“АВТОБУСНЫ ШИНЭЧЛЭЛ” НЭРЭЭР ЗУВЧУУЛАГДСАН 400 ТЭРБУМ
Татвар төлөгчдийн 400 тэрбум төгрөгийг автобусны парк шинэчлэлд төлөвлөн 117 автобусыг хоёрдугаар ээлжээр оруулж ирсэн ч үйлчилгээнд гаргахгүй удлаа тэр ч бүү хэл хуучин автобус оруулж ирсэн гэх мэдээлэл сошиал сүлжээнд хүчтэй тархлаа. Иргэдийн бичиж, мэдээлж буйгаар автобусны арлын дугаар,үйлдвэрлэсэн улс зөрөөтэйн дээр хуучин машин оруулж ирж төсвийг мөнгийг үрэн таран хийж авлигал, хулгайн замаар төсвийн олон тэрбум төгрөг урсжээ гэх хардлага дэвшүүлэгдээд буй. Тэгвэл холбогдох алба, дарга нарын зүгээс уг мэдээллийг үгүйсгэж, зэв арилгагч гэх мэтээр мухар тайлбар өгч баримтыг ширхэгчлэн няцааж чадахгүй байгаа нь хардлагыг улам лавшруулах хүргэж байна.
Мөн Ergelt.mn сайтын 9-р сарын 14-нд мэдээлснээр “Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд “Эрдэм транс” ХХК 135 автобус БНСУ-аас нийлүүлсэн байна. Харамсалтай нь, тус компани эдгээр автобусыг оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс мөнгө авсан гэх асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангайгаас тодруулахад “Эрүүгийн цагдаагийн газраас “Эрдэм транс” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн нь үнэн. Одоохондоо ямар үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.” гэжээ.
Харин eguur.mn сайтын 2 долоо хоногийн өмнөх мэдээлэлд “Сануулахад, одоогоос таван сарын өмнө буюу дөрөвдүгээр сард “Эрдэм транс” ХХК-ийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын 50-60 хувь нь он засчихсан байдаг гэх шүүмжлэл гарч байв.
2019 оны байдлаар гэхэд 160 автобусныхаа 120-ыг нь үйлдвэрлэсэн оныг засаж арлын дугаарыг өөрчилсөн байсан гэх. ТООЦООЛОЛ: “Эрдэм транс” ХХК жилд 60 автобус парк шинэчлэх ёстой. Нэг автобусны парк шинэчлэлд 40 сая төгрөг зарцуулагддаг. Жилд ойролцоогоор 2.4 тэрбум төгрөг зарцуулах ёстой гэсэн. Гэтэл үйлдвэрлэсэн оныг нь хамгийн багадаа дөрвөн жилээр хойшлуулж арлын дугаарыг нь өөрчилбөл 9.6 тэрбум төгрөг хууль бус үйлдлээрээ олж болох тооцоолол гарч байгаа аж.”
Д.Энхбат
Сэтгэгдэл
Ene namuudiig bugdiig taraays [103.57.95.84] 2023-10-03 21:53:51
Ardiin nam ardchilsan namiig taraaya Doromjluulj hanalaa.. Ogtsrood boloo yu... B Tatvar tulugchduus hulgailsan mumguu tuluuchee
Зочин [202.126.90.18] 2023-09-27 14:51:31
Сумьяабазрыг алвал таарнаа ширэн нүүртэй хулгайч юма түй чорт
Зочин [192.82.65.88] 2023-09-26 16:29:43
Иймэрхүү хулгайчдыг нэг хэсэг буудаад алчихад бусад нь аяндаа цэгцэрнэ. Хулгайчдаас болж хотын иргэд өвөл автобусгүй зам дээр зогсох, эсвэл замын таксинд олсон хэдэн цаасаа өгөөд дуусах юм байна даа. Одоо явж байгаа автобуснууд нь салгалаад нэг юм өвлийг барах болов уу?
Зочин [202.9.46.183] 2023-09-26 14:32:07
30 жилд монгол улсад 2 том бүтээн байгуулалт хийсэн. 1. Авлига 2. Хулгай. Ийм том бүтээн байгуулалтыг 30 жилийн турш тасралтгүй хийж буй улс төрчид дэлхийн өөр ямарч улсад байдаггүй ажээ.
Ард [202.9.46.147] 2023-09-26 12:13:49
Бодхоосл дургүй хүрэх юм энэ нам дагасан өлөн хулгаач авилгач бөгс цүнхчингүүд бүх салбарт том жижиггүй шигдсэн шимэгч хорхоонууд юмаа бүгдиин цаазлуул таарна хууль нь хог сул болхооор ядуусдаа хүчтэй юмдааа хууль нь ул шалуудааа
Зочин [202.126.89.222] 2023-09-26 11:17:00
Eree tseergui hulgai arai dendej baina
Зочин [119.192.215.169] 2023-09-26 10:16:41
Энэ сумьяа писдаг шалгаач ард нь атг нямбаа 2 байгаа тодорхой тэд нарт юм өгч байгаа лаларууд
Зочин [203.98.76.249] 2023-09-26 09:50:19
намын даалгавар нэрээр ялтай хэрэг их хийх юм даа. цаазаар авдаг болбол таарна