ГИХГ: Наймдугаар сарын өргөдөл гомдлын шийдвэрлэлт 95,9 хувьтай байна

Aдмин / Нүүр

Гадаадын иргэн, харьяатын газарт 2023 оны наймдугаар сарын 01- наймдугаар сарын 31-ний хооронд 79 (иргэнээс 59 өргөдөл, 2 гомдол, албан хаагчдаас 18 өргөдөл), орон нутаг дахь нэгжүүдэд 28 (иргэнээс 20 өргөдөл, албан хаагчдаас 8 өргөдөл), нийт 107 өргөдлийг хүлээн авч, 77 өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн өмнөх сард хүлээн авсан 36 өргөдлийг шийдвэрлэж, энэ сард нийт 113 өргөдлийг (өргөдөл 108, гомдол 5) шийдвэрлэлээ. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95,9 хувьтай, 31 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Наймдугаар сард Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад нийт 5 өргөдөл (өргөдөл3, гомдол 2) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.