Даваа гарагаас Улсын бүртгэлийн үйлчилгээний цэг "Их тойруу худалдааны төв"-д ажиллаж эхэлнэ

Ирэх даваа гарагаас Улсын бүртгэлийн үйлчилгээний цэг "Их тойруу худалдааны төв"-д ажиллаж эхэлнэ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу худалдааны төвийн 1 давхарт 2023 оны есдүгээр сарын 25-ны өдрийн даваа гарагаас эхлэн Улсын бүртгэлийн үйлчилгээний цэг шинээр ажиллана.
Энэ цэг даваа, мягмар, пүрэв, баасан, бямба гарагт 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна.
Сэтгэгдэл