Ерөнхий боловсролын сургуулиудын бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг хянав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлын хүрээнд Эдийн засаг хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын тайланг тус тус үнэлэв.
Өнгөрсөн долоо хоногт “Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын удирдамж”-ын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18, 52 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 14, 21, 33, 84 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1, 3, 6, 31 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 5,17, 24, 23 дугаар сургуульд сургуулийн элсэлт, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй, Өнөр цогцолбор сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 38, 93 дугаар сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн бүртгэлийн үйл ажиллагааг хянаж, тандалт судалгаа хийв.
Сэтгэгдэл