Б.Бямбасүрэн: Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би хохирогч боллоо

Aдмин / Нүүр

“Шүгэл үлээгч” буланд Архангай аймгийн Чулуут сумын иргэн Б.Бямбасүрэн хандлаа. Тэрбээр орон нутгийнхаа удирдлага болон байгууллагатай холбоотой ноцтой асуудлын талаар шүгэл үлээж байна.

-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар ажил хийдэг хүн бэ?

-Миний бие Архангай аймгийн Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгт найм дахь жилдээ ажиллаж байна. Одоо тус цэцэрлэгт жижүүр-үйлчлэгчээр ажилладаг. Энэ ажлыг хийхдээ давхар цэцэрлэгийнхээ зургаан бүлгийн цагаан хэрэглэлийг угаадаг. Миний ажил үүргийн хуваарьт ийм зүйл байхгүй. Угаалгын ажилтны орон тоон дээр тусдаа хүн ажиллах ёстой. Гэтэл тэр хүн нь манай сумын Халуун-Ус багийн салбар цэцэрлэгт тогоочоор ажилладаг. Ингээд би хоёр хүний хийх ёстой ажлыг ганцаараа гүйцэтгэж байгаа гэсэн үг.

Та ямар асуудлаар шүгэл үлээж байна вэ?

-Чулуут сумын Засаг дарга болон цэцэрлэгийн эрхлэгч нарын ашиг сонирхол хэрээс хэтэрсэн. Тэд төрийн албыг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Үүгээр зогсохгүй төрөл садангийн алба болгосон.

-Танд тодорхой баримт байна уу?

-Манай Засаг дарга Э.Анхбаяр нь АН-ын хүн. Тэрбээр өнгөрсөн хавар томилогдсон. Ингэхдээ намын бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй. Харин МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болсон. Түүнийг Засаг дарга болсноос хойш сумын МАН-ын тодорхой нэр бүхий хүмүүс төрийн албанд томилогдож байна. Энэ асуудлыг сум, орон нутаг даяар хүн бүр мэдэж байгаа. Засаг даргын МАН-тай үгсэн тохиролцсоны тод жишээ гэвэл сумын цэцэрлэгт хүмүүс ажилд оруулахаар шахаж байна. Орон нутгийн удирдлагууд болон цэцэрлэгийн эрхлэгчийн ашиг сонирхол ноёлсноос болж иргэн миний эрх ноцтой зөрчигдлөө. Уг нь би туслах багшаар ажиллах эрхтэй. Харамсалтай нь миний хийх ёстой ажлын байранд цэцэрлэгийн эрхлэгч танил тал, хамаатан садангуудаа дүүргэсэн. Энэ бол төрийн алба. Хувийн хэвшил биш.

Дээрээс нь цэцэрлэгийн удирдлагатай холбоотой өөр нэг ноцтой асуудал бий. Тэр нь юу вэ гэвэл хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү тооцож авдаг. Тодруулбал, тухайн өдөр ирсэн хүүхдийн ирцийг үнэн бодитоор мэдээлдэггүй гэсэн үг. Хорин хүүхэдтэй ангид 10 хүүхэд ирлээ гэхэд цаашаа тоогоо өгөхдөө 15 хүүхэд ирсэнээр давуулж өгч байх жишээтэй. Халуун-Ус багийн салбар цэцэрлэг цөөхөн хүүхэдтэй. Заримдаа ганц хүүхэд ирэх үе байна. Энэ тохиолдолд 12 хүүхэд ирсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү бодож авдаг. Үүнээс гадна цэцэрлэгийн ажилтнуудын цалинг дандаа дутуу бодож өгдөг. Надаас гадна дөрөв, таван хүний цалин дээр акт тогтоосон. Юунаас болж ингэж дутуу бодоод байгааг асуухаар удирдлага маань өөдөөс загнаад тодорхой тайлбар өгдөггүй. Заримдаа дараа нөхнө гэчихээд бас л дутуу олгодог. Энэ талаар би Засгийн газрын 11-11 төвд хандсан. Цэцэрлэгийн энэ зөрчил аймгаас ирсэн аудитын шалгалтаар ч илэрсэн.

-Цэцэрлэгийн эрхлэгч нар хамаатан садангуудаа ажилд авдаг гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Манай цэцэрлэг 25 хүнтэй. Үүний бараг 50 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчтэй төрөл садан. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам гэдэг хүн тэтгэвэртээ гарчихсан хэрнээ өнөөг хүртэл ажилласаар байгаа. Тэрбээр Архангай аймгийн Тамгын газрын дарга Д.Алтангэрэлтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Халуун-Ус багийн цэцэрлэгийн галч Н гэдэг хүн бас Д.Алтангэрэлийн төрсөн ах нь. Мөн манай цэцэрлэгийн багш М, туслах багш Э нар Д.Алтангэрэл даргатай ойрын хамаатнууд. Тэд төрсөн ахан дүүсийн хүүхдүүд. Цэцэрлэгийн галч Ш, Ц нар эрхлэгч Бүжинлхамын хүргэнүүд. Дээрээс нь бүлгийн багш Н, ахлах тогооч С нар мөн л эрхлэгчтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Бас нярав А, бичээч О нар хүртэл Бүжинлхамтай ойрын хамаатан садангийн улс. Энэ бол албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг төрлийн алба болгосон бодит үнэн. Мэдээж ажилд авах багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах ёстой. Дээр дурдсан Д.Алтангэрэл даргын хамаатан Э, бүлгийн багш Д нарыг манай эрхлэгч шууд ажилд авах гэхэд Э.Анхбаяр Засаг даргад томилогдохоосоо өмнө “Наадах чинь ашиг сонирхолын зөрчилтэй байна” гээд АТГ-т өгч байсан. Ингээд сонгон шалгаруулалт зарласан. Тэгэхэд шууд ажилд орох гэж байсан хоёр хүн сонгон шалгаруулалтад орсон. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам, бичээч О нар сонгон шалгаруулалт зарлаж байгаа нэрийдлээр тестийг урьдчилж аваад тэдэнд өгсөн гэдэг яриа гарсан. Энэ тухай хамт олны хурал дээр хэд хэдэн удаа яригдсан суудал. Би үүнийг үнэний ортой гэж хардаж байгаа. Яагаад гэвэл тухайн үед сонгон шалгаруулалтад тэр хоёроос өөр хүн ороогүй. Би хүртэл сонгон шалгаруулалтад орох хүсэлтээ даргад тавьж байсан. Тэгэхэд “Чи хэрэггүй. Энэ удаа хүлээж бай” гээд зөвшөөрөөгүй. Ер нь бол асуудал тодорхой болсон байсан болохоор ингэж намайг оруулаагүй гэж бодсон.

Ер нь бол цэцэрлэгт явж байгаа хүүхдийн тооноос хамаарч багш, ажилчдын орон тоо уялддаг. Тиймээс цэцэрлэгийн удирдлага ах дүү, хамаатан садан, намын нөхдөө ажилтай байлгахын тулд хүүхдийн тоог зориудаар нэмдэг гэж хардаж байна. Тухайлбал, Халуун-Ус багийн цэцэрлэг аль хэдийнэ татан буугдах хэмжээнд хүрсэн. Заримдаа ганцхан хүүхэд, бүр хүүхэд ирэхгүй үе ч байна. Гэтэл хүүхдийнхээ тоог нэмж өгөөд л, ажилд хүн аваад л байдаг. Тэгсэн хэрнээ намын дэмжлэггүй, танил талгүй над мэтийн хүмүүс үндсэн ажлаа хийж чаддаггүй. Би туслах багшийн эрхтэй мөртлөө жижүүр хийж байна. Гэтэл хамаатан садангууд нь болохоор угаагчийн орон тоон дээр орчихоод тогооч хийж байх жишээний.

-Та сум орон нутгийн удирдлага болон байгууллагынхаа талаар шүгэл үлээснээс болж ямар нэгэн дарамт шахалтад өртөж байна уу?

-Над дээр маш их гал ирж байгаа. УИХ-аас Шүгэл үлээгчийн тухай хуулийг баталсан. Би хуулиа биелүүлж, нийтийн ашиг сонирхлыг хохироосон асуудлыг хөндөж байна. Харамсалтай нь миний эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Манай цэцэрлэг дээр таван ажлын байрны орон тоо яригдаж байгаа юм. Бүлгийн хоёр багш. Багшийн туслах хоёр, тогооч гэсэн ажлын байрууд. Миний бие туслах багшийн орон тоон дээр яригдаж байсан. Байгууллагын хурал есдүгээр сарын нэгэнд болсон. Хурал дээр сумын Засаг дарга улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг завдсан. МАН-ын дэмжлэгтэйгээр гарч ирсэн учраас хоёр хүн ажилд оруулна гэж шахсан. Үүнээс үүдэж байгууллагын хурал дээр маргаан үүсч, асуудал шийдэгдэж чадалгүй тарсан. Маргааш нь ажилдаа иртэл ”Засаг дарга цагдаатай ирж, драйвер үлээлгэж ажилтнуудыг шалгасан. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн илрүүлсэн” тухай дуулсан. Ингэхдээ Засаг дарга нь иргэн Б.Бямбасүрэн буюу миний дуудлага мэдээллээр ирсэн гэдгийг манай хамт олонд хэлсэн байгаа юм. Энэ бол миний нэр төрд халдсан ноцтой асуудал. Засаг дарга өөрийнхөө эрх мэдлийг давуулан ашиглаж, улстөржиж хүний нэр төрд санаатайгаар халдлаа. Тэрбээр төрийн удирдах албан тушаалтан хүн байж ёс зүйн алдаа гаргаад зогсохгүй, ашиг сонирхлын зөрчлөө гүйцэлдүүлэхийн тулд намайг буланд шахаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болчихоод хариуд нь хоёр хүн ажилд оруулах гэж улайран дайраад байгаа хэрэг. Энэ үйлдлээрээ миний ажлын байрыг булааж байна.

-Та цагдаад дуудлага өгсөн юм уу?

-Би албан ёсоор хаана ч дуудлага өгөөгүй. Энэ хүн анх Засаг дарга болонгуутаа манай байгууллага дээр ирсэн. Болох бүтэхгүй асуудлыг цэвэрлэнэ. Хов живээр ажил хийхгүй гэж сүрхий уриа лоозонтой орж ирж байв. Тухайн үед би “Манай байгууллага дээр шударга зүйл байдаггүй. Ёс зүйн хороо гэж байдаг хэрнээ асуудлыг шийддэггүй. Манайд эрх зүй, ёс суртахууны талаар лекц сургалт явуулах хэрэгтэй” гэж хэлсэн. Сүүлд байгууллагын хурал дээр үүссэн асуудал өөртэй нь хамааралтай байсан болохоор утсаар залгаж хэлсэн төдий. Анх шударга үнэний төлөө ажиллана гэж байсан хүн яагаад миний ажлын байрыг булааж байгаа юм бэ гэдэг агуулгаар. Мань хүн намайг ажлаа тараад явсны дараа цагдаатай хүрч ирээд драйвер үлээлгээд согтуу хүн илрүүлсэн юм билээ. Тэгээд “Танай ажилтан Бямбасүрэнгийн дуудлагаар ирсэн шүү” гэж хэлчихээд гараад явсан байгаа юм. Албаар байгууллага дотор хагарал үүсгэж, намайг нохойд барьдаг мод шиг л шидчихлээ. Энэ бол санаатайгаар миний ажлын байрыг ганхуулах гэсэн үйлдэл гэж харагдаж байна. Засаг даргыг ингэж хэлснээс болж намайг манай ажлынхан гадуурхаж байна. Үүнээс үүдэн миний сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал доройтлоо. Би нойргүйдэлд орж, зүрх өвдөж, даралт ихэсч байна. Энэ байдал давхар үр хүүхдүүд, гэр бүлд маань нөлөөлж байна. Тэд маань сэтгэл санаагаар хямарч, эрүүл мэндээрээ хохирч байна. Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би байгууллагадаа гадуурхагдаж, хохирогч боллоо.

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Сумын Иргэдийн хурал, цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл өгөөд долоо, найм хонож байхад асуудал огт шийдэгдэхгүй байна. Сум орон нутаг намын харьяалал, ах дүүсийн хэлхээ холбоо, бүлэрхэг байдал хэрээс хэтэрсэний жишээ энэ юм. Уг нь Засгийн газраас ард түмнээ хөдөө очиж амьдрахыг уриалаад байгаа биш билүү. Гэтэл хөрсөн дээрээ нөхцөл байдал ийм байна. Гадуурхал, намчирхдаг байдал орон нутагт очиж амьдрах хүсэлтэй иргэдийг үргээгээд байна шүү дээ. Ийм байхад төр засгаас мянган сайхан бодлого гаргаад нэмэр байна уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Paige [166.88.232.98] 2023-09-26 17:54:30

ออโต้ สล็อต อีกขั้นของการเล่นเว็บพนันออนไลน์เว็บตรงด้วยระบบการเล่นที่มีความนำสมัย เร็ว มีความปลอดภัยแล้วก็ความมั่นคงที่สูง SLOTPLAY138 เปิดให้บริการเว็บตรง ที่มีระบบการฝากถอนออโต้ที่นักเล่นการพนันไม่จำเป็นที่ต้องส่งสลิปให้Admin ฝากถอนได้ทันใจใช้เวลาเพียงแต่ 5 วินาทีแค่นั้น ทำรายการได้ตลอด 24 ชั่วโมง ไม่จำกัดปริมาณครั้งสำหรับเพื่อการฝากถอน ด้วยการประมวลผลโดย Ai ทำให้การฝากถอนของสล็อตฝากถอนไม่มีขั้นต่ําจะไม่เกิดข้อผิดพลาดแม้แต่ครั้งเดียว ปัญหาจำพวกโอนเงินไม่ตรงบัญชี, โอนเงินผิดจำนวน, เงินไม่เข้า จะไม่มีอีกต่อไป สล็อตออโต้ เปิดช่องทางการฝากถอนให้สมาชิกได้ทำธุรกรรมทางการเงินมากมายวิถีทาง เช่น ธนาคารออนไลน์, แบงค์ภายในประเทศ, บัตรเครดิต/เดบิต, โมบายแบงค์กิ้ง และคลิปโตเคอเรนซี เพื่อรองรับทุกคนที่มีบัญชีสำหรับในการทำธุรกรรมที่แตกต่าง ทั้งสำหรับคนที่ไม่มีบัญชีธนาคารนั้นก็สามารถร่วมสนุกกับ ออโต้สล็อต ทางเรารองรับการฝากถอนผ่านบัญชีทรูมั่นนี่วอเลท (True Wallet) ซึ่งสามารถทำรายการฝากถอนไม่มีอย่างต่ำได้ด้วยเหมือนกัน เริ่มเพียงแต่ 1 บาทเพียงเท่านั้น สำหรับผู้เล่นที่ต้องการเล่นเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์กับเว็บตรงออโต้ที่มีระบบระเบียบการฝากถอนออโต้ ต้องเข้ามาเล่นตรงนี้แค่นั้น ยืนยันว่ามีความปลอดภัย สุจริต มั่นคงไม่มีการปิดหนี้อย่างแน่แท้ สล็อตออโต้วอเลท ได้เก็บค่ายสล็อตเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์มาให้สมาชิกได้เล่นมากยิ่งกว่า 31 ค่ายเกมส์ รวมเกมเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์ที่มีให้เลือกเล่นมากยิ่งกว่า 1,000 เกมส์อย่างยิ่งจริงๆ สมาชิกทุกคนสามารถเลือกเล่นได้ตามใจชอบ ทางเราไม่มีการกำหนดอย่างต่ำสำหรับเพื่อการเล่น สามารถเลือกว่าเดิมพันเบทได้ตามที่อยากได้ เริ่มต้นได้ตั้งแต่หลักหน่วยไปจนถึงหลักหมื่นอย่างยิ่งจริงๆยิ่งเสี่ยงมากมายเงินรางวัลยิ่งสูงตามไปด้วย สำหรับเว็บไซต์สล็อตออโต้ได้เปิดให้บริการทุกท่านวันแล้ววันเล่า ไม่มีทางหยุด สามารถเล่นได้ตลอด 24 ชั่วโมง เกมสล็อตออนไลน์ของพวกเรานั้นสามารถเล่นได้อีกทั้งคอมพิวเตอร์แล้วก็โทรศัทพ์โทรศัพท์มือถือ รองรับอีกทั้งแพลตฟอร์ม IOS และ Android ซึ่งไม่ว่าคุณจะอยู่ไหนของโลกนี้ก็สามารถเล่นเกมสล็อตเว็บไซต์ตรงได้ แล้วก็ด้วยความพิเศษของ สล็อต ออโต้ ที่ได้พัฒนามาอย่างดีเยี่ยมทำให้ผู้เล่นไม่มีความจำเป็นต้องดาวน์โหลดAPP สามารถเล่นslot online เว็บตรงได้หน้าเว็บไซต์หรือบราวร์เซอร์ได้เลย สำหรับใครที่ยังไม่มั่นใจสำหรับในการลงทุนสามารถทดลองเล่นสล็อตได้ฟรี ทางเรามีระบบระเบียบการทดสอบเล่นสล็อตให้ทุกท่าน ทดสอบเล่นได้โดยไม่ต้องลงทะเบียน ทางเรามีเครดิตฟรีให้แด่ท่านเอาไปเล่นฟรีๆแบบไม่จำกัดสิทธิพิเศษวันนี้สำหรับคนที่ยังไม่ได้เป็นสมาชิกกับทาง autoสล็อต สามารถรับโบนัสเครดิตฟรี 100%ได้เพียงแต่ลงทะเบียนสมัครสมาชิกใหม่เข้ามาเล่นกับพวกเราแค่นั้น รีบสมัครได้เลยวันนี้ สล็อต ออโต้

Зочин [202.9.40.98] 2023-09-26 13:10:50

За ер нь яг үнэн байх даа.Ороод гарахад мэдэгдэхгүй.очоод амьдрах юм бол бас нэг өөр байх даа.Монгол улсын газар нутагт монгол хүн хаана ч очиж амьдрах эрхтэй. Улс орон нутгаа хөгжүүлье гэвэл тэр аминч үзлээ хаях хэрэгтэй байх аа.

Дорж [103.212.118.121] 2023-09-26 08:31:29

Энэ хуурэн нутагтаа очиод дэмий болж дээ анхбаяр бужинлхам нарын гар хөлууд яаж магдагуй бадалд орлоо доо хотод ажилын байр зөндөө ба Амь насаа бодохгуй бол ч болхоо блаа даа

Zбүх сума [202.9.40.120] 2023-09-24 17:43:20

Бүх сум адилхан ийм

Зочин [66.181.161.132] 2023-09-23 23:27:47

Хөдөө сумдуудад иим байдал хавтгайрсан байдаг бололтой Дарга нарынх нь хамаатан саднууд ажилд орчихоод л насаараа суучихдаг Ёстой л төриин албыг төрлиин алба болгоод өмчлөөд авчихдаг

Зочин [124.158.64.13] 2023-09-23 16:22:49

Ийм замарсан юм гэж байх уу. Арай л байна даа. Ийм л хогнууд төрийн албанд хот хөдөөгүй чихэж байна. Төрийн албыг ингэж дампууруулж болохгүй. Тэр Чулуут сумын цэцэрлэгийн эрхлэгч гэх хөгшин чавганцаа зайлуулаачээ. Тэтгэвэрт гарчихаад яагаад явдаггүй Я вэ

Зочин [202.126.89.5] 2023-09-23 14:42:59

Үнэн бол ёстой хувалзнууд байна. Арай өөр аргаар ажиллах хэрэгтэй. Найдвартай хор нэг нэгээр нь өгчих

Ганаа [210.160.217.70] 2023-09-23 12:41:25

Хөөх 20 хүүхэдтэй цэцэрлэгт 25 хүн ажиллана гэдэг арай юу тэгээд бас бичээчийн орон тоо бас бнаа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.