Уулын Карабахад шатахууны сав дэлбэрсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ

Aдмин / Гадаад мэдээ

Уулын Карабах дахь Степанакерт-Аскеран чиглэлийн зам дагуу байрлах шатахууны агуулахад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Энэ тухай бүс нутгийн омбудсмен Гегам Степанян мэдээлснийг Ереваны 24News цахим хуудас эш татан мэдээлжээ.

“Шатахууны сав дэлбэрсний улмаас шархадсан хүмүүсийн тоо 200-гаас давлаа. Тэдний ихэнхийнх нь биеийн байдал хүнд, маш хүнд байна. Хүмүүсийн амь насыг аврахад Арцахын /Уулын Карабах/ хувьд эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бололцоо үнэхээр дутмаг байна. Эмнэлгийн зориулалттай нисэх онгоцуудыг яаралтай дуудах хэрэгтэй” гэж Степанян ярилаа.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар 20 цагт болсон бөгөөд гэмтэж бэртсэн хүмүүсийг Степанакерт хотын эмнэлгүүдэд яаралтай хүргэсэн байна.

Маш олон хүн шархадсаны учир нь, сүүлийн есөн сарын турш эдийн засгийн бүслