Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий нийтээрээ үйлдвэрлэхээ зогсооно

Aдмин / Нүүр

Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал, доктор Ц.Адъяасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр " Дэлхийн улсуудын авсан арга хэмжээний үр дүнд озоны давхаргын цоорхой тодорхой хэмжээнд нөхөгдсөн байна. Озон задалдаг бодисыг ихэвчлэн хөргөгч, хөлдөөгч гэсэн тоног төхөөрөмжүүдэд хэрэглэдэг. Озон задалдаг бодисыг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломжийг олгосон Монреалийн Протокол нь олон сая хүнийг арьсны хорт хавдар тусах, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, экосистемийг хамгаалсан. Ард иргэд маань хөргөлтийн тоног төхөөрөмжөөс сонголт хийхдээ ямар бодис хэрэглэсэн, тухайн бодисыг дэлхийд хориглосон эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.

HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий нийтээрээ үйлдвэрлэхээ зогсооно. Тэр үед ААН-үүдийн худалдан авсан хөргөлтийн тоног төхөөрөмж ажиллахгүй гэсэн үг. Тиймээс ААН-үүд хөргөлтийн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхдээ орлуулах бодистойг нь сонгох ёстой.

Иргэдийн хувьд машин, хөргөгч хөлдөөгчөө цэнэглүүлэхдээ мэргэжлийн үнэмлэхтэй мэргэжилтнүүдээр засварлуулах хэрэгтэй байна. Мэргэжлийн бус хүнээс засвар үйлчилгээ авснаар байгаль орчин, өөрсдийнх эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, эд хөрөнгөөрөө хохирдог. Шатамхай хөргөх бодисыг хэрэглэж байгаа бол заавал мэргэжлийн инженер, техникийн ажилтнаас засвар үйлчилгээ авах ёстой" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [107.77.236.77] 2023-09-17 00:34:14

Энэ бодис нөлөөтэй л байх гэхдээ байгаль өөрөө нөхөн сэргээх чадвараараа озоны цоорхойг битүүлчих лээ гээд эрдэмтэд гайхаад сууж байнаа хө. Бурхан хөвөрдөөд нөхөж өгсөн ч юм бил үү өчүүхэн хүн төрөлхтөн, нялхаараа шинжлэх ухаанд толгой эргэх тэрбумаараа шүү. Тэрбум гэдэг тоо монголчуудад багадаад их наяд гэнэ үү тоо хэрэглэдэг болсон байна лээ.

зочин [66.181.188.246] 2023-09-16 18:38:27

Хэдэн оны үеийн зургаа энд тавьчихсан юм бэ? 73-74 настай хүн биз дээ? тэтгэвэртээ гарчихсан биз дээ?

Зочин [103.212.118.240] 2023-09-16 23:26:30

Ккккаакак


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.