“161 дүгээр сургуулийн бохирын асуудал шийдэгдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллүүлэхийг эсэргүүцэж байна“

Aдмин / Боловсрол

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн барилгын ажил дууссан хэдий ч бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэх нөхцөл байдал үүсээд байна.

Тус сургуулийн захиргаа хичээлийн шинэ жилийн нээлтээр сургуулийн бохирын шугам холбогдоогүй учир хугацаагүй байдлаар цахимаар хичээллэх болсноо мэдэгджээ.

Цахимаар хоёр дахь жилдээ хичээллэхийг эсэргүүцэж, 1,000 гаруй хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж буй учир эцэг эхийн төлөөллүүд маргааш буюу есдүгээр сарын таванд боловсролын сайдтай уулзах шийдэлд хүрсэн байна.

Өмнөх оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 161 болон 163 дугаар сургуулийн барилга хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас 118, 89, 7 дугаар сургуулиудад хуваагдаж гурван ээлжээр хичээллэж байв. 161 дүгээр сургуулийн барилга удахгүй ашиглалтад орно гээд хичээлээ цахим хэлбэрт шилжүүлэв. Улмаар 163 дугаар сургуулийн барилга ашиглалтад түрүүлж орсноор барилгаа хоёр хувааж хичээлийн сүүлийн улиралд танхимаар хамт хичээллэжээ.

Өөр сургуулийн анги танхимд хичээллэх, цахим хичээлдээ суусан ч тэгш оролцоотой байгаагүй болон нэмэлт сонгон дугуйлан хичээллээгүй зэргээс үүдэн өмнөх хичээлийн жилийн сургалт үр дүнгүй байсан тул хүүхдүүдээ дахин цахимаар хичээллүүлэхгүй хэмээн эцэг эхийн төлөөллүүд өнөөдөр 161 дүгээр сургуулийн гадаа мэдээлэл хийлээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-09-05 09:26:56

нөгөө поп хотын дарга нисч ирээд үүрэгдээд яв л даа. хэрггүй ман дээр баасны ялаа шиг сууж байдаг нөхөр дөө


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.