50-ААД НАСНЫХАН Л ҮЛДЭЖ ХОЦОРСОН МОНГОЛЫН ХӨДӨӨ

Aдмин / Орон нутаг

Уудам Монгол орноороо нар зөв тойроод Улаанбаатар хотдоо аяны дөрөө мултлахад сэтгэл нэг л тавгүй. Шаваг тэсэгтэй баруун говьд шанд булаг нүдэнд торохгүй, сарьдаг уулсын мөнх цас шовх оройдоо үзэгдэх төдий багасжээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт дулаарал, уул уурхайн замбараагүй хяналтгүй байдлаас болж Монгол орны нийт газар нутгийн 80 хувь цөлжилтөд автсан байна. “Цаг уурын станцууд дээр багажаар хийсэн ажиглалтаар агаарын жилийн дундаж температур Монголд 1940 оноос 2011 оны хооронд 2.16C- ээр дулаарсан нь дэлхийн дундажтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм.

Монголд сүүлийн 77 жилийн мэдээгээр хамгийн их дулаан 1997 оноос хойш тохиолдсон нь дэлхийн дулаарлын хандлагатай нийцэж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай дулаарч байгаа орны нэг болж байгаа юм.”https://www.ubinfo.mn/read/10557

Уул, тал, хээр хөндийгөөр мал бэлчих ч бог бод ялгаагүй засмал зам даган идээшилж заримдаа машинд дайруулж үхсэн сэг зэм тааралдах нь нэгийг өгүүлэх шиг. Хангай говь ялгаагүй ургамлын шим муудан армаг тармаг газраар шарилж, халгай голдуу ургасан дэлгэр намрын цагт ч малын хамар хатгах олигтойхон идэш олдохгүй байгаа бололтой.Дүүртэл таргалсан хонь ямаа, адуу үхэр ховор байна. Ихэнх нь арьсан дороо усан тэвээрэг авсан бололтой.

Намрын мал налайн, гэдсээ ивж хэвтээд л цаанаа л нэг цатгалан байдаг сан. Дандаа л газар хошуугаа газар хатган засмалын хажуугаар далан гуу даган цувж яваа харагдах.Малынхаа араас мотортой, моторгүй унаа мордож салхинд борлосон малчид Монголчууд гэхээсээ Төвд, Бутанууд аятай. Хятадын зохиолч Ма Жианы “Хэлээ гарга” номонд гардаг шиг зэрлэг, хоцрогдмол дүрүүд олон тааралдана.

Хэзээ ч тосон нүнжгээ гээж үзээгүй нүүдэлчин заяаг минь гадна дотнын хязгааргүй шунал ингэтэл нь соржээ. Ухсан нүх, овоолсон шороо энд тэндгүй холхих ачааны том машинуудын мөрөөр улайссан хангай говь. Алаг морины хондлой шиг армаг тармаг цоохортон оочны сахал шиг сөрвийсөн сөөмгөр шар өвс бараадан хөөрхий малчид малаа оторлож, явган нүцгэн, унаатай унаагүй, оронтой оромгүй нүүдэллэн явааг харахад сэтгэл эмтрэм.

Малаа даган бидэрч яваа гандмал дээлтэй, нүүрнийх нь үрчлээ болгонд орчлонгийн тоос шингэж, нүдэндээ хорвоог түмэнтээ эргэцүүлэн явах тэднийг ажиглахад ихэнх нь 50-аад насныхан. Хүүхдүүд нь цөм хичээл сургуульдаа явцгааж залуус ажил төрөл бараадан хот орныг зорьсон бололтой. Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяа руу, аажим жаргах нарны шаргал туяанд шилбүүр үүрэн, хэдэн малаа гилэн хөсөг хөтлөн нүүдэллэж одох тэдний араас хоолой зангиран харж зогсохдоо 21-р зууны хамгийн сүүлийн нүүдэлч, малч Монголчууд… гэх өр зурсан бодол өрцнөөс тархинд, тархинаас нүдний аяганд мэлтэрлээ.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Буриад [37.196.165.125] 2023-09-22 17:25:00

Малаа эргэлтэнд оруулж чадахгүй байгаад л гол учир нь байна.

