсан тухайгаа дурдаад түүнээс хойш монголчуудын архины хэрэглээ үнэхээр багассан тухай Жон Оливерт ярьж байж.
Харин өнөөдөр Ромын Пап Францис монголчуудад хандан "Тэнгэр бай" хэмээн хэдэн зууны тэртээ манай өвөг дээдсийн аяар энэ дэлхий хөдөлж, эмх журамд орж байсан тухай дахин дурсан сануулж, түүн лүгээ амьдрахыг уриалав. Товчхондоо бол "худал үгүй, айдас үгүй, ичгүүр үгүй амьдралаар амьдарч, зовхиноос чинь доош татах зовлон зүдүүргүй, зон олноороо алсын хараатай, бусад улс гүрнүүдэд үлгэр болон амьдраарай" гэлээ. Харьцуулбаас Далай лам биеэ засах тухай айлдаж байсан бол Пап өнөөдөр гэрээ засах талаар үл итгэгч нэгэнд ч үнэхээрийн ойлгомжтой хэллээ. Түүний үгийг бэлдсэн хүн нь онц сайн, орчуулсан хүн нь мөн сайн байлаа гэж дүгнэхээр байна. Baika Puntsag
Нийгэм, улс төрийн ач холбогдол
Барууны ертөнцийн соёлын цөмийг тээдэг шашны тэргүүн Монголд анх удаа ирж байгаа нь Монголын олон тулгуурт гадаад бодлогод чухал ач холбогдолтой. Ромын папын айлчлалаар дэлхийн олон хэвлэлүүд Монгол дахь католик сүмийн тухай бичихээс гадна нийгэм улс төрийн байдлыг сурвалжилсан нийтлэлүүд ич бичигдэж байна. Олон улсын харилцаанд “Улс бус субъект” гэдэг ойлголт байдаг. Тусгаар тогтносон улс биш мөртлөө нөлөө ихтэй Риотинтой, НАТО ч юм уу тэднийг субкект гэж нэрлэдэг бөгөөд хамгийн том субъект Ромын папыг гэж үздэг.
Учир нь дэлхий даяар 2,5 тэрбум Христийн шашинтан. Зонхилох урсгал нь 1,3-1,4 тэрбум итгэгчтэй католик. Энэ хүмүүс бүгд Ромын папыг хүндэлдэг.Зөвхөн хувь хүн гэдэг талаас нь бид ойлгох ёстой. 2000 жилийн турш оршсоор ирсэн институт Ватикан 1929 онд Италитай хэлэлцэн тохирсны үндсэн дээр тусгаар тогтносон Гэгээн ширээт гэдэг бие даасан улс учраас пап бол шашин, улс төрийн зүтгэлтэн. Тусгаар тогтносон улс гэдэг НҮБ-ын байнгын ажиглалтад байдаг. Байнгын ажиглагч гэдэг саналын эрхгүй ч бүх хурал зөвлөгөөнд оролцоно гэсэн үг.
Барууны ертөнцийн соёл иргэншил өөрөө католик шашин дээр төлөвшиж бий болсон. Р.Нямдаваа. Хэмээн тус тус дүгнэжээ.
Сэтгэгдэл
Иргэн [124.158.67.68] 2023-09-05 07:44:03
За даа, нэг их хөөрцөглөөд хэрэггүй л байх.
Зочин [103.57.93.44] 2023-09-05 01:21:52
Пап Францисын айлчлал Монгол Улсыг дэлхийд товойлгож өгсөн маш ач холбогдолтой айлчлал боллоо. Энэ их буянтан Пап гуай урт наслаж удаан жаргах болтугай. Монгол Улсад минь дахин морилоорой. Айчлалын энэ хэдэн хоногт монгол хүний сэтгэл сэргэж, эзэн Чингис, эцэг дээдсийн минь түүхийг сануулсан өдрүүд байлаа. Бид чинь аугаа их ээ мэддэггүй уагаа их гүрэн юм даа.
Хаха [202.126.88.164] 2023-09-04 15:24:20
Хххх