22-ын товчооны төв замаас Мал бордохын автобусны эцсийн буудал хүртэлх замыг барьж дуусчээ

СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний хэлж заншсанаар, 22-ын товчооны төв замаас Мал бордохын автобусны эцсийн буудал хүртэлх 1.8 км авто замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж дууслаа.
Энэ зам нь хоёр эгнээ бүхий 6 метрийн өргөн, явган болон дугуйн замтай.
Авто замын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж, хугацаандаа ийнхүү ашиглалтад орлоо гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл