СӨХ-ны нэр барьсан хэдхэн хүний гарт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байна

Aдмин / Нүүр

СӨХ-ны ард мөнгө угааж байгаа гэх асуудал сүүлийн арван хэдэн жилийн турш хөндөгдөж байна. Энэ асуудлын хүрээнд СӨХ-г шинэчлэх ард түмний түр зөвлөлийн гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-СӨХ-ныхон гэх нөхөд оршин суугчдыг хохироож байгаа тухай гомдлыг та хэлж байна. Жишээ баримттай мэдээлэл танд байна уу?

-2019 оноос хойш СӨХ-ны үйл ажиллагаа холбогдох хуулийг мөрдөж байгаа эсэхэд судалгаа хийлээ. Шинээр байгуулагдсан СӨХ-д төлбөрийг журмын дагуу тогтоолгүй оршин суугчдыг дарамталж хууль бусаар авдаг нөхцөл байдал харагдлаа. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-дын 80 орчим хувь нь хууль бусаар төлбөр тогтоогоод оршин суугчдыг дарамталж төлбөр авч байна.

-Ингэхэд төлбөрийг нь ямар аргачлалаар бодож тогтоодог юм бэ?

-Сууц өмчлөгчид хамтран хийдэг анхны хурал хамгийн чухал нь. Энд хоорондоо зөвлөөд үнээ тогтоох учиртай. Гэтэл СӨХ байгуулах хурлыг тэр бүр зарлахаа больсон. Хүмүүсийн мэдээллийг ашиглаж гарын үсгийг нь хуурамчаар зураад дурын үнэ тогтоогоод айл бүрээс нэхээд сууж байна. Хэн сонгосон нь мэдэгдэхгүй, хаанаас гарч ирсэн мэдэгдэхгүй нөхөд гэнэт бий болоод л айлуудын хаалга нүдэж мөнгө нэхдэг болсон байна. Ямар үндэслэлээр ингэж тогтоосныг нь тодруулахад зохион байгуулалттайгаар дайрч харлуулна. Тухайн орон сууцны группт троллууд бэлэн байж байдаг. Үүнээс нь айгаад оршин суугчид нэхсэн мөнгийг нь л өгдөг. Өгөхгүй бол шүүх, цагдаагаар далайлгаж нэхсэн тохиолдлууд ч байна. Цаашлаад шүүхийн өмнө очих нь ч энүүхэнд.

-Цэвэр орчинд амьдрахын тулд тодорхой хэмжээний мөнгө төлдөг шүү дээ?

-Сард 30-50 мянган төгрөгийг айл бүр төлж байна. Ийм хэмжээний мөнгө авчихаад цэвэрлэгээ хийж байгаа нь гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Ийм хэмжээний мөнгө төлчихөөд л тоос шороондоо дарагдаад амьдарч байна. Угтаа бол таны онцолж байгаагаар цэвэр орчинд суухын тулд л ийм хэмжээний мөнгө төлдөг. Энэ нь ажил хэрэг болдоггүй. Тус тусын ажилтай хүмүүс тэр бүртэй заргалдаад явах ч завгүй байдаг. Энэ нь ч тэдэнд олз болдог.

Түүнчлэн СӨХ-ны ард явдаг өөр нэг мөнгө угаах арга нь шахаа. Жишээ татаад хэлэхэд тухайн хорооллын хашааны хаалга нь эвдэрнэ. Хэн нэг нь санаатайгаар эвддэг ч юм уу. Ингээд хашааны хаалга солих нэрээр айл өрхүүдээс мөнгө хураана. Хямдхан хаалга авч нүд хуураад л өнгөрнө. Төд удалгүй өнөөх нь хэмхрээд унадаг дахиад л мөнгөө татна. Энд би 30, 40 мянган төгрөгийн асуудал яриад байгаа юм шиг боловч нэг хорооллын айл бүрээс авна гээд тооцоход үүний ард аманд багтахгүй мөнгө эргэлдэж байдаг. Нэг хорооллын 300 өрхөөс сар бүр 30 мянган төгрөг татахад л есөн сая төгрөг. Ганцхан сард л энэ шүү. Хамгийн багаар бодож байгаа нь 30 мянган төгрөг. Үүнийхээ тайланг оршин суугчдад огт тавьдаггүй. Шаардсан нэгнийг гадуурхаж, дээрэлхдэг. Энэ бол ил цагаан дээрмийн гэмт хэрэг. Хамгийн том луйвар СӨХ гэх нэрийн ард цэцэглэчихээд байна. Энд хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдэж байгаа шүү.

