П.Сайнзориг М.Бадарчийн тайлбарыг "Ямар ч баримтгүй, ховон зохиомж" гэв
Энэ жилийн Үндэсний их Баяр наадмын түрүү бөх, Монгол Улсын Арслан М.Бадарчийн сорьцноос допинг илэрсэн нь тодорхой боллоо. Үүнтэй холбоотойгоор тэрээр нийгмийн сүлжээнд тайлбар гэгчийг нийтэлж," Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог...
Шинжилгээний процесс, түүний хариуны талаар буюу миний сорьц БНСУ руу бусад сорьцтой хамт явсан эсэх, хамт явсан бол яагаад хариу нь тусдаа ирсэн болон эдгээрийг хариуцаж байгаа байгууллагатай холбоотой өөрт байгаа эргэлзээ, олон жил хуримтлагдсан хардлагуудтай холбоотой зарим асуудлаар хуулийн байгууллагад хандан олон нийтэд нээлттэй шалгуулахаар ажиллаж байгаа ба төдий л их хугацаа орохгүй биз ээ. " гэх мэтээр бичсэн юм.
Харин Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мөн л нийгмийн сүлжээнд: "Мэдэгдэл гэдэг зүйлийг сая л харлаа. Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно.
Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан.
Баримт байвал гаргаж ирээд харуулах хэрэгтэй, ховоор бас зохиож олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй болов уу. Хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдыг баримтгүйгээр ташаа мэдээлэл тараах замаар өөрийн хариуцлагагүй байдлаа бусдад нялзааж гэмгүй царайлмааргүй байна. Ичсэн, бантсан хүн юу гэдэг билээ ийм зүйл болж байна. Өөр юу ч гэхэв дээ нээрээ, харамсалтай байна.
“Б” сорьцын хариу албан ёсоор ирсний дараа хууль тогтоомж, холбогдох дүрэм, журамд заасны дагуу олон нийтэд мэдээлэх бөгөөд шаардлагатай холбогдох арга хэмжээг авна аа.
Цаашид наадмын бөхийн барилдаанд шөвгөрч цол хүртсэн бөхөд батламж олгож, допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цол олгуулах саналаа Ерөнхийлөгчид уламжилдаг байх шаардлагатай болов уу даа?" гэсэн байна.
Ж.Мөнхбат
Сэтгэгдэл
иргэн [202.21.126.195] 2023-09-11 15:31:47
Хүний үгийг гуйвуулж гүтгэх эрх чамд байгаа юм уу.Хариуцлагагүй яриа өгсөндөө огцор.Шударга юм бол ажлаа өгөөд хэрүүлээ хийгээд явдаа.Шүүх цагдаад Өнөрцэцэг шигээ өргөдөл өгөөд шалгуулаад нэрээ цэвэрлээд буцаад ажилдаа ордоо Сайнзригоо.Ийм ес зүйгүй хүн төрд ажиллаж болж байгаа юм уу Оюунэрдэнээ.Энэ одоо хэний өмнөөс юм яриад байгаа Нямбаатарыгаа хамгаалаад байгаа юм уу.Үнэн ялна.Та нарын буруу үг үйлдэл хол явахгүй ямарч байсан хариуцлага хүлээх ёстой түрүүлж мэдээллэж хууль зөрчсөн чинь.Үүнийг зөв гэвэл ЗГ огцрох хэрэгтэй.Бадарчид хариуцлага угаасаа үүрүүлэх нь тодорхой.Хэрвээ үүрлэхгүй бол эд нар бүр буруутах учир үүрнэ.Харин та нар зүгээр үлдэх ёсгүй хөөе Сайнзоригоо, Баталгаажаагүй мэдээлэлэлээр хүний нэр төрд халдсан мэдээлэлэх цаг хугацаандаа мэдээллэх хүмүүс мэдээллэх байтал та нар мэдээлэлсэн энэ бол допин хэрэглэсэн бөхөөс илүү том алдаа шүү.Үүнийг хуулийнхан яаж шударга шийдэхийг харах үлдлээ харья,
иргэн [202.21.126.195] 2023-09-11 15:18:50
Угаасаа эд нар ингэж ярих нь тодорхой.Бадарч яахав тэгээд дуусна.Харин өмнө нь зарласан Өнөрцэцэгийн чинь үг үйлдэл тэгээд хуулийн дагуу болж байна уу. Яагаад та нар энэ хүнд мэдээлэл өгөв.Үүнийш шалгуулах хэрэгтэй үүнийг зөв эсэхийг бид шаардаж байна.Үүнд хариу өгч чадахгүй ичсэн хүн хүн алж айсан хүн адуу үргээнэ гэдэг энэ шүү.Тийм шударга юм бол ажлаа өг түрүүлж хэлсэн Өнөрцэцэгийнхээ өмнөөс уучлалт гуйгаад.Эд нар одоо арьсаа хамгаалахын тулд Бадарчыг буруутан болгоод дуусах төлөвлөгөөгөө боловсруулаад Нямбаатар Оюунэрдэнэтэй хэлээд бат болгосон. Одоо Бадарчыг мэдэгдлээр нь бүр дарамтлаж бүр араандаа зуусан.Бадарч зөв үедээ дуугарсан.Эд нарыг хөдөлгөж чадлаа энэ бол том амжилт.Барилдахгүй байсанч олон түмэн үнэлнэ хамгаална.Эд нарын хуурамч багийг хуулах цаг удахгүй.Ярьж байгаа зүйл нь үнэхээр айдастай ичээч Сайнзоригоо.
