Асралт хайрханы орчим дахь ургамал, амьтад болон хуш модны самрын ургац тогтоох судалгааны ажлыг гүйцэтгэлээ

Aдмин / Нүүр

Хан Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хязгаарлалтын бүсэд байрлалтай Асралт хайрхан болон түүний орчимд ШУА-н ботаникийн хүрээлэн болон төрийн бус байгууллага олон улсын төсөл хөтөлбөрийн судлаачидтай хамтран ажиллалаа.

Асралт хайрханы орчим дахь ургамал, мөөг, хөвд, хаг, жижиг нууруудын шавж болон шувуу, уулын туурайтан болон махчин амьтад, хуш модны самрын ургац тогтоох зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэлээ.

БОАЖ-ын сайдын 2023 оны А/183 дугаар тушаалаар батлагдсан Асралт хайрхан уул орчмын аялал, жуулчлалын зам, чиглэлийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй зорчих, аялах нөхцөл, боломжийг хангах зорилгоор тэмдэг, тэмдэглэгээ хийх, амрах цэгийн байршлыг тодорхойлох судалгааны ажлыг “Мазаалай аялагч клуб”-тэй хамтран зохион байгууллаа.

Ноён уулын газар нутгийн зураглал гаргах, эрсдэлийн үнэлгээ, мэдрэгч төхөөрөмжийн дата, мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулах /Earth Rangers/ ажлыг гүйцэтгэж байна. Мөн Ноён уулын дархан цаазат газрын хяналтыг сайжруулах ажлын хүрээнд хийгдэх байгаль хамгаалагчийн хяналтын постууд болон мэдээллийн самбар, хилийн багана нэмж хийх газруудын байршлыг газар дээр нь нарийвчлан тогтоож мэдээллийн санд оруулав гэж Хан Хэнтийн УТХГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.