Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргаланг сонгожээ

Aдмин / Улстөр

Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны/АЭХ/ ээлжит ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргаланг сонгожээ. Тодруулбал, АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган өчигдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Тус сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын нэр дэвшигч өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8%-ийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталжээ.

Тус холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсан байна.

Б.Жаргалан нь 1982 онд төрсөн, АНУ-ын Колумбын их сургуулийг эдийн засагч, МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 2020 онд АН-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.