Зочин [66.181.160.112] 2023-09-21 16:53:22

Малаа чанаржуулж цөөлөх хэрэгтэй. Өвөлжөө хаваржааныхаа дэргэд хашсан хадлан бэлчээрийн талбайтай болох хэрэгтэй. Малдаа мориор явдаг болох хэрэгтэй. Малаа дуудлага худалдаагаар зардаг болох хэрэгтэй. Төрд найдах хэрэггүй.

ЗОЧИН [202.126.90.24] 2023-09-21 09:55:29

ЦӨЛЖИЛТИЙН 90% НЬ МАЛЧДААС Л БОЛДОГ ШҮҮ ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН МУУ НЭРТЭЙ УУЛ УУРХАЙ БОЛ НИЙТ ГАЗАР НУТГИЙН 3-ХАН % ИЙГ ЭЗЭЛДЭГ МАЛЧИД БОЛ БҮХ НУТГИЙГ ҮНЭГҮЙГЭЭР БАРАХГҮЙ БАС ДЭЭР НВ БААХАН ШАГНАЛ НХӨНГӨЛӨЛТТЭЙ ТАЛХАЛДАГ ШҮҮ

ЗОЧИН [202.126.90.24] 2023-09-21 09:53:32

ХЭТЭРХИЙ ОЛОН МАЛ ХЭРЭГГҮЙЭЭ ИХЭНХИЙГ НЬ ЗАРЖ ҮРЭЭД БАГАХАН МАЛТАЙ Л БАЙЦГААВАЛ БЭЛЧЭЭР Ч ТАЛХЛАГДАХГҮЙ ӨӨРСДӨӨ Ч ИХ ЯДРАХГҮЙ ЗҮГЭЭР ЮМ ШИГ БАЙГАА ЮМ МАХАА ХЯМДХАН ЗАРДАГ БОЛЧ ЯАХАВ БАС СҮҮ ЦАГААН ИДДЭЭНИЙ ҮНЭ ГЭЖ ТЭНГЭРТ ХАДСАН 40-50 000 ТӨГРӨГӨӨР ГАНЦ КГ ААРУУЛ АВЧ ИДЭЭД Ч ЯАХ ЮМ БИЛЭЭ ЕР НЬ БОЛ МАЛ ТАЙ БАЙСНЫ ХЭРЭГ МАЛЧИНТАЙ БАСНЫ ХЭРЭГ БАЙГААЧ ЮМУУ ҮГҮЙ Ч ЮМУУ ГЭХЭЭР БОЛООД БАЙНА ШҮҮ

Зочин [66.181.161.242] 2023-09-20 15:38:16

Idej merj guusgaad 30 on ghd bugd gadagshaa durevne gj yarij bdag ih huraltai blhoor ezengui Tor gdg ni oilgomjtei odoo bol Hun esni huuli durem bieluulj bgaa eronhii said gj enduurevee ta nar zugeer l idej uuhaas hotsorchihvii gsen heseg hulgaich narin hoorongin orsoldoon yavagdaj bgaa

0202 [59.153.86.205] 2023-09-20 12:38:13

Үүеээ ямар гуйлагачин сэтгэхүйгээр бичдэг юм бэ??? Шилбүүрээ үүрсэн ч гэх шиг харин ч хэн хөдөлмөрлөж ажиллаж чадна тэр баян бгаа шүү , гуйлгачингууд,залхуучууд нь УБ ын хаяа захаар ирээд шигдчихсэн бгаа шдэ Монгол төрийн бодлого л дутаж бнадаг