Зочин [103.212.116.218] 2023-09-11 10:50:05
Өв уламжлалыг чам шиг эрлийз өөрчилдөггүй юм. Мөнгө өгөөд болоо юу тэ. Зоосны нүхээр бүгдийг харсан соёл бахархал өв уламжлал гэж мэдэхгүй хужаанууд холхон байгаарай! 203 9876 249 д хандаж хэлэв.
Зочин [203.98.76.249] 2023-09-11 10:14:26
БӨХӨД цол өгөхөө болиод зүгээр л тогтсон тарифаар мөнгөөр мялаагаад болоо. нэг 2 3 арав түрүүлэх нь хамаагүй болго. бөх цэвэршиж тарган гүзээ алга болохоор өөрөөр шийдэг.
Зочин [103.212.116.241] 2023-09-11 01:25:07
ДОПИНГЧДЫН ЕРӨНХИЙ ДҮР ТӨРХ ИЙМ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ!! ТЭГЭЭД ЯМАР ГЭЭЧИЙН АЛБИН ЧӨТГӨР БАДАРЧИЙН МАХАН БИЕНД ДОПИНГ ШАХАЖ ОРХИВОО!! ИХЭНХ НЬ БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД ШИЙТГЭЛЭЭ АВААД ДАХИН БАРИЛДАЖ БАЙНА!! ХӨВСГӨЛИЙН МӨНХБААТАР ГЭДЭГ ДОПИНГ ХЭРГЭЭ ХҮЛЭЭХГҮЙ УУРЛААД ГАЛЗУУРАХ ШАХАЖ БАЙСАН ДАГ! ОДОО ХОНЗОГНООД БӨӨН ХУДАЛ МЭДЭЭ ЦАЦАЖ БАЙНА!! ТА НӨХӨД БИТГИЙ ШАНТРААРАЙ ШУДАРГААР АЖЛАА ХИЙГЭЭД ЭНЭ ХОРНЫ ҮНДСИЙГ ТАСЛААРАЙ ГЭЖ ХҮСЬЕ!!
Хотгойд [31.173.240.63] 2023-09-09 20:40:23
Сайн байцгаана уу?. Унэхээр баяр наадмын цол, чимэг огох хуулийн чиг баримтаа хамгийн эхлээд оорчлох нь зов болжээ. Хулгайчууд арга нь нарийн болсон болохоор допинг хэрэглэсэн нь унэхээр батлагдсан бол доор хаяж 10 жилээр сумаас улсын наадам хуртлэх бух барилдаанд оролцох эрхийг нь хасах хэрэгтэй баймаар юм.
Зочин [59.153.113.229] 2023-09-09 19:55:00
Энэ хүн бол бөхийн салбар хорооны дарга гэсэн үүднээсээ албан ёсны байр суурь л ярина ш дээ, харин Бадарч гомдолтой байгаа бол шалгадаг газраар нь шалгуулна л биз, элдэв мэдэгдэл гаргаж үймүүлэх хэрэггүй л байхгүй юу
Зочин [103.212.117.29] 2023-09-09 19:44:21
Энэ хүн чинь бөхийн салбар хорооны дарга хүн допинг хэрэглэсэн этгээд худал мэдээ хийж байхад үнэн зөв хариултыг нь өгөлгүй яах вэ.Одо энэ допингчингоод цолоо хураан авч өчнөөн бай шагнал хүмүүсээс өгсөн өчнөөн бэлэг сэлтийг буцааж гаргуулж эргүүлж авах хэрэгтэы шдээ
Nrgen [59.153.112.175] 2023-09-09 17:30:50
Naadmaad buhiin barildaanaa hasnuu daa
Зочин [66.181.189.102] 2023-09-09 16:34:49
Ene Sainzorig ch gene u? Hen ch gedeg bilee ene jijken nuhriig! Unen heruulch gar yumaa! Hoshin shigiinhontoi heruul hiigeed bsan! Odoo buhchuudtei hereldeed oochloo! Turiin alban haagch baij yos zuitei bgaachee chi!!!
