Урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас автомашинтай мөргөлдөж, таван хүн АМИА алджээ

Aдмин / Нүүр

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 23 минутад Ховд аймгийн Ховд сум, Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна. Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлэгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ. Урьдчилсан байдлаар жолооч “С” нь замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota” маркийн “Prius” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, шатсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,
  • Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,
  • Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,
  • Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх, 5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх,
  • Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл

Гг [59.153.113.120] 2023-09-11 17:34:29

Оркууд аа гэжүхсээр л

Итгэл [103.212.118.105] 2023-09-11 17:12:46

Бичиг үсэггүй хүмүүсийг хөдөө орон нутгийнх гээд шууд автоматаар танилаар жолооч күрсийн эрх өгч байхыг харсан...Юу ч уншиж судлаагүй нөхдүүдийн хийсэн хэрэг...

blt [202.21.118.70] 2023-09-11 15:14:18

xund gai bolson xog uxex muruuruu uuruu uxexgui uxex gej bgaam shig yavxiimaa

Зочин [103.11.192.46] 2023-09-11 15:11:21

УБ-Дархан замд хот хоорондын ачааны том тэрэгнүүд яахаараа ийм дээрэлхүү тэнэг байдаг байнаа. Өчнөөн машинтай, өгсүүр газар гүйцэж түрүүлж урсгал сөрж орж ирээд арай л алчихсангүй муу новш. 9 сарын 1 болон 8-нд 2 удаа Уб явлаа. 2-ланд нь нэг нэг том тэрэг урсгал сөрж орж ирэхийн. Хүн алж хүний амьдрал алах гэж байгаагаа мэддэггүй хар малууд уу. 9.8-нд Дарханаас Уб явах замд 20-д км-т өгсүүр газар урсгал сөрж хүн алах гэсэн 7447УНХ Вольвотой новшид арга хэмжээ аваарай. Ямар нэгэн буруу үйлдлээс гарах хор уршгийг нь үнэлж торгууль төлүүлэх, эрх хасах арга хэмжээ авч баймаар юм.

Зочин [202.21.118.126] 2023-09-11 14:31:36

Машинуудыг хилээр орж ирэхэд хурдны хязгаарыг нь 80 аас дээш гардаггүй болгож болдоггүй юм уу.

Зочин [66.181.161.9] 2023-09-11 19:05:14

chi oro vnemlhgu esgvvl jolooch bish bh

Зочин [103.161.242.110] 2023-09-11 15:15:45

haha bitgii tenegt,

Зочин [202.21.118.126] 2023-09-11 14:27:22

Урсгал сөрж Үхэх мөрөөрөө үхэхгүй хүний амийг хамт чирч үхдэг лалар бэ

h [66.181.161.7] 2023-09-11 14:03:38

enend hubi hvnii zan hvmvvjil mash chuhal nuluutei surgalt bol 50% l bh

Зочин [202.9.40.96] 2023-09-11 13:37:51

Хол замд зайгаа барьж яваач дээ хүмүүс минь. Уралдааны зам дээр явж байгаа мэт урдахаа гүйцэж түрүүлэх гээд байж ядаад, доороос нь юм хатгасан юм шиг л явдаг. 20 м зайгаа бариад салгалаад яваач ээ. Наалдсан мэт явахаар ямар ч маневр хийх хугацаа гарахгүй ар араасаа овоорч байгаа шүү дээ.

Зочин [202.126.88.103] 2023-09-11 13:32:40

Энэ олон жолооны сургалтуудаа хяналттай болгож, жолооч бэлтгэхдээ шалгуурыг өндөр тавьмаар байна. Ялангуяа хөдөө орон нутгийн зам дээр чадвар нь жинхэнэ харагддаг. Гүйцэж түрүүлж хажуугаар нь орж ирж байгаа машинаа огт харахгүй шууд урдуур нь гүйцэж түрүүлэх үйлдэл давхар хийж орж ирнэ. Хөдөө зам дээр ганцаараа л явж байгаа гэсэн сэтгэхүйтэй. Замын хагархай тойрно. Буруу талдаа жолоотой машин гүйцэж түрүүлэхэд маш эрсдэлтэй. Эсвэл 50-60км цагийн хурдтай явсанаас болж араас нь машинууд овоорч түгжрэл үүсгэнэ. Тэр үйлдэл нь бусад жолооч нарт эрсдэл бий болгоно. 60км орчим хурдтай явж байснаа хажуугаар нь гүйцэж түрүүлэх үед хурдаа огцом нэмж шахаж түрүүлүүлэхгүй гэж тэмцэнэ. Тэр үйлдэл нь гүйцэж түрүүлж байгаа машин , урдаас ирж буй машин, давхар тэгж шахаж хурдалж буй жолооч гээд 3-лаа хэн хэн нь эрсдэлд орж байгааг ойлгохгүй. Ямар толгойтой бодолтой хүмүүс машин барьж яваад байгааг ерөөсөө ойогохгүй байна. Тоочоод байвал маш олон асуудал байгаа. Чадваргүй жолооч олноор нт бэлтгээд б

Зочин [203.98.76.249] 2023-09-12 12:05:08

жолооны курс цагдаагийн тэтгэврийн дэмжлэг шүү дээ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.