Тоглоомын талбайд тоглож байсан хоёр хүүхдийг хөтөлж явсан гэх эмэгтэйг саатуулан, шалгаж байна
Орон сууцны гадаах тоглоомын талбайд тоглож байсан бага насны хоёр хүүхдийг авч явахыг оролдсон эмэгтэйг саатуулжээ. ЦЕГ-ын ХМТ-өөс “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 19:29 цагт Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгаж байна” хэмээн мэдээлэв.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулна уу.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.169] 2023-09-07 17:19:07
Er ni iim vzegdel vildel garaad baidag shv hatyy shiitge hvnii naimaachin l bgaa
зочин [59.153.114.253] 2023-09-06 22:23:51
хүүхэд зарж хулгайлдаг хүүрнүүдийг хашраагаад өг
Зочин [43.242.243.106] 2023-09-05 23:16:40
Хархад эрүүл бна. Хулгай нь баригдахаар жүжиглэж бна.
Зочин [103.212.118.69] 2023-09-06 22:45:44
яг үнэн