МОНГОЛ УЛС БНХАУ-ААС ЭКСПОРТ, ИМПОРТООРОО БҮРЭН ХАМААРАЛТАЙ

Aдмин / Улстөр

Монгол Улсын гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн сард 438.7 сая ам.доллар байсан бол 2023 оны намраас 382 сая ам.доллар болж буурчээ. Энэ нь 2022 оны арван нэгдүгээр сараас хойших хамгийн бага худалдааны ашиг бөгөөд импорт өмнөх оны мөн үеэс 10.3%-иар илүү хурдацтай өсч 923 сая ам.долларт хүрсэн бол экспорт 2.3%-иар буюу 1,275.6 сая ам.долларт хүрчээ. 2023 оны 1-8 дугаар сарыг авч үзвэл, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.6%-иар өсч 2.6 тэрбум ам.долларт хүрч, экспорт 29.2%-иар өсч 2.3 тэрбум ам.долларт хүрсэн нь гол төлөв ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтаас шалтгаалсан байна.

Худалдааны томоохон түншүүдийн дунд Хятад улс экспортын хамгийн их хувийг (92%) эзэлж байна. Үүний зэрэгцээ, импортын хэмжээ 6.2%-иар өсч 347 сая ам.долларт хүрсэн нь машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой юм.

Монгол Улс эрдэс бүтээгдэхүүн (зэс, нүүрс, молибден, цагаан тугалга, вольфрам, алт), байгалийн болон таримал чулуу, үнэт эдлэл, ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүн, арьс шир экспортолдог. Монголын экспортын гол түнш нь БНХАУ (нийт экспортын 89%) юм.

Бусад нь: Канад, Орос. Манай улс эрдэс бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагуур, зурагт, сэлбэг хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, үндсэн металлыг голлон импортолдог. Эдийн засаг дахь хэт хамаарал нь тухайн улсын аюулгүй байдалтай шууд холбогдож байдаг. Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын тулд эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтлах нь зүйтэй юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.243] 2023-09-25 17:55:34

Хойд хөршөө үзэн ядаж, хойд хөршөөс маш их хамааралтай байна гэж донгоддог оркууд монгол хүн мөн үү? Бид хойд хөршөөс илүү хятадаас маш их хамааралтай бйана.

Зочин [202.55.188.43] 2023-09-28 23:31:34

Энэ үнэн.

Зочин [103.9.90.100] 2023-09-26 08:00:35

Орос ах нарыг гомдоох нь нүгэл байх даа. ганц хоног бензин шатахуун өгөхгүй гэвэл яалаа... Хятад Америк бензин өгөх үү.

Иргэн [66.181.190.73] 2023-09-25 15:34:49

Гадны бренд гүтэж ., хулгай луйвар хийхээс өөр юу ч хийж чаддагүй үхэр монголчууд яана даа

Зочин [139.5.218.212] 2023-09-25 14:07:12

Мянгуужин Бямбасүрэн,хужаа гэх Ганболд тэргүүтэй Ардчлалын нэр зүүсэн Америкийн улс төрийг догма болгон шүтсэн хийрхэгчдийн буруу үйлдэл бодлогын үр дүнд бид хийж чадаж үйлдвэрлэж чадаж байсан зүйлээсээ салж хөнгөн үйлдвэрийн тоног төрөөхөмжийг Хятад ул руу төмрийн үйлдвэрлүү зөөлгөөд тэдгээрийн хаалгыг хувьчлал нэрийн дор сүйрүүлж үгүй хийснээр Монгол улс түүхий эдийн бааз болсон,ажилгүйдэл,ядуурлын эхлэл тавигдсан. энэ бодит үнэн ингэснээр Монголын эдийн засаг энэ орноос бараг л 100% шахуу хамааралтай болсон.

Зочин [202.126.89.43] 2023-09-27 08:16:10

Энэ үнэн дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.