Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг болжээ
Уламжлал ёсоор намрын чуулган эхлэх үеэр улс төрийн элдэв акц өрнөдөг. Энэ жил ч давтагдах шинжтэй. Ирэх жил УИХ-ын ээлжит сонгуультай тул арга ч үгүй биз. Сонгуульд ялахыг, эрх мэдэлд хүрэхийг нам бүр, фракц болгон бодож байгаа нь ойлгомжтой. Тиймээс энд тэнд хэсэг бүлгээрээ уулздаг хэрэг л дээ. Ийм явдал сүүлийн хоёр долоо хоногт илтэд идэвхижжээ. Ил биш далд болдог болохоор тэр бүр нийтэд мэдэгдээд байдаггүй аж. Тэгвэл сүүлийн үед ялангуяа эрх баригч намаас гаралтай бүлэг фракцууд хөдөлгөөнд оржээ. Тухайлбал, Хотын фракц ойрд сураг чимээ ихтэй байна. Тэнд харьяалагддаг “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, “Азаргын гол чонот” компанийн захирал Б.Отгонбаатар нар хоёр долоо хоногийн өмнөх амралтын өдрүүдээр МАК-ийн эзэдтэй Булганы Хутаг-Өндөрт загасчлах далимдаа уулзжээ. Мөн долоо хоногийн өмнөх амралтын өдрүүдээр спикер асан, мээр асан, Хотын фракцын тэргүүн Төв аймгийн Эрдэнэ суманд болсон авто уралдаан үзэх үеэрээ зарим нэг уулзалтыг хийгээд авчээ.
Ер нь бол сүүлийн жилүүдэд иймэрхүү уулзалтыг хотоос гарч, тэр ч бүү хэл гадаадад явж хийдэг болсон гэх мэдээллүүд байдаг. Өнгөрсөн зун л гэхэд аймгуудын ой, амралтын газруудаар томоохон уулзалтууд өрнөсөн тухай одоо ч ярьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.121] 2023-09-28 09:50:59
Хотын ерөнхий архитектура тулга солонгост очиж хор найруулж ба
Зочин [202.9.40.57] 2023-09-27 05:30:40
Улс төрчид., төрийн албан хаагч нэртэй улсаас урвгчил, эрүүгийн хулгайч нах
Зочин [71.239.25.243] 2023-09-26 22:03:23
nomtoigiin munguur MAN iin hulgaichuud namaa hagalj huuchinMANAN gaadahin baiguulj MIE gee zalahna dee
Зочин [139.5.217.152] 2023-09-26 14:30:55
Одоо болио хүнийг муу хэлэх ямар пуртай юм бэ дуртай юмбэдээ
иргэн [202.21.126.195] 2023-09-26 11:26:43
Хүний дотоод асуудалд оролцдог гарууд одоо болио.Өөрсдийнхөө үйл хөдлөлд сайн анхаар.Бүү атаарх.эд нар яах нь хэнд хамаатай юм.Ийм зүйл бичдэг бичүүлдэг хүмүүс жаахан жудагтай ичих нүүртэй бай,Одоо ийм зүйлийг тоодог хүн маш цөөхөн болсон.Зүгээр урьдах ажлаа сайн хийж өөрсдөө сайхан амьдрах нь чухал шүү.
Зочин [66.181.181.178] 2023-09-26 10:59:42
кинон дээр гардаг мафийнхан, дээрэмчид шиг үү ?????
Зочин [66.181.184.113] 2023-09-26 10:36:20
Ийм хүмүүсийг ард иргэд та бид 30 жил ээлжгүй сонгоод байхаар чинь энэ мэтийн юмсууд оодорч гадаа хөдөө уулзаж дахин дахин сонгогдохын тулд хуйвалдаанаа улам харийсган зохион байгуулж гол мөрөнгөөр явж л таарна шүү дээ. Зөвхөн ийм балай хулгайчуудаа л та бид сонгохоо больчих. Ийм хулгайч нараас болж та бид ядуу яваад байна шүү дээ.
Д.Хаянхярваа [66.181.187.239] 2023-09-26 10:21:43
За иймэрхүү маягийн улс төроиыйн өнгө аястай мэдээ дэмий . Би найз нөхөдүүдтэйгээ намар бүр л ганц хоёр өдөр загас жараахай эрхгүүлэн амардаг. Юу нь болохгүй гэж. Улс энэ тэр чинь бол над ямар ч хамаагүй.
Зочин [59.153.114.243] 2023-09-26 10:24:09
Сая долларын хахууль авчихаад 40 сая төлөөд мултарсан аа сайхан халаач хам аа