-Бодитой жишээ танд байна уу. Хаана ямар СӨХ ингээд аманд орсон мөнгөө нэхээд байна вэ?

-Хангай хотхоны сүүлд ашиглалтад оруулсан хорооллыг энд онцолж болно. Байр шинээр ашиглалтад ороход оршин суугчид дундаасаа СӨХ байгуулах ёстой. Гэтэл өмнөх байрны нөхөд нь СӨХ гэж гарч ирээд оршин суугчдаас мөнгө нэхээд эхэлсэн. Сард 37000 төгрөг авдаг. Энэ тоог хаанаас яаж гаргаж ирсэн нь тодорхой биш. Төвлөрүүлсэн мөнгөө хаана юунд зарцуулсан нь тодорхой биш.

-Орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хаана, хэн хариуцах нь мэдэгдэхгүй эзэнгүйддэг үзэгдэл бий…?

-Гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулсан компани хариуцдаг. Гэтэл үүнийг дагаад нэгэн заль гарч ирээд байгаа нь ашиглалтад оруулсан компанийн төлөөлөл СӨХ-нд нь ороод суучихдаг. Хуульд заасан гурван жилийн хугацаанд барилгад ямар нэгэн асуудал гарахад арга ухаан сийлж байгаад оршин суугчдаас гаргадаг. Том хэмжээний эвдрэл гарахад шууд хаяад явчихдаг. Ингээд эзэнгүйддэг үзэгдэл түгээмэл болоод байна. Энэ мэт гажуудал нь СӨХ-ны тухай хуулийг үндсээр нь өөрчлөх болсныг л харуулж байгаа юм. Хэдхэн жил СӨХ-ны удирдах зөвлөлд суугаад л хөлжчихсөн хүмүүс олон болсон байна. Насаараа суусан зарим нь саятан болж оршин суугчдыг дарамталж, дээрэлхэж байна л даа. Юу ч хийхгүй гэртээ сууж байгаа нь саятан болчихдог. Ийм байж хэрхэвч таарахгүй. СӨХ гэх нэрийн дор бусдын мөнгийг дээрэмдэж байгаад үзэгдлийг хуулиар хориглох цаг нь болсон. 2003 онд батлагдсан СӨХ-ны тухай хууль хуучирсан байна. Хулгайчдад боломж олгоод байна.

-Танд ямар шийдэл байна вэ?

-Орон сууцны засвар, үйлчилгээ, барилгын баталгаат хугацааны асуудал, нийтийн эзэмшлийн талбай, дулаан, өмч хөрөнгийн захиран зарцуулалтыг Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам нь хариуцаад явах нь зөв. Хаа хамаагүй хөндлөнгийн хүмүүс оршин суугчдаас мөнгө нэхэж аваад зарцуулалтаа тайлагнахгүй яваад байж болохгүй. Орон сууцны харуул хамгаалалтын асуудлыг хорооны цагдаа нь хариуцвал зөв. Хэдэн өвгөчүүл орцны үүдэнд тамхи татаж суучихаад сул цалин аваад байж таарахгүй. Энэ ажлыг цагдаа нар хариуцах ёстой. За тэгээд хог цэвэрлэгээг ТҮК хариуцна. Ийм зохион байгуулалтад шилжихэд оршин суугчид бүрэн хяналт тавиад явах боломж бүрдэнэ. Ажил эзэнгүйддэг явдал цэгцэрнэ. Хэн юу хариуцах нь тодорхой болно.