эрх [66.181.180.105] 2023-09-09 16:16:05
Надад хардах эрх бий допингийн сорьц авдаг улс дотор архангайн харъяат хүн байдаг гэж би уншсан санагдана Бадарч тэр хүндээ соьчихно гэж найдаад хэрэглэчихсэн чинь хүчний байгууллага дэндүү чанга хяналт тавиад нөгөөтөх нь сольжчадалгүй баларсан юм биш биз
Зочин [103.57.94.15] 2023-09-09 14:05:44
МАН-ЫН ЦҮНХ БАРИГЧ ЭНЭ НЭГ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ НААДАМ БУДИЛААНТУУЛЖ ИДЭВХТЭЙ БАРИЛДСАНЫГ ДАВСАН ГЭХ БАЛИАР ЗҮЙЛ ГАРГАЖ ИРЖ СОДНОМДОРЖИЙН ТҮРҮҮГ ИЛТ ЛУЙВАРДСАН. ТЭГЭЭД ХАЛХ ХҮН ТҮРҮҮЭХЭЭР БӨГС ДОЛООГЧИЙНХОО ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ДЭМИЙРЧ ХОЛБООТОЙ БУС АСУУДЛААР ДЭМИЙРЭЭД БАЙХ ЮМАА. БАДАРЧ БОЛ ТҮРҮҮЛСЭН ШҮҮ. ҮГ НЬ ҮНЭН ГЭЖ БОДОЖ БАЙНА
Ахмад [66.181.161.52] 2023-09-09 12:51:08
Энэ талар анх тарааж
Зочин [139.5.219.82] 2023-09-09 12:26:31
Сэтгүүлч гэж өөрийгөө хэлдэг Өнөрцэцэгт мэдээллээ худалддагаа больчхооч. Тэр хүн чинь нийгэмд элдэв янзын доромж утгатай мэдээлэл тарааж хүмүүсийг талцуулаад бгааг мэдэж бна уу. Албан ёсоор өөрсдөө эхэлж танилцуулж бай. Тэр шантаажны сэтгүүл зүйн авгай чинь та нараас урьтаад бгааг юу гэж ойлгох вэ???
Зочин [202.126.88.78] 2023-09-09 12:19:58
1 l hiviin shinjtei yum yariad baih yum ene hun. Hedii namiin tsunh barigch ch gesen iim hatiutslagatai gazar busad mergejiltnuudeesee suraltsaj baih estoi shuu henbigai ch gesen
Зочин [66.181.182.158] 2023-09-09 10:56:06
Төрийн нбд хүн допинг яриад байх шаардлага бий юу, мэргэжлийн байгууллага холбоод нь хариуцна биз
ХЗДХЯам нэг л биш ээ... [103.212.118.186] 2023-09-09 10:39:18
ХЗДХЯам нэг л биш ээ! Сайд нь гарч ирээд л гадаад улсад аж төрж байгаа иргэнээ "гал асааж, газар гишгэх нь л үнэн бусад нь худлаа" гэнэ, ТНБДарга нь гарч ирээд л иргэнээ "баримтгүй ховон зохиомж" ч гэх шиг. Энэ чинь төрийн бодлого тодорхойлж хэрэгжүүлдэг яам юм уу эсвэл амин хувийн хонзонгоор хэмлэлдэж, хэрэлддэг газар юм уу?!?!?!... "Бадарчийн байр суурийг хэвлэлээс уншлаа, сонслоо, Бадарчаас бидэнд тодорхой ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Ямар нэг эргэлзээ байх ахул түүнийгээ хуульд заасан үндэслэл журмын хүрээнд зохих байгууллагад нь гомдол хэлбэрээр гаргах эрхтэй. ХЗДХЯам, баяр наадмын комисс үйл ажиллагаандаа тодорхой хууль тогтоомжийг мөрдөж ажилладаг ба тэрхүү хууль тогтоожийн хүрээнд бид албан ёсны байгууллагын дүгнэлтэд суурилж л байр сууриа илэрхийлнэ" гээд хэлчих чадвар ухаан алга уу? Заавал л нэг уянгалж, солиорч, галзуурч байвал бах тав нь ханаж байдаг ГАЖ ДОН шүгэлчихээгүй л байлтай!!!???...