Иргэд улсын тусгай хамгаалалтын бүсийг мэдэхгүйгээс ан амьтан агнаж, эрүүгийн хариуцлага хүлээж байна

Aдмин / Хууль

Манай улсад Улсын тусгай хамгаалалттай 99 , орон нутгийн тусгай хамгаалалттай 1200 орчим газар байдаг. Үүний нэг нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар билээ. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумууд, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумын нутгийг хамран оршдог. Нийт 364.358 га нутгийг хамрах томоохон түүхийн өв болсон энэ бүс нутгийг 2006 онд “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

Хоёр аймаг дамнан орших энэ уудам хөндийн нутгийг улсын тусгай хамгаалалттай газар болохыг аялагчид тэр бүр мэддэггүйгээс гадна тусгай тэмдэг, тэмдэглэгээг анхаарахгүйгээр энэ бүс нутагт ан амьтан, загас агнаж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол цөөнгүй гардаг байна.

Энэ он гарсаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хүрээлэн байгаа орчны 16 хэрэг бүртгэгдсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай бүс нутагт үйлдэгдсэн 5 хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба


Сэтгэгдэл

Зочин [70.106.196.47] 2023-09-15 17:49:16

Мэдсээр байж.хаус барьж хашаалаад байгаад нь арга хэмжээ авч болдгүй юм уу амьдрахын эрхэнд ядарч яваа ард түмнийхээ эсрэг хуультай хэтэрч байна даа та нар үйл лайгаа үзэх болно


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.