Олон улс судлаач С.Пүрэвдорж: Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо

Aдмин / Нүүр

Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдожтой ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володины айлчлалын хүрээнд ярилцлаа.

-ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд яригдан шийдвэрлэгдсэн гол хэлэлцээрүүд юу байна вэ?

-Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын доод танхимын дарга В.Володин манай УИХ-ын даргыг айлчлан ирэхийг урьсан. Улмаар Их хурлын дарга ОХУ-д тав хоногийн айлчлал хийгээд ирсэн байдаг. Энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мань нөхрийг хариу айлчлахыг урьсан. Энэхүү урилгын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд манайд айлчлаад буцлаа. Айлчлал дэндүү албан ёсны агуулгаар болж өндөрлөлөө гэж харж байгаа. Мэдээж албан ёсны арга хэмжээ. Гэхдээ дэндүү албан ёсны гэхээр байдаг л асуудлаа хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэж, цагаан цаасан дээр гарын үсэг зурсан төдийд л үйл ажиллагаа өрнөсөн гэсэн үг. Дэлхий дахинд ОХУ-ын төр, засгийн гаргаж байгаа үйл ажиллагаа, хөдөлгөөн бүрийг нягт нарийн анхааралтай ажиглан харж байна.

Тэр утгаараа айлчлал товлогдсон өдрөөс эхлээд олон улсын томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Төрийн думын дарга Монголд айлчилж байгаа нь ямар учиртай вэ гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Мэдээлэл дунд нэг сонин өнцөг харагдсан. Дэлхийн бүх улс оронд харилцан нэгнийдээ айлчилдаг. Айлчлал бүр харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах гэсэн оролдлого гэж үздэг. Гэвч айлчлал бүр тийм байдаггүй. Судлаачид айлчлал хэзээ, хэдэн өдөр болохоос хамаараад үр дүнтэй чухал айлчлал эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тухайн айлчлал ажлын өдрүүдэд товлогдсон бол маш их үр дүнтэй, ажил хэрэгч айлчлал болох юм байна гэж үздэг. Харин амралтын өдрүүдэд тохиож байгаа айлчлалыг тийм ч үр дүн гарахааргүй буюу чанаргүй айлчлал хэмээн тооцдог.

-Тэгэхээр ОХУ-ын Төрийн думын даргын айлчлал өөрөө амралтын өдрүүдэд тохиосон. Тэр утгаараа чанаргүй айлчлал гэх ангилалд оруулна гэсэн үг үү?

-Дахин хэлэхэд олон улсад айлчлал судлалын олон баг, хүрээлэн бий. Энэ бол олон улсад байдаг нэг судалгааны арга. Тэгэхээр шууд чанаргүй айлчлал болно гэж үзэх нь нэг талдаа учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр дэлхийн томоохон улс, гүрний удирдагчид аль нэг оронд айлчиллаа гэхэд дандаа ажлын өдрүүдэд, тэр дундаа ажлын эхний долоо хоногоос айлчлалаа эхэлдэг.

Бүр урьдчилж эдгээр өдрүүдийг сонгодог. Үүгээрээ бидний айлчлал харилцан адил ашигтай үр дүнтэй чухал айлчлал болно шүү гэдгээ илтгэдэг байх нь. Харин амралтын өдрүүдэд болж буй айлчлал нь өөрөө стратегийн чухал ач холбогдолтой айлчлал биш гэдгийг илэрхийлдэг.

-ОХУ-ын Төрийн думын даргын айлчлал эхлэхтэй зэрэгцэн тус улсын Засгийн газраас шатахууны экспортдоо хязгаарлалт тогтоох, хориглох шийдвэр гаргасан. Уг хоригт Монгол Улс орж байгаа гэх мэдээлэл хүчтэй явсан. Харин тус айлчлалын үеэр Монгол Улсыг уг хоригт оруулахгүй байхыг албан ёсоор шийдвэрлэсэн гэж харж байгаа. Та судлаач хүний хувьд үүнийг ямар өнцгөөр ажигласан бэ?

-Мэдээж хэрэг Төрийн дум, Засгийн газар гэдэг нь хоёр өөр үйл ажиллагаатай байгууллага. Манайхаар бол УИХ, Засгийн газар хоёр л гэсэн үг. Тэр утгаараа Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг нь Төрийн думтай холбох боломжгүй. Төрийн дум нь ч Засгийн газрынхаа шийдвэрт нөлөөлөх хориотой. Аль аль талдаа хяналтын тогтолцоотой гэсэн үг. Тэгэхээр саяны айлчлалаар Төрийн думын дарга В.Володин хэлж байна лээ. Юу гэхээр “Монгол Улсыг энэхүү шатахууны хоригт бид оруулахгүй” гэж.

Түүний хэлсэн үгэнд бид шууд итгэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл Төрийн дум Засгийн газрынхаа шийдвэрт нөлөөлж чадахгүй. Тиймээс Холбооны хурлын доод танхимын даргын үгэнд зуун хувь итгэх боломжгүй юм. Тэр утгаараа үнэхээр энэ асуудлаар ажил хэрэгч уулзалт хийж бодит шийдвэр гаргуулъя гэж байгаа бол ОХУ-ын Засгийн газрын төлөөлөлтэй л харилцах ёстой. Түүнээс биш Төрийн думын дарга Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг тайлбар өгнө гэсэн зүйл огт байхгүй. Тэгж хэлж байгаа нь манай улсыг хуурч, хоосон амлалт өгч байгаагаас ялгаагүй үйлдэл. Бас нэг дипломат харилцааны бүдүүлэг үйлдэл гэж хэлж болно.

-Бүдүүлэг үйлдэл гэснээс энэхүү айлчлалын эхний өдөр хоёр улсын парламентын дарга нар Чингис хааны хөшөөнд очиж хүндэтгэл илэрхийлсэн. Энэ үеэр ОХУ-ын Төрийн думын дарга манай хаанд мэхийж ёслоогүй гэж цахим сүлжээнд шуугьж байна л даа. Энэ нь өөрөө дипломат ёсондоо ямар байдаг юм бэ. Заавал мэхийх ёстой юу?

-Энэ асуудлаар манай захын дипломат албанд зүтгэж яваа ахмадууд маань тодорхой хэлнэ л дээ. Дипломат ёс гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний энх тайвны амин сүнс болсон хамгийн том суурь ойлголт. Тэр утгаараа жижиг, том улс гэсэн ойлголт дипломат ёсонд байдаггүй. Улс л бол улс. Ард түмэн бол ард түмэн. Жишээлбэл, Америкийн ерөнхийлөгч Монголд ирлээ гэж бодъё. Үнэндээ АНУ болон Монгол Улсын эдийн засаг, хөгжил тэнгэр газар шиг ялгаатай. Гэхдээ Монгол бол тусгаар тогтносон улс. Өөрийн гэсэн онцлогтой. Эдийн засагтай, ард түмэнтэй, төр засагтай. Америк ч ялгаагүй. Тиймээс жижиг улсад айлчиллаа, энэ улсын эдийн засаг жижиг, ард түмэн нь цөөхөн гэж огт ярьдаггүй. Улс орон гэдэг утгаараа дипломат ёсыг маш өндөр зэрэгт мөрдөж явдаг. Үүнийг нь олон улс анхааралтай ажиглаж байдаг.

Бүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм.

-Ер нь оросуудад бид яагаад дургүй юм бэ. Эсвэл оросууд яагаад бидэнд дургүй юм бэ. Та үүнийг судлаач хүнийхээ хувьд юу гэж ойлгодог вэ?

-Монгол Улс өөрөө Ардчилсан тогтолцоотой, эрх зүйт төртэй орон. Харин ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Тэр утгаараа нэгдүгээрт, Засаглалын тогтолцоо өөр. Мөн хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлал нь өөр. Тиймээс манай хоёр улсын иргэдийн ойлголцол, үнэт зүйл эсрэг тэсрэг гэж хэлж болохоор. Гэхдээ 1990 оноос эсвэл ерэн оны эхэн үед бид оросуудад их сайн байсан. Оросуудыг ах шигээ үздэг, хүлээж авч хүндэлдэг байлаа. Яагаад гэвэл тухайн үед Монгол Улсад ардчилсан тогтолцоо бэхжиж амжаагүй, хуучин нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөөгүй байсан гэсэн үг. Харин 2010 оноос хойш монголчуудын сэтгэлгээ, нийгмийн ухамсар эрчимтэй өөрчлөгдөж эхэлсэн. Монголчууд цахим орчинд идэвхтэй болж эхэлсэн.

Тэр чинээгээрээ хүний эрх, эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх нь нэмэгдсэн. Тиймээс бодит түүх, дэлхий нийтийн чиг хандлага, улс гүрнүүдийн бодлого зэрэг дэлхийтэй илүү бид танилцаж эхэлсэн гэсэн үг. Тиймээс Оросыг ойлгох монголчуудын хандлага шал өөр болсон байж мэднэ. Судлаач хүний хувьд бид илүү ардчилагдах тусам хойд хөршөө улс төрийн түвшинд байнга шүүмжилдэг болно байх гэж ойлгодог. Дээгүүрээ шүүмжлэлтэй байхаар ард түмнийх нь дунд ч үзэл бодлын зөрчилдөөн, ойлголцлын асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Түүнээс биш оросууд бүгд муу хүмүүс биш. Муу гэж бодох хандлага нь манай улсын иргэдийн зөв хандлага биш. Ардчилсан хүмүүнлэг улсын иргэн бол аливаа асуудлыг ул суурьтай, бодитой харж байх шаардлагатай.

Э.Мөнхтүвшин

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ddidamcwnl [192.42.116.199] 2024-10-22 21:29:27

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

uupzdwxiev [192.42.116.199] 2024-10-22 21:29:26

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

иргэн [202.21.108.31] 2023-09-30 06:02:34

Занданшатар гэж таарсан нөхөр дөө... Айлчлал хариуцдаг Төрийн ёслолын алба гэж байдаггүй юм уу. Дээр үед ДАРГА нарын үйлдээсэн зүйлийг нь түүгээд л гүйлддэг ЁСЛОЛын алба нэртэй сүржин хүмүүс УБ ..БАЯН ГОЛ зэрэг ресторанд гүйлдээд л байдаг гэсэн.. Одоо тийм юм байхгүй болсон юм уу. Хөх даалимбан тэрлэгт УРЬСАН юм БОЛ урьтаж Чингэсийн хөшөөнд мэхийн ёсолдог гэж хэлэхгүй яасан юм БҮТЭН сайнд Ажлын бус өдөр НЭГ ИХ ажил хийсэн дүртэй...ЗҮГЭЭР НЭГ ОРОС ИРЖ ШАР тайлаад буцсан юм биш биз ээ....Олон хүн бүдүүлэг ОРОС банйа гээд байна шүү...Зандансахал гэдэг нь хэн юм бэ??

иргэн [66.181.161.239] 2023-09-28 11:19:39

Хажуу айлдаа тараа таниулаад хаа хамаагүй адсад байгаа хэнтэй ч нөхцөхөд бэлэн байгаа Орос бол дэлаийн шившиг....

Зочин [24.130.131.106] 2023-09-28 04:30:40

Өөрөөс нь л дээгүүр биш бол ямарч орос хэнийг ч хүндлэхгүй .Бүдүүлэг тэгээд ичих булчирхай энэ үүндэстэнд заяагаагүй бололтой

Зочин [24.130.131.106] 2023-09-28 04:27:40

Дээрх сэтгүүлч бүх зүйийг үнэн хэлжээ.Монголчуудын тархийг угааж орсыг сайн сайхан харадуулах аян одо нэг дуусаж тэднийг чухам ямар хүмүүс гэдгийг монголоор зогсохгүй дэлхий нийтээр ойлгох шиг боллоо.Хаана дайн байлдаан аллага хядлага тэнд орсууд.Гэтэл ард түмнийх нь олонх нь ядуу бүр зарим нь мартагдсан байдалтай.

Эгэл [103.57.93.253] 2023-09-27 12:43:40

Оркууд дандаа хаяагаа хадардаг.Наад бүдүүлэг оросын чинь орлогч дарга бас нэг орк Украйн руу түрэмгийлсэний дараахан Монгол бактэриологийн лаборатортой биднийг хордуулж алах гэж байна мэдэгдэл хийсэн нь тохиолдлын зүйл биш гэдгийг наад гахай чинь баталлаа .Босоо хэвтээ хөхдөгүүд мояачуудын шүтдэг хумсаа нуусан оркуудын үнэн төрх.

Zochin [49.0.135.63] 2023-09-27 14:12:21

YHEH YHEH

ЗОЧИН [202.9.41.9] 2023-09-26 22:19:49

ОХУ-ын өндөр албан тушаалтан боловч, дипломат ёсонд хүндэтгэлгүй хандаж байгаа нь уг хүнийг их бүдүүлэг, соёлгүй хүн болгохыг харуулж байна гэж бодож байна.

