Багануурын хүн амын 71 хувь нь залуучууд

Aдмин / Нүүр

Багануур дүүргийн онцлог хийгээд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын талаар тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Багануур нь 29 мянга гаруй хүн амтай бөгөөд 71 хувь нь залуучууд аж. Дүүргийн хэмжээнд хүн амын тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлого баримталж, орон сууц худалдаж авсан иргэдийг ипотекийн гурван хувийн зээлд хамруулж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нийт 211 мянган мод тарьжээ. Дүүргийн хэмжээнд 1.2 сая ам метр талбайд ногоон байгууламжтай.

Энэ нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 35.7 ам метр гэсэн үг юм. Мод үржүүлгийн чиглэлээр дөрвөн аж ахуйн нэгж, таван иргэн 31.7 га газарт 647 мянган тарьц суулгацыг бэлтгээд байна. Харин хатуу хучилттай 27.6 км авто замтай.

Ихэнх нь 10-30 жилийн насжилттай тул шинээр зам тавих шаардлага тулгарч байгааг хэлж байв. Гэр хорооллын 65 хувь, орон сууцны хороолол 100 хувь гэрэлтүүлэгтэй болжээ. Энэ онд л гэхэд гэрэлтүүлгийг 14 хувиар нэмэгдүүлсэн байна. 2020-2023 онд нийт 39 байрны фасад засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ирэх онд 23 байранд засвар хийх шаардлагатай. Дүүргийн хэмжээнд төрийн 24 байгууллагад 107 албан хаагчийн орон тоо дутуу байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.