Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр хүлээн авчээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дуусжээ. ОХУ-ын Тихвины үйлдвэрт үйлдвэрлэсэн вагонууд нь засвар хоорондын хугацаа 8 жил буюу 1 сая километр, хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн хос дугуйн холхивч, тормосын хоёр цилиндртэй буюу хоёрлосон тоормостой учир галт тэрэгний хөдөлгөөний найдвартай байдлыг нэмэгдүүлсэн байна.
Уг вагонуудыг 32 жил ашиглах боломжтой аж.
Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт ашигласнаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд нийт зургаан багц ажил байгаагийн нэг нь 810 ширхэг вагон нийлүүлэх тухай юм. Энэ талаар Төслийн гүйцэтгэгч “Бодь интэрнэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “400 вагон оруулж ирсэн. Тавантолгой төмөр зам өөрсдөө ашиглаж байгаа” хэмээн өнгөрсөн онд мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-09-06 10:27:31
нүүрсээрээ гангаараа хүдэрээрээ өөрсдөө үйлдвэрлэл явуулмааар байна шүү. дарга нараа үгдйиг нь цаазалбал их но булхай гар ч ирнэ
ЗОЧИН [103.10.21.18] 2023-09-06 09:44:28
ОНЦ ХЭРЭГТЭЙ ВАГОНУУД БИШ.ЭНЭ ЗАМЫГ Х.БАТТУЛГА,УДААНЖАРГАЛ НАР ХУУЛИЙН ХУЛГАЙ ХИЙЖ НАРИЙН ЦАРИГИЙГ ӨӨРЧЛҮҮЛЭН ӨРГӨН ЦАРИГААР ЯМАРЧ ХЭРЭГЦЭЭГҮЙ,ЖИЛД 50-60 САЯ ТН БУС,5-8 САЯ ТН-оос ИЛҮҮ НҮҮРС ТЭЭХГҮЙ,ЖИШГЭЭС 3-4 ДАХИН ИХ ӨНДӨР ӨРТГӨӨР,ХИЛ ДЭЭР АСАР ӨНДӨР ӨРТГӨӨР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТТАЙ ЗАМ БАРИУЛЖ МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ ДАЙСАГНАСАН,ЭДИЙН ЗАСГИЙГ ХОРЛОН СҮЙТГЭХ ЭРҮҮГИЙН ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН.ТЭД НҮҮРС,ТӨМӨР ЗАМЫН "МАШ НУУЦ" 10 ГАРАН ГЭРЭЭНҮҮДЭЭР ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ХУЛГАЙ ХИЙЦГЭЭХЭД НЬ БАЯСГАЛАН,ЭТТ-н ГАНХУЯГ ХАМ ОРОЛЦОЖ ТОМ ХУВЬ ХҮРТСЭН.НАРИЙН ЦАРИГААР ТАВЬСАН БОЛ ӨРГӨН ЦАРИГИЙН ЭНЭ ОЛОН ЗУУН ВАГОН,ЗҮТГҮҮРҮҮД ОГТ ХЭРЭГГҮЙ БАЙСАН.ХЯТАДЫН ВАГОН,ЗҮТГҮҮРҮҮД ОРЖ ИРЖ,МӨН МАНАЙ ЦӨӨН "НЦ"-ийн ВАГОН АЧААЛЛААД ХИЛ ДЭЭР ЯМАРЧ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ШУУД ХЭРЭГЛЭГЧРҮҮГЭЭ ЦААШ ЯВАХ БАЙСАН.ТТ-н НҮҮРС СОЛОНГОС,ЯПОНД ХЭЗЭЭ Ч ОЧИХГҮЙ БОЛСОН.ЭНЭ ОРОН ЗАЙГ ОХУ ЭЗЭЛЧИХЛЭЭ.ЭДГЭЭР ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА,ОЛОН ЗУУН ТЭРБУМЫН ХУЛГАЙГАА ХАМТ АМЖИЛТТАЙ ХИЙСНИЙ ТӨЛӨӨ "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ЦОЛ ӨГЧ АВАЛЦСАН