ӨНӨӨДӨР: Хилийн хяналт, нисэх буудал, агаарын тээвэрлэгч компаниудын үйл ажиллагааг сурталчилна

Aдмин / Нүүр

Өнөөдөр болох үйл явдлын тойм.

8.30-11.20 цагт: Хавдар судлаач эмч нарын үндэсний чуулга уулзалтын салбар хуралдаанууд "Хавдрын хими, бай эмчилгээ", "Хавдрын ангиографийн эмчилгээ", "Монгол улс дах хүний папиллом вирусийн шалтгаант умайн хүзүүний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежмент" сэдвээр үргэлжилнэ. Утас: 99063902

8.30-14.00 цагт: Ханнс-Зайделийн сангийн 30 жилийн ойд зориулан МУИС-ийн Төв номын санд “Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл" эрүүгийн эрх зүйн эрдэм шинжилгээний хурал болно

10.00 цагт: Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэхэд туршлага болох, шинжлэх ухааны бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд зориулсан "Ted science" хүндэт зочдын тусгай лекц Чингис хаан үндэсний музейд болно. Утас: 96656561

10.00-12.00 цагт: Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ой тохиолдуулан "Чингис хаан" ОУНБ-д үйл ажиллагаа явуулж буй хилийн хяналтын байгууллага, нисэх буудал, агаарын тээвэрлэгч компаниудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгуулна.

-Европын Холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор Улаанбаатар хотод энэ сарын 12-14-нд сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.