Фронт Цэгмид гуайн гэрт зочлов
Халхын голын тулалдааны үеэр сувилагч хийж байсан, мөн Аугаа их Эх орны дайны үед Зөвлөлтийн дайчдад зориулан Монгол Улсын хүмүүнлэгийн тусламжийг фронтод хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Фронт Цэгмид хэмээн алдаршсан домогт монгол эмэгтэй Сүрэнхорын Цэгмид гуай саяхан 101 нас хүрэв.
Энэхүү чухал үйл явдлыг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Цэрэг болон агаарын цэргийн атташе, хошууч генерал Павел Владимирович Петрунин Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд очиж Фронт Цэгмидэд биечлэн баяр хүргэж, мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковын чин сэтгэлийн мэндчилгээг уламжиллаа.
Хошууч генерал П.В.Петрунин төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ С.Цэгмид гуайг Монголaын бахархал төдийгүй Орос-Монголын найрамдлын домог, тэр байтугай дэлхийн хэмжээний домог, мөн Орост түүнийг сайн мэддэг, хүндэлдэг хэмээж, түүнд Оросын уламжлалт бэлэг болох Павлопосадын дулаан алчуур болон хохлома зурагтай модон аяга бэлэглэжээ.
Фронт Цэгмид хүндэт зочинтойгоо ярилцахдаа Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Москвад очсон, мөн И.В.Сталин тэднийг хэрхэн хүлээж авч уулзсан тухай дурсав. Түүнчлэн тэрээр Зөвлөлт Холбоот Улс болон орчин үеийн Орос улсын тухай халуун дотноор ярьж, Монгол Улс мөнхийн хөрштэйгөө ойр дотно найзлах хэрэгтэй гэжээ. С.Цэгмид олон тооны шагналаа үзүүлсэн ч «Монгол Улсын гавьяат малчин» цол болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигийн дагуу 2020 онд өөрт нь гардуулсан «Найрамдлын одон» гэсэн хоёр шагналыг онцгой бахархалтайгаар тэмдэглэв.
Фронт Цэгмид гуайтай өрнүүлсэн яриа хөөрөө маш халуун дотно, элэгсэг болж, Монгол орны өнцөг булан бүрээс 200 орчим төрөл төрөгсөд, хамаатан садан нь цугларсан түүний мэндэлсний 101 жилийн ойн арга хэмжээ өргөн цар хүрээтэй болж өнгөрчээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.93] 2023-09-22 15:45:03
Баяр хүргэe
Зочин [103.242.47.62] 2023-09-21 13:46:11
Монгол Орос гэлтгүй энэ цаг үед бүх улс орны эв найрамдал чухал байна. Эвдрэлцэхийг хүсэгчид энэ дэлхийн сүйрэлрүү хөтлөгчид гэдгээ ямагт санаарай!!! Цөмийн аюул нүүрлэж буйг санагтун!!!!!
Баттогтох [192.82.65.182] 2023-09-21 08:52:24
браво,молодцы,,,
Зочин [66.181.161.204] 2023-09-20 20:33:19
Түүх түүхээрээ үлдэнэ буруу ч бай зөвч бай харина залуу үе засаад авч явах ёстой залуу үеийн алдаа бурууг өмнөх үерүүгээ ярьдаг. 20 30 жилын дараа эрээдүй чинь та нарлуу ярих болно тэр үед юу хэлхэв орос байсан үед монгол байна
зочин [202.55.188.81] 2023-09-20 18:12:27
Ядуу ч гэсэн Бид дайн дажингүй сайхан байлаа.
[203.98.76.249] 2023-09-21 10:27:08
Ядуугүй гэсэн Бид дайн дажингүй сайхан байлаа.
Зочин [59.153.112.196] 2023-09-20 17:29:25
Урьдын түүхийг үгүйсгэсэн лалрууд та нар хулгайч луйварчид л байгаа шүү
Зочин [202.126.90.155] 2023-09-21 13:27:53
Үнэн2
Mongol ba Oros [103.212.117.245] 2023-09-20 17:16:25
Manaihtai jinhene ediin zasgiin hariltsaa hugjuulj delhiin zah zeelees herhen hamtran bayjih ve geh met chn setgeleesee handwal bid naizuud baij bolno shvdee. Harin dandaa deerelhej uuriihuu husseneere bailgah gd baiwal hen nzlahiig huseh wee. Yu unen ter l unen.
Зочин [66.181.177.174] 2023-09-20 15:41:35
Хөөрхий эмээ өөрөө ч мэдэлгүй оросын түшиц газар болчих гэж
Зочин [202.55.188.46] 2023-09-21 19:19:31
Хөөрхий зайлуул чамайг даваанй оройд уу давсагныёроолд уу гэж байхад түүхээ биччихсэн хүн
Зочин [71.239.25.243] 2023-09-21 08:28:52
hujaanuud umdunduu dusaagaad uhehnee sda
Зочин [66.181.161.96] 2023-09-20 22:23:11
Xujaagiin erliizvvd Mongoloos zailaa Oros Mongoliin nairamdal umxii xujaa nart er padgvi
49 [202.70.37.160] 2023-09-20 15:02:17
Иванууд зайлаа.
Зочин [59.153.113.99] 2023-09-20 19:57:34
Uhamsar muut chi uuruu zailaa
Зочин [211.36.142.223] 2023-09-20 15:27:19
Tenegt
Иргэг [59.153.113.169] 2023-09-20 12:34:54
Баяр хүргэеээ .
Зочин [71.202.216.255] 2023-09-20 12:33:29
ЭРДЭНИЙН ЭРГҮҮ ХҮҮ ОЧИЖ ТҮҮХИЙН ХИЧЭЭЛ ЗААЛГААЧ.ЯМАР ХЭЦҮҮ ЦАГ ҮЕ БАЙСНЫГ ЭНЭ ХҮНИЙГ АМЬД МЭНД БАЙГАА ДЭЭР ОЧИЖ ӨӨРИЙНХ НЬ АМНААС СОНОСООЧ
зочин [202.9.46.209] 2023-09-22 00:12:22
Ерөнхийлөгч өө. Бат-үүлийн "Улсын баатар" цолыг хурааж авах хэрэгтэй. Яг Ю.Цэдэнбалын цол хэргэмийг баоин хамарт Очирбат хурааж байсан шиг. Яагаад гэвэл төрт Монгол Улсын 2000 гаруй жилийн түүхэнд анх удаа хулгайч, худалч, хулчгар хүнд Баатар цол өгсөн анхны тохиолдол болсон юм
Зочин [83.185.245.85] 2023-09-21 16:08:45
Яг зөв шүү.