БАЯРТ МЭДЭЭ: Монгол Улс газрын теннисээр дэлхийн чансаагаа АХИУЛЛАА
Монгол Улс газрын теннисээр олон улсад өндрөөр үнэлэгдэх боллоо. Өнгөрөгч долоодугаар сард болсон Эмэгтэйчүүдийн багийн Дэлхийн аваргын / Billie Jean King Cup / тэмцээнд манай Улсын баг тамирчид амжилттай оролцсон.
1-р тойрогт Монгол Улсын эмэгтэй баг Шинэ Зеландын багтай учраа таарч 2-1-ын харьцаатай ялалт байгуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тодруулбал, 1-р тоглолтод Ч.Маралгоо Шинэ Зеланд улсын теннисчин В.Яангыг 6:3 7:5-ын харьцаатай хожсон. 2-р тоглолтод Ч.Мартаа, Эрин Раутлифыг 2:6 6:2 7:5-ын харьцаатай хожсон. Тэгвэл энэ 09-р сарын 09-ны өдөр Монголын теннисчний хувьд томоохон урам зориг авсан өдөр боллоо.
Тодруулбал Америкийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд тамирчин Ч.Мартаатай тоглож хожигдсон Шинэ Зеландын теннисчин Эрин Раутлиф эмэгтэй хосын төрөлд аваргын төлөө тоглохоор шалгарав. Энэ нь Монгол Улсын теннисчид Дэлхийн тавцанд гарахад тун ойрхон байгааг илэрхийлж байна. Түүнчлэн Монголын эмэгтэй баг амжилтаа ахиулж Олон улсын теннисний холбооны эрэмбэд Дэлхийн чансааны 73-р байрт эрэмбэлэгдэх боллоо.
Сэтгэгдэл
Bold o [223.33.181.32] 2023-09-11 13:42:51
Жаахан чацтай өндөр тоглогчтой болвол өшөө их амжилт гарагх магадлалтай..