О.Дашням

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Б.б [202.55.188.44] 2023-09-13 19:09:06

Барилга баригдаж дуусаад хэсэг хугацаанд ашиглалтын алба хариуцдаг.дараа нь иргэд нийлээд сөх өө байгуулахгүй удвал тухайн байрнуудыг хариуцах эзэнгүй,хотхон нь хог шороондоо дарагдаж эзэнгүй ,эхнээсээ хүүхдийн тоглоом,явган хүний зам гээд л эвдлэж хэмлэх асуудал гардаг.сөх.байгуулаад ажиллаж байгаа ч иргэд өөрсдийн өмчдөө эзэн болмоор байна.бүгдийг сөх.д даатгаж болохгүй.үйлчлэгчийн цэвэрлээд явсан газарт хогоо хаях,нус цэр шүлсээ хаях,бие засах гээд үнэхээр арчаагүй улсууд олон байна шүү.

Уншигч [66.181.176.162] 2023-09-11 15:43:01

Энэ үнэн шүү Хаа газрын СӨХ бүгд адилхан юм байнлээ. 7-8 ам бүлтэй байтал 29.0 төг аваад л байв. Ямар үндэслэлээр тогтоосон тоо вэ юунд зарцуулагддаг вэ гэж асууж үзсэн. Цэвэрлэгээ үйлчилгээ ажилчын цалинд, тэгээд ам бүлийн тоогоор тогтоодог юм гэсэн. 4 хүн маань шилжээд өөр дүүрэгт байр авлаа. СӨХ-ийн мөнгөө хасуулъя, хагас нь шилжсэн гэсэн чинь тийм юм байхгүй танд хэн тэгж хэлсэн бэ гээд хэлсэн хүн нь мэлзээд өнгөрсөн. Хог шороотойгоо байгаад л байна, алга дарам газар цэцэг зүлэг ч тарьчихгүй, мөнгөө авах болохоор шүүх цагдаагаар далайлгаад авдаг. Жаахан журамд оруулж хийдэг ажлыг нь тодорхой болгомоор. Мөнгө харагддаг болохоор тэгдэг биз. СӨХ - ийн дарга болох гэж алалцдаг юм байх ч билээ кк

Зочин [202.126.89.70] 2023-09-11 11:48:52

БЗД-ийн 26 хорооны СӨХ ямар ч үндэслэлгүй 55000 нэхдэг. Шинэ байршүү!!! Гадна тохижилт, зогсоол бохир, дулаан зогсоол нь хаалга нь нээлттэй хүйтэн байдаг арай юм аа!!!!Энийг зохицуулдаг газар бна уу?

Иргэн [202.126.89.70] 2023-09-11 11:49:50

Хотхоны дотор зам гэж, хонхорын далай.

зочин [124.158.64.38] 2023-09-11 10:53:43

40,50 мянгат болон хуучин байрууд хуучин орон сууцны конторын мэдэлд байхдаа нохой муур үүрэлсэн хачин заваан байсныг суугчид мэдэх байх.Бүх СӨХ-г хамруулан муу муухайг тохож болохгүй, сайн ажиллаж байгаа орчин тойрон нь цэвэрхэн ажлаа сайн хийдэг СӨХ-д олон байдаг,суугчид СӨХ-тэйгээ хамтран ажиллаж үр дүнтэй шийдэл гаргаж ажиллах нь зүйтэй болов уу.

зочин [202.9.46.1] 2023-09-11 09:52:08

СӨХ нэртэй луйварчдын бүлэглэл үүсч мөнгө угааж харуул хамгаалалт байхгүй амар тайван амьдрах баталгаагүй камержуулалт ажилгүй дутуу тайлан тооцоогоо оршин суугчдаа тайлагнадаггүй хэт олон байр хариуцах буруу

Зочин [202.21.104.2] 2023-09-11 09:32:02

Оршин суугчдаас их зүйл хамаарч байгаа ш. Тэгээд оршин суугчид нь СӨХ-ийн асуудлыг зохицуулсан хууль байсаар байтал тэр хуулийг уншиж ч чадахгүй. тэгээл Мөнгө угаалаа энэ тэр гээд, Мөн СӨХ-ийн дарга хийх хүн оршин суугч дундаас бараг гардаггүй ш дээ. Дээрээс нь Тэгээд нэг хүн СӨХ-ийн дарга хийхээр мөнгө угаалаа, идлээ уулаа гээл, бас хууль нь байхад тэрийг судлахгүйгээр цээжний бангаараа худлаа яриад бусдыг харлуулдаг. Ер нь СӨХ-н даргын ажил бол их хэл амтай, Хуулийн дагуу СӨХ-ийг ажиллуулая гэхээр оршин суугчид нь мөнгөө өгөхгүй унжина, За даа ер нь бүхий л зүйл тухай байрны оршин суугчдаас хамаарах юм байна лээ.

