ӨНӨӨДӨР: “Эдийн засаг ба барилгын салбар” уулзалт зохион байгуулна

Aдмин / Нүүр

Өнөөдөр болох үйл явдлын тойм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-7-ны өдрүүдэд Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

-УИХ-ын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл хамтран ‘Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ”-г есдүгээр сарын 9 хүртэл Төрийн ордонд зохион байгуулж байна.

15.00 цагт: Эдийн засгийн нөхцөл байдал барилгын салбарт хэрхэн нөлөөлж байгаа, гадаад, дотоод нөлөөлөл, барилгын материал, орон сууцны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар “Эдийн засаг ба барилгын салбар” уулзалтыг МҮХАҮТ-д зохион байгуулна.

-СУИС, Уран зургийн галерей, “Амгалан Ертөнц” сангаас Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.

-Монгол Улсын Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор, зураач С.Дагвадорж, уран бүтээлч Д.Дөлгөөн нарын хамтарсан "Алтан огтлолцол" уран бүтээлийн үзэсгэлэн есдүгээр сарын 10-ныг хүртэл МУЭ-ийн Арт галерейд үзэгчдийн хүртээл болно


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.