Нью-Йорк муж улсад Азийн сар шинийн баярыг сурагчдын амралтын өдөр болгожээ
АНУ-ын Нью-Йорк муж улсын захирагч Кэти Хочул Билгийн тооллоор тэмдэглэдэг Азийн шинэ жилийн баярыг сургуулийн сурагчдын амралтын өдөр болгон зарлах тухай хуульд бямба гарагт гарын үсэг зуржээ.
Ингэснээр, Ази гаралтай америкчууд болон Номхон далайн арлын хүмүүсийн өргөн дэлгэр тэмдэглэдэг Билгийн тооллын шинэ жилийн баяраар сургуулиуд амрах нь хуулиар баталгаажиж байгаа аж.
"Энэ бол зүгээр л сургууль хичээллэхгүй өдөр биш юм. Энэ бол манай хүүхдүүд өөрсдийн болон бусдын соёл, уламжлалаас суралцаж, танилцах боломж юм" гэж К.Хочул мэдэгдсэн байна. Дараа жилийн шинийн нэгэн 2024 оны хоёрдугаар сарын 10-ны бямба гарагт тохиох юм.
Сэтгэгдэл