МҮХАҮТ-ыг шарк Д.Энхтүвшин удирдахаар боллоо
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ХХI Их хурал болж өндөрлөлөө. МҮХАҮТ дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулж, гишүүддээ ажлаа тайлагнаж, удирдлагын багаа шинэчилдэг. Энэ удаагийн Их хуралд ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох саналын мандаттай 1000 орчим компанийн төлөөлөл оролцож саналаа өглөө. Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшсэн 11 хүний дунд санал хураалт явуулж, Шарк Д.Энхтүвшин, Монгол даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төр-Од нарын дунд хоёр дахь шатны дахин сонгууль явагдаж, 63 хувийн саналаар Шарк Д.Энхтүвшин ялалт байгуулж, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь ТУЗ-ийн даргын үүргийг давхар гүйцэтгэх бөгөөд танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үүрэгтэй.
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.23] 2023-09-21 22:20:05
шудрага сонгууль болж
Bold o [223.39.178.238] 2023-09-21 11:18:46
Msc ийн луйварчингууд ямар олигтой байв гэж...
зочин [202.126.90.24] 2023-09-21 09:27:43
Баяр хүргэе ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЭЭ СЭРГЭЭТХЭЭРЭЙ Л ГЭЖ ЗАХИЯ ДАА
Зочин [139.5.217.100] 2023-09-21 09:01:49
Энэ хэдэн бизнесмэнүүд нь хулгай, луйвар, залилан гээд бүх муу юмыг хийж баяжсаар... жаахан л ашигтай ажил байвал булаацалдаад л... Хогийн амьтад юмаа. Гадны бизнесмэнүүд улсаа чирч явах юм. Манайхан бэлэн юм харахаараа л хор найруулцгааж байх юм
Зочин [203.98.76.249] 2023-09-21 10:09:52
Манайхан бамьтад юмаа. Гадны б
Зочин [103.111.68.3] 2023-09-21 09:00:44
БАЯР ХҮРГЭЕ ЭНХТҮВШИНД МАШ ИХ ЗҮЙЛ АРД ТҮМЭН ҮЙЛДВЭР АЖ АХУЙ ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭД ХҮСЭЖ БАЙГАА ГЭДЭГ БАТ ИТГЭЖ БАЙНА
энхээ [103.111.68.3] 2023-09-21 08:58:47
ёстой нэг шудрага сонгууль гэж энийг хэлэх байх гэж АРД ТҮМЭН 100 % зөвшөөрөх байх, МОНГОЛ УЛСАД МААНЬ ирэх 2024 оны ИХ ХУРЛЫН сонгууль болно ИЙМ БЭЛЭН СИСТЕМЭЭР явуулвал УЛС МААНЬ АРД ТҮМЭН САНАА СЭТГЭЛ СЭРГЭЖ ӨӨДЛӨН БАДРАХ БАЙХ ГЭЖ МУНХАГ БИ БОДМОЙ ,