Зочин [202.70.42.147] 2023-09-11 09:43:47

khol ochij khuts

Хотын иргэн [103.57.95.205] 2023-09-11 01:21:39

СӨХ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДААС САЛГАЖ АВЧ ХУУЧИН ОРОН СУУЦНЫ КОНТОРТ НЬ ӨГ.ЦЭВЭРЛЭГЧ ИРЭЭД ХЭЛ АМГҮЙ ЦЭВЭРЛЭЭД БОЛООД Л БАЙСАН. ОДОО ЁСТОЙ ШУУД ТАТАН БУУЛГА.ИХ ДАЛДГАНААД БАЙХ ЮМ БОЛ НИЙТ ОРШИН СУУГЧИД ТАЛБАЙ ДЭЭР ЧИНЬ ГАРААД ТАТАН БУУГДТАЛ НЬ ОРИЛООД ӨГНӨ ШҮҮ.

Зочин [202.126.88.221] 2023-09-10 21:48:33

СӨХ ямар хэрэггүй луйварчид

Zochin [202.126.89.213] 2023-09-10 18:56:07

ynz byriin SUH bgaa. gehdee barilgiin company-uud ehnii 3 jil uursduu SUH hiij huramtlaliig ni edcbiheed yvdag gedgiig hen ch medehgyi bna!!! yynii daraa orshin suugchid ymarch tulburiin chadvargyi SUH hyleen avch ail urh byriin zovlon bolj bgaa shyy!!

СӨХ ХЭРЭГГҮЙ, АВИЛГЫН СИСТЕМ [202.131.248.198] 2023-09-10 18:53:28

СӨХ бол дээрэм, авилгын системээр л явж байгаа. Оршин суугчдыг дээрэмддэг хэсэг бүлэг бий болсон. Хэрэглэгчдэд үйлчилэг Төв буюу ХҮТ бүгдийг хариуцах боломжтой: СӨХ ямар ч хэрэггүй давхар мөнгө эргэлдүүлдэг сүлжээ болсон

зочин [59.153.114.253] 2023-09-10 14:03:58

аль ч газрыг сөх ижил сайн сайхнаар бичсэн нь өөрсдийгөө л бичсэн байгааш дээ ,,,,,

Зочин [103.145.234.57] 2023-09-10 06:13:04

ЧД. 1р хорооны 36.37.38.19р байрыг хариуцсан СӨХ юу ч хийдэггүй. Давхарт ганц чийдэн хийж өгөөч гэж олон хоног гуйж бн.

Зочин [103.57.95.60] 2023-09-10 16:27:19

СӨХ-ИЙН ЕРӨНХИЙ ДАРГА ГЭЭД НӨГӨӨ БААХАН ХҮНИЙ АЖЛЫН АМЖИЛТЫГ ӨӨРИЙН НЭР ДЭЭР БИЧИЖ ТОДОРХОЙЛОЛТ ХИЙЛГЭЭД БААТАРБОЛСОН ЖИГЖИД ГЭДЭГ ХҮН БЙСАНДАА. ТЭР ХҮН ХЭСЭГ ХУГАЦААНД МӨНГӨ ЦОХИЖ АВААД ТАЛЙИГЧ БОЛСОН УУ ЧИМЭЭГҮЙ БОЛЖДЭЭ. ИЙМЭРХҮҮ Л ГАРУУД МАХН БА МАН-ЫН ХУЛХИУД ШҮҮДЭЭ

Зочин [103.57.93.10] 2023-09-09 21:52:20

Сөх- г татан буулгавал таарна иргэдийн нуруунд 70000 бол ачаа л болж байна

зочин [59.153.114.253] 2023-09-09 20:23:04

бзд 14хороо нарт хотхоны сөх ийг шалгах хэрэгтэй ямар ажил хийхгүй зүгээр л бэлэн мөнгө идэж үнэтэй машин унасан шуламыг