зочин [202.9.46.218] 2023-09-20 10:31:24

Улсын нийслэлийн 60 хувь хөдөө орон нутгаас ардчилалын шуурганаар орон нутаг аймаг сум тосгон суурин хотод тогтвортой суурьшуулах төр засгийн бодлого алдагдсан

Зочин [103.57.95.138] 2023-09-20 09:35:49

Хүүхдүүдээ дээд сургуульд сургаад хотод нь суулгаад байр савыг нь авч өгөөд өөрсдөө үлдээд байгаа малчид маань хөөрхий

Зочин [139.5.217.113] 2023-09-20 00:06:54

Цөлжилтийн 80 хувь нь уул уурхайгаас болж байгаа гэдгийнхээ баримтыг гаргаад тавиарай. Цөлжилтанд нөлөөлж буй хүчин зүйлсүүдийг бүгдийг нь тооцоод судлаад гаргасан тоо баримт байдаг шүү

[203.98.76.249] 2023-09-19 13:30:14

ЗГ-н тэнэг байдлаас болж байгаа юм. хөдөөгүй малгүй морьгүй болгохыг хужаа бусад үндэстэнгүүд эртнээс мөрөөдөж хөөцөлдөж ирсэн. тэр цагийг наашлуулах нь хужаа эрлийзүүд байна

Гол асуултанд эхлээд хариулчих. Бусад нь үүнээс хамаарна. [103.57.93.189] 2023-09-19 10:18:42

22,23-р зуунд нүүдлийн мал ахуй хөгжих үү, эсхүл зах зээлийн өрсөлдөөнөөс болж алга болох уу? Мөн нүүдлийн мал аж ахуйг дагаад "нүүдэлчин малчин" гэдэг мэргэжил цаашид тогтвортой үлдэх үү? Үүнийг хариулчихаад дээрх зүйлээ сайтар БОД.

Зочин [59.153.113.165] 2023-09-18 18:25:37

Өнөөгийн үнэн дүр төрх ийм л болчихоод байгаа шүү.

Зочин [66.181.177.50] 2023-09-18 14:43:03

Одоо яаана гэх вэ өөр сонголт байхгүйгээс ....энэ чинь азжаргал энхбатааа чам шиг тупиик ойлгохгүй л дээ. Харин түүний оронд малчны сэтгэлийн баяр баясалыг бич бясаа минь

aa [202.21.122.42] 2023-09-18 12:38:17

aa

Би [183.100.174.188] 2023-09-18 11:56:06

Нээрээ л ийм дүр зураг харагддаг шүү. Нүүдэлчин сайхан ард түмний минь заяа хийморь нь түших болтугай дааа

иргэн [66.181.190.21] 2023-09-18 11:17:06

Ард иргэдээ Биш МАХН , МАН - намийнхан 100 жил нөгөө намаа намнаж өөрсдөө идэж ууж Улсаа дамбууруулж Зохих ёмтой хөгжилийн мэрж авилгал хахуул арын хаалга цүнх баригч болгоод яууруулж -Үйлдбэрүүджж нурааж хааж өөрсдийн өмч хөрөгө болгоод одоо - бүх зүылийг Мөнгөөр шийдэх гэхээр өртэй болж Яаж ч чадахгүй Үнэнг гишгэлж Шоронжуулж , байгаа нь Одоо Нуран ундаг цаг ирлээ !!!!!!!Одоо Ард түмэн Та нарт хууртахгүй эээээ Н.Энхбаяр ,У.Хүрэлсүхээ Томууд нь Удирддаг шдээ Тэгээд бөмбөг өнгөрөөд бөөрөнхий гэдэг !!!!!!! Одоо цаг нь болсон хуурамчийхан ?????????!!!!!!!!Харицалгаа хүлээгээдд зайл!!!!!!!!!!???????₩₩₩¥£€€€€€%%%@#$$$/^&

Зочин [202.131.225.53] 2023-09-18 10:28:02

малчиддаа сайн сайханыг хүсье


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.