Хуйнаа [202.126.88.180] 2023-09-26 21:01:34

Хуйнаа Русс... Русская страна большая. Дураки много. Вот так это русское слово....ххх

Иргэн [124.158.67.78] 2023-09-26 18:15:54

Дипломат ёсоо уландаа гишгэж болохгүй л дээ. Манай өвөг дээдэс дээр үеэс үр хүүхдүүддээ сохрын газар сохлр, доглонгийн газарт доглон яваарай гэж захьдаг байсан нь өнөөгийн энэ дипломат ёс шүү дээ. Гэтэл оросод өвгөдийн ийм захиас байдаггүй бололтой.

Иргн [66.181.188.13] 2023-09-26 17:50:18

Орос, Хятад хөршүүдээ муулаад харьцаж чадахгүй бол АНУ, Европын улсуудынхаа бөгсийг долоох болж дээ

Зочин [203.91.115.247] 2023-09-28 01:21:59

Чинийхээр тэгээд 2 хөрштэйгээ аятай эвтэй харьцана гэж яахыг хэлдэг юм.тэр муу тэнэг Иван чинь ямар үйлдэл гаргасныг дэлхий харсан шүүдээ.тэгсэн байхад аятай байна гээд долигонох эсвэл мэдээгүй царай гаргах уу худалдагдсан новшийн сүг минь тонилоорой

Зочин [202.55.180.227] 2023-09-27 18:05:34

Орос Хятад бөгс долоож байснаас АНУ Европ бөгс долоож байсан нь дээр биз..

Зочин [173.66.93.130] 2023-09-26 17:18:16

Үмхий хулмаснууд даа

Зочиг [109.252.139.247] 2023-09-26 15:13:26

Бурханы сургаалд хуний нутгийн хошоо овоонд буу моргож залбир гэсэн байдаг юм. Туухээ унш хунийг хучээр моргуулэх хэрэггуй Улс орны заншил оор оор байгаа

зочин [202.126.88.66] 2023-09-27 21:04:55

Зөв хариу бичлээ

Зочин [202.55.180.227] 2023-09-27 18:10:00

Энэ зарим нэг пост комментуудыг харж байхад илт анзаарагддаг зүйл бол Ө, Ү үсэг байхгүй компьютернуудаас бичдэг нь харагддаг юм.. Орос хэлэнд Ө, Ү үсэг байхгүй л дээ.. Тэгэхээр хаанаас эсвэл ямар хүмүүсийн компьютернуудаас пост коммент бичдэг нь тодорхой юм шиг. Тэдгээр нь дандаа оросыг магтана. Дайнаа магтана. Путинээ магтана..

Зочин [202.9.40.178] 2023-09-26 23:18:11

Тэнэг минь дипломат ёс төвдийн ламын шашин 2 шал өөр хоёр юм битгий хольж хутгаад эргүү хүн гэдгээ заралчих гээд бай

Зочин [183.177.97.70] 2023-09-26 13:22:52

нөхөр володин дунд сургуульдаа түүхийн хичээл дээр муу сурдаг байсанаас гарцаагүй боллоо...

Зочин [103.212.116.218] 2023-09-26 12:47:06

Оросууд бүдүүлэг тэнэгээрээ дэлхийд алдартай шүү. Гадаадад явж байхад мэдэгддэг, үнэн орк

Зочин [202.55.180.227] 2023-09-27 18:15:57

Бүдүүлэг тэнэгийг ойлгоноо.. Гэтэл энэ асуудал дээр зүгээр л Монголыг дээрэлхэж доромжилж байгаа юм аа. Манайхан өмөөрнө. Монгол улсын иргэн мөн юм л бол монгол улсын эрх ашиг нэгдүгээрт баймаар юм. Гэтэл юу гэж хуцна гээч. АХЫН СЭТГЭЛД ЮМ ХИЙЧИХНЭ... ккк

Зочин [66.181.161.243] 2023-09-26 11:55:44

Яагаад үзэн яддаг вэ гэж үү? Их амархан. Бидний төмсийг тархитай нь 70 жил базсан улс шүү дээ.

Зочин [206.83.125.91] 2023-09-26 11:39:09

хүнийг шившиг яах вэ өөрийн орны арчаагүй байдл шившгүйг шүүмжил

Зочин [122.201.19.2] 2023-09-26 13:58:14

ямар ч бсн орос бөгсөө долооё гэжүү өмхий оркоо


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.