Orshin suugch [202.126.89.35] 2023-09-09 16:23:07

Cuhiin tulbur undeslelgui togtoogddog tailan tabidaggii orshin suugchdiin tuluu yum hiideggui horon dund amidardag geh met mash ih zuil baidag nerdcen udirdlagatai bol uulzmaar sanal helmeer bna yaj uulzah we

Дарга авгай [103.57.92.222] 2023-09-09 15:47:48

Дош болгон дээр нэг дарга.Нийлүүлж нэгтгэх хэрэгтэй зардал буурна

Зочин [139.5.219.231] 2023-09-09 15:00:26

Одоогоор үйлчлэгчийн цэвэрлэх стандарт нь ямар хэмжээний бган тэгээд өгөх цалин нь хэд юм тэрий нь өгөад л хяналтаа тавиад явчуул болно до . СӨХ хэмнэлт гаргах гээ л илүү хүн авдгүй бх да . Сөх ийн дарга ширээндээ л суухын байгиз тэр 2ын дунд 1 хүн гүйх хэрэгтэй л болно до хөөрхий .

Зочин [103.57.93.29] 2023-09-09 14:20:25

Сансар 12 хороолол 956 СӨХ маш сайн. СӨХ-ийн дарга Цэрэндорж, үйлчлэгч Сэр-од, Нандин нартаа чин сэтгэлээсээ ажилдагт нь талархдаг.

Зочин [66.181.182.158] 2023-09-09 23:17:07

Hha oorsdoo bicheed ain

Зочин [202.126.88.98] 2023-09-09 14:13:43

СӨХ ийн тухай хууль байгаа. Дүрэм журмаа суугчид өөрсдөө батлаад хянаад явдаг. Иргэд өөрсдөө арчаагүй хулгайч нарыг гаргааж даьраагаад хохирдог шүү дээ. СӨХ бол иргэдийн оролцоогүй зүгээр мөнгө угаалтын хэрэгсэл. Манай Монгрл цэвэршиж эхэлбэл СӨХ өөс эхлэх байх. Цаашилбал ИХ УИХ гээд хянах оролцох нь чухал шүү монголчуудаа

Zochin [66.181.182.199] 2023-09-09 13:53:01

Сард өгөх 30-50 мянган төгрөг дээрээ горойчихоод СӨХ өө зарц шигээ ажиллуулна гэж байхгүй ээ. Төлбөрөө төлдөг болцгоо. Чадахгүй бол гэр хороолол руугаа зайлцгаа

Ванхаан [202.9.40.49] 2023-09-10 23:13:42

СӨХ гэж чавганцийн ажил хийдэг чам шиг улнууд өөрсдөө зайлцгаа оршин суугчид хэнийг зарцалхаа мэднээ хаха

Зочин [103.212.117.116] 2023-09-09 21:26:58

Үнээн

зочин [202.179.24.69] 2023-09-09 13:07:03

Сөх ийн мөнгийг байрны мөнгө тушаадаг касс, орон сууцтай яриад орон сууцны мөнгөтэй хамт авдаг бол амар , суугчид СӨХ ийн санхүүгийн баримтад хяналт тавиад явбал хялбар байдаг шдээ.Орцны жижүүр бүр хэрэггүй домофон тавиал болоо .Хармн давхар бүрт, гадаа камер шаардаж тавиулсан дээр шүү.цалин өндөр өгөхгүй бол үйлчлэгч хийх хүн олдохгүй хамгийн хэцүү байдаг юм шиг байгаан. Харж байхад 7 хоноол яваад өгдөг, дахиал өөр хүн цэвэрлэж байгаа харагддаг.СӨХ д хяналтын хүмүүс байгаа тэд санхүүгийн орлого зарлагыг яс хянах үүрэгтэй шдээ.

Зочин [103.57.93.123] 2023-09-09 12:00:56

Манай парквью хотхоны сөх мундаг сайн ш дээ..

irgen [202.9.40.240] 2023-09-09 11:56:09

Jiguur Grandiin Gegeenten SEH ymar goe bair blaa.Ariunaa hj shulam shig huuhen avaad uo ch ugui bolgood eeree zailsan bnlee.3.4 .2 ereetei ch bsan talbain hulsiig ijil dungeer avdag.mashin tavih ymar ch gazargui.alban gazar hashaad avsan.huued togloh talbaigui.tgd gadaa haruul tsalinjuuldag novshiin gazar bn.SEH iin tulber under.Shine bairand hiih uomgui.estoi duraaraa durgij.mungeer togloson gazar blaa.Ariunaag shalgah estoi.SEH Deed zuvleld tatvar gd munge egch bga bolhoor hynalt bhgui.Deed zuvlel ter ih mungiig yaj zarj bn.

Зочин [139.5.218.115] 2023-09-09 11:33:19

Хэлж яриад 1ч сайжрахгүй л юм байна ш дээ. Улиг болтол ярих юм. Загнуулж нийлж идээд бүр сурцан нөхдүүд байх юм. Олимп хотхоны СӨХ гэж бөөн хэрүүл касрахгүй. Хэсэг нөхдүүд нийлж өарсдөө СӨХ -ийн төлбөрөөс чөлөөлөгдөөд идээд таардаг. Нийлж үгсэн хуйвалддаг бэлэн троллуудтай тэд нар нь оршин суугчид руу дайрдаг ийм л дүр зурагтай.

Зочин [202.126.89.78] 2023-09-09 11:28:50

СӨХ ХЭРЭГГҮЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧУУД ХИЙСЭН ЮМ БАЙХГҮЙ НЭГ БАЙРНЫ ЭД ХОГШЛЫГ НӨГӨӨРҮҮ ЗӨӨЖ ХУЛГАЙЛСАН ,ПОДВОЛЫГ БҮРЭН ТҮРЭЭСЛЭЭД ОДОО БАЙРНУУД НУРАХ ГЭЖ БАЙНА ХАА ХАМААГҮЙ ЭВДЭЖ ХАНА ТУУРГЫГ НУРААЖ ӨӨРСДИЙН ДУРААР ӨӨРЧЛӨЖ ЖИЛД АЭЛЭН Ч УДАА НУРААЖ ӨРӨМДӨЖ ЛАНТУУДАЖ БАЙГААГ БҮҮ МЭД БИДНИЙ ОРОН СУУЦЫГ СӨХ-ИЙН ХЭЛЭН ХУЛГӨЙЧУУД ЭВДЭЖ ГҮЙЦЛЭЭ. СӨХ ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ

Зочин [66.181.180.99] 2023-09-09 11:21:50

Үнэн шүү дээ. СӨХ нэрийн дор мөнгө олох гэсэн луйварчид олон болсон. Ичих нүүрэндээ илэг наачихаад би СӨХ-ийн дарга болно гэж дайрч гардаг олон шуналтнууд бий. Алтай хотхоны 50-р байрны Долгормаа гэгч авгай би дарга болно гэж ичихгүй явсаар дарга болсон одоогоор хийсэн юмгүй СӨХ-ийн мөнгөө төл гэж оршин суугчдаа дарамтлаад л явна. Ер нь СӨХ-ийн хуулийг шинэчлэх цаг болсон!!!. Зүгээр сууж байгаад баяжих гэсэн шуналнуудын гар хөлийг тас цавчих цаг нь болсон!!!.

Зочин [139.5.219.154] 2023-09-09 11:18:27

Unen shu, manaih bol tseverlegee ulirald gants neg baival ih yum. Yaarch zasvar uilchilgee bhgui. Hural bol suuliin 8 jild hiigeegui. SUH-iin darga hudlaa hiisen gej protocol ntr bichdeg biz. Tegeed uuruu hul muutai gereesee garahgui tegeed SUHuu uguhgui, uheheer avaarai gej bgamda.

зочин [103.80.210.106] 2023-09-09 11:07:59

энэ үнэн шүү.СӨХ нэрээр луйвар явж байдаг

Соно [59.153.115.189] 2023-09-09 10:58:42

Маш зөв. СӨХ мөнгө угаагчид

Зочин [202.55.188.39] 2023-09-09 10:58:01

орцны харуул хамгаалалтыг юу гэж хороон цагдаа хариуцаж ажиллах вэ дээ амьдралд ойр бус хүмүүс юм ярихаар ийм юм ярих юм өдөр тутам өчнөөн байрыг ганц 2 хүн хариуцаад дийлэхгүй шүү


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.