Б сорьцын хариу А-тай нь адил гарвал М.Бадарчийн Улсын Арслан цолыг хураана

Aдмин / Нүүр

Удтал яригдсан улсын баяр наадмын бөхчүүдийн допингтой холбоотой асуудал ил болж байна. Өнөөдөр Монгол Улсын Арслан М.Бадарч нийгмийн сүлжээгээр дамжуулан тайлбар хийн, "2023 оны 8-р сарын 21-ны өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн. Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.

Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн.

Ингээд 9-р сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна." гэв.

Өөрөөр хэлбэл түүний сорьцноос допинг илэрсэн, Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан нь үнэн болж таарлаа.

Би "Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.

Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн. " гэх уянгын халилтай тайлбарын хувьд бол яахав дээ, угаасаа Э.Оюунболд ч өнөөг хүртэл өөрийгөө допинг хэрэглэснийг хүлээн зөвшөөрөөгүй л яваа.

Тэр бүү хэл А ба Б сорьцыг нэг дор авдаг тул Б сорьц А сорьцноосоо өөр хариу гаргах магадлал маш бага гэж үздэг аж. Хэрэв Б сорьцын хариу өмнөхтэй нь адил гарвал М.Бадарчийн Улсын Арслан цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасах шийтгэл оногдуулах учиртай.

С.Сарнай


Сэтгэгдэл

зочин [103.212.118.59] 2023-09-11 11:15:13

Наадмаас өмнө допинг хэрэглэсэн эсэхийг шалгаад барилдуулж болдоггүй юм уу. Дараа нь бөөн юм болохын цол өгөөд бай шагнал нутаг ус гээл бөөн юм болж болсны дараа ингэж зарлах нь болохгүй байнаа. Төрийн наадам утгаа алдлаа

Зочин [203.98.76.249] 2023-09-12 12:09:41

чулуугаар шидэж ал.

зочин [202.9.46.1] 2023-09-11 10:04:35

Түрүүлж магадгүй гэсэн бөхдөө допин амсуулж тоглоом тохуу хийдэг болчихсон уу түрүүлэхийн төлөө барилдаж байгаа бөх допин хэрэглэх үү

зочин [103.111.68.3] 2023-09-11 08:16:20

зүгээр АРД түмнээр УВС - ийн хэрүүлч нохойнууд л дандаа НААДАМ будлуулж хэрүүл тэмцэл хийж байгаа юм аа , Баяр наадам түрүү бөх ЗААВАЛ УВСын БӨХ түрүүлэх ёстой юм уу, Энэ заваан хорлон санаагаа УВС -хан болих хэрэгтэй, МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭН ХЭН ИЙМЭРХҮҮ ЗАВААН ЮМЫГ ХИЙХ чадар ВЭ гэдгийг мэдэж байгаа шүү , Бөхийн холбоо энэ асуудлаар хэрүүл ч нохойнуудаасаа маш хурдан ЗОРИГТОЙ салах хэрэгтэй шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү МАГАЛЖАВ ААА ааааааааааааааааааааааааааааааааа

Зочин [59.153.113.229] 2023-09-10 23:44:03

Допингийн шинжилгээний хариу гарсаны дараа цолыг нь олгож болдоггүй юм уу, жил бүр л ийм будлиан болох юм

Зочин [202.9.46.222] 2023-09-10 17:56:53

Түрүүлэхийн төлөө явж байгаа хүн юу гэж допинг хэрэглэх вэ дэ тэгээд жилийн турш сайн барилдаж байсан хүн. Тэнэг хүн л хэрэглэх байх да атаа жөтөөжингүүд туйширахаа болиул таарна

Зочин [59.153.113.229] 2023-09-10 23:41:45

Допинг хэрэглэж байж л түрүүлнэ ш дээ, өөрөөр боломжгүй болоод л хэрэглэсэн юм биш үү

Зочин [202.126.90.141] 2023-09-10 09:06:39

Ингэж наадахгүй шүү! Бүх түрүү бөхөөс допинг илэрнэ гэж юу байдаг юм . Итгэж өгөхгүй олон бна. Өгсөн лбол буцаагаад ч бие, сэтгэл, бяр тэнхээ нь ард олны сэтгэлд үлдсэн. Гүйцээ. Ганц удаа барилдсан биш, заалны барилдаанд ч сайн байсныг харлаа, үзлээ, биширлээ. Боллоо.

Иргэн [103.212.117.16] 2023-09-09 17:49:30

Наадмаар түрүү бөх тодрохгүй хэцүү болох нь дээ.

Зочин [139.5.218.170] 2023-09-09 15:12:14

Хммм, харамсалтай

ЗОЧИН [59.153.114.61] 2023-09-09 11:29:05

ДҮРЭМ ЖУРАМ ХУУЛИА ЯС МӨРДӨӨД ЦОЛЫГ НЬ ХУРААЖ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ 4 ӨӨС ДЭЭШ ЖИЛ ХАСААД ТОГТЧИХВОЛ ААНДАА ЗОГСОНО !!!

Zochin [66.181.161.127] 2023-09-09 10:50:48

Hangaig dayn bolhod gai bolloodoo

дэлээ [139.5.216.211] 2023-09-10 12:53:30

Тэглээ тэглээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.