МОНГОЛЧУУД ӨӨРСДИЙГӨӨ ОЙЛГОЖ БАЙЖ ХӨГЖИНӨ
Хүн ерөөсөө үндэстнээр , улсаар оршдог , хүн төрөлхтөн ч тэр аяараа. Монгол үндэсний үзэл даяаршил хийгээд дангааршлын жин бангийн тэнцвэрт хөх толбот Монголчуудаа үеийн үед туурга тусгаар , эрх чөлөөтэй , аз жаргалтай амьдруулах л үзэл. Глобализм , либэрализм , социал - дэмократизм... үндэстнийг ярихгүй. Харин бүтээмжит үндэсний үзэл Монголчуудыг томруулна.Үндэсний үзэлд Монгол үндэстний үнэ цэнтэй бүхэн агуулагддаг.
Монгол үндэстэн бол ахуйн онцлог, нүүдлийн соёлоосоо хамааран унаган эрх чөлөөний сэтгэлгээтэй,дасан зохицох чадвараараа цолгорсон, оюун санааны бие даасан өгөгдөлтэй ард түмэн.
Үндэстний орших үндэс нь өөрийнхөө бие даасан үзэлд тулгуурлан хөгжлийн замаа тодорхойлох явдал. Монголчуудын тусгаар тогтнолоо хамгаалах, түүхэн ололт амжилтаа бататгах гол зарчмуудаа тодорхойлохын тулд түүхэн итгэл найдвараа олж авах, үндэстний эрмэлзлээ сэргээх,төрт ёсны уламжлалаа хадгалах,оюун санааны тусгаар байдлаа эрхэмлэх, эв нэгдлээ сахих шаардлага бий болжээ.
Монголчуудын ирээдүйн зам мөр ямар нэг “изм” биш өөрийн онцлогтой уламжлалдаа тулгуурласан хөгжлийн замыг тодорхойлохын зэрэгцээ эх түүхийн бахархал, харууслаас сургамжлан шинэ зорилтуудаа бий болгон үзэл санаандаа тусгаж хэрэгжүүлэх юм.
Монгол үндэстэн нийтээрээ сайн сайхан амьдрах, аж төрөх эрх чөлөөгөө эдлэх, уламжлалт үнэт зүйлээрээ бахархах, хамгаалах, эв нэгдлээ хангах эрхийг төр засгийн зүгээс ямар ч хориглолтгүйгээр хангаж өгөх үүрэгтэй. Харамсалтай нь энэ зарчим алдагдсаар байна.
Манжийн эрхшээлээс коммунизмын дарамт, коммунизмаас неолибериалзмын туршилтад амаргүй цаг үеийг туулж буй Монголчуудад үндэсний хөгжлийн замаа зөв сонгох шаардлага урган гарсаар уджээ. “Үндэсний үзлийн цөм нь үндэсний эрх ашиг байх ёстой”
Д.Энхбат
Сэтгэгдэл
wzljuhlqaz [192.42.116.208] 2024-11-09 23:31:18
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
egpqwlirqv [192.42.116.208] 2024-11-09 23:31:17
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [66.181.161.210] 2023-09-23 10:55:58
Алцганалгүй нжг л чиглэл барих хэрэгтэй байна. Эв нэгдэл үү, эрх ашиг уу? Эв нэгдэл гэдэг бол комунизмаас үлдсэн үзэл суртал. Эв нэгдэл гэж сурталдсаны үр дүнд дампуурал, хулгай тонуул л нүүрлэдэг. Харин эрх ашиг бол маш цэгцтэй, жаахан харгис ч гэсэн маш тодорхой ойлголт байдаг. Бид тодорхой эрх ашгаа нэгэтгэх л хэрэгтэй байна. Авилгатай тэмцэх, нийгмийн баялагийг эрх тэгш хуваарилах гэх мэт. Заавал адил тэнцүү хувааж иднэ гэсэн үг биш шүү дээ. Битгий мушгиарай. Нийгмийн баялагт хүрэлцэхэд зам, боломж нь иргэдийн хувьд харьцангуй эрх тэгш байх. Ядаж л Монголчууд хулгай, авилга, допин дээр маргалдаж жалгархах хэрэггүй байна шүү дээ. Хажууд чинь хулгайч байгаа л бол нутаг гэлтгүй сэрээдэж гарга. Жий.
Зочин [66.181.161.230] 2023-09-25 09:36:33
Улс үндэстний эрх ашиг гэж байдаг. Эрх ашигийг чиглэл болгоно гэхээр хүн бүр ялангуяа удардлага шийдвэр гаргагчид өөрийн хувийн эрх ашгаа түрүүнд тавиад байх юм бол яаж хөгжих вэ дээ. Магадгүй хувь хүн бүрийн эрх ашгийн уулзвар огтолцол дээр эв нэгдэл гэж соцоос үлдсэн нэг юм хэрэг болохгүй гэжүү ккк.
Зочин [66.181.185.29] 2023-09-23 08:44:12
Төр барьж буй эрхэмүүд ард түмнээ дорд үзэж,авилгалд идэгдэж,хулгайгаар эх орноо зарж,хүний хөдөлмөрийг үнэлэхгүй,Хятадын бодлогыг нэвтрүүлж байгаа цагт хөгжихөд хүнд.
Обьектив нөхцөлүүд биднийг хязгаарладаг. [88.128.88.128] 2023-09-22 18:31:45
Горьдомтгой үндэстэн. Хөгжлийн төвүүдээс алслагдсан улс. Хүн амдаа томдчихсон талбаатай улс. Их хүйтэн цаг ууртай газар. Эдгээрээс болж байгалийн баялгаа олборлож ашигтай борлуулахад бэрхшээлтэй, зардалтай. Гадаад ертөнцтэй ашиг орлоготэй харьцахад байнгын хүндрэл учирдаг. Иймэрхүү байдал хэдийд гайгүй болох бол оо?
Зочин [59.153.115.88] 2023-09-22 17:30:54
Өөрийгөө биш ээ бусдыг ойлгож байж л хөгжинө
Зочин [66.181.190.186] 2023-09-22 12:52:23
Oilgoxod tolgoi ni xurex bolov uu daa.
Зочин [203.98.76.249] 2023-09-22 10:32:43
намын бандага гишүүд баллаад байна шүү дээ.