Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын есдүгээр сарын хуваарь гарчээ. Ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэг, насны хишиг, онцгой тохиолдлын зэрэг 12 төрлийн тэтгэмжээс есийг нь энэ сарын 14-нөөс олгох хуваарьтай байна. Хүүхэд бүрийн 100,000 төгрөг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг есдүгээр сарын 20-ноос данс руу нь шилжүүлэх аж.
Дэлгэрэнгүй хуваарь: Энэ оны эхний хагас жилд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд ₮971 тэрбумыг олгожээ.
Сэтгэгдэл