Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Aдмин / Нүүр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 83 хувьтай байжээ.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, тэнэмэл зэрэг нийт 226 хүүхдийг олж тогтоосон байна. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн 123 иргэнийг 7-30 хоног баривчлуулж, хүүхдийн бие махбодод халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, үл хайхарсан, хүчирхийлэл үйлдсэн зэрэг хүүхдийн эрхийг зөрчсөн 128 иргэнд торгууль ногдуулжээ.

Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл, авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах үүрэг өгсөн. Авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлийн хүрээнд нийт 16 байршилд 9.21 км авто замд засварын ажил хийхээр төлөвлөснөөс 14 байршлын 8.51 км замд засвар шинэчлэл хийлээ. Хоёр байршлын 0.7 км замын засварын ажил үргэлжилж буй бөгөөд 90.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн гол болон туслах 148 гудамж, замд 82,803 ам метр нүхэн эвдрэл засварлаж, 87.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.