40 ТЭРБУМЫН Б.ГАНХУЯГ “ЖАРААХАЙ” ТӨДИЙ…

Aдмин / Улстөр

Нүүрсний хэрэг буруутгагдан шалгагдаж, шүүхээр хэлцэгдэж буй ЭТТ компанийн захирал Ганхуяг: -Нүүрсний 300 гаруй гэрээг шалгаач,энэ маш их хэмжээний баримт бүрдүүлсэн.ЭТТ-той холбоотой 200 гаруй тендер шалгаж баримт бүрдүүлсэн... Энд ярьж байгаа 11 хүний хэрэг нь 40 тэрбум хүрэхтэй үгүйтэй. Зохион байгуулалттай бүлэглэл энд байхгүй. Манай өмгөөлөгчид сүртэй юм яриад байна. Аюур "Эрдэнэс Тавантолгой"-г мэдэхгүй. Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна, энд.

220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. Манай намын дарга хаана байна…Гэх зэргээр 2023 оны 9 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны үеэр ярьсан нь нийгмийн бухимдлын галыг өрдөв.

Монгол Улсын экспортын гол түүхий эд нүүрсийг төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид хулгайлж гадагш зөөвөрлөн хувьдаа завшсан асуудал нийгмийн анхаарлын төвд орсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. УИХ-ын нэр бүхий гишүүд, улс төрчид олноороо нэр холбогдоод буй эл хэргийг хууль хяналтынхан хэрхэн шийдвэрлэхээс авлигатай тэмцэх цаашдын хандлага нь хуулийн хүрээнд улам эрчимжих нөхцөл болох нь.

Монголын эдийн засаг нүүрсний зах зээлээс хэт хамааралтай ч замаас нь улс төрчид, төрийн албаныхан их наядаар нь зувчуулдаг нь түүхэнд хар толбо болон үлдэх эмгэнэлт үеийг туулцгааж байна.

Авлигачдын хувьд 40 тэрбум төгрөг бага мөнгө байж болох ч энэ мөнгөөр нийгмийн олон эмзэг асуудалд цэг тавьж болохоор юм. Нүүрс хулгайлагч нарт 40 тэрбум төгрөг бага мөнгө юм бол Ганхуяг “жараахай” төдий юм байна.

Ингэхээр том “тул”-ууд их наядаар нь хулгайлсан нь бараг үнэн болж байх шиг байна. ЭТТ-н захирал Б.Ганхуяг золионд явахгүйн төлөө хэлж байгаа үг болгон нь ноцтой байна уу? “40 их наяд төгрөгөөр тооцогдох нүүрс хулгайлагдсан” гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлсэн. Ямар баримтыг үндэслэн ийм тоо гаргаж ирсэн юм бол?

Энэ талаар түүнээс тодруулан нүүрсний хэрэг дээр нийтийн сонсгол явуулах нь Монгол Улс хэдий хэмжээний хохирол амсаад байгааг нарийвчлан тогтоох,олон нийтийн мэдээллээр хангагдах эрхийг орхигдуулахгүй байх шаардлагыг хэрэгжүүлэх юм.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.32] 2023-09-23 12:07:13

наядын хулгайч нарыг барьях

9 [202.131.238.26] 2023-09-22 08:57:55

40 тэрбумын асуудал бол жараахай төдий зүйл гэдгийг батлав, гайхаад байх зүйл алга

Амраа [66.181.161.64] 2023-09-21 21:40:48

Мөнгө нь багтахаа байгаад алтан гулдмай болгож хадгалж байгаа....... гэж 1 эрхэм хэлсэн.

Зочин [66.181.191.80] 2023-09-21 15:49:32

Ман-н баячуудйн хөрөнгийг хурааж цаазлах хэрэгтэй юм бна дөө өөр гарц алга юм бналдаа эсвэл ард түмний шүүхээр шүүх цаг иржээ

Зочин [66.181.182.199] 2023-09-21 12:33:13

40 тэрбум их мөнгө энэ хүнд бол 40- хөн тэрбум гэнээ цаана нь маш их байна гээд байна 10 сар хориод 1- хан удаа байцаасан болсон дутуу асуулгүй үлдээсэн 4-5 юм бий 76 хүнээ 220 гаран мянган хүнээ байцаа АТГ ажлаа хийхгүй байна гээд байна

Зочин [66.181.182.199] 2023-09-21 12:28:31

Ийм их хулгай авлига хилээр нүүрс ачсан олон арван мянган машин хоосон гэж гарч байхад тагнуул авлигатай тэмцэх газар цагдаа прокурор ХХЕГазар Сангийн яам юу харж сонсож хаана юу хийж байсан юм бэ энэ нөхөр чинь 40- хөн тэрбум гэж байна цаана нь хэдэн зуун тэрбум бий гэсэн санаа хэлж байна Ганцхан удаа байцаасан надаас асуумаар юм 4-5 байна асуухгүй байна хамтарч ажиллая их юм бий гээд байна АТГ мөрдлөөл гэсэн юуч мөрдсөн юмгүй юм байна …….

Зочин [202.126.88.74] 2023-09-21 10:45:05

40тэрбум их ,маш их мөнгө шүү

иргэн [139.5.216.212] 2023-09-21 08:48:43

шуналтай бузруудыг бүгдийг нь шүүж шоронд нь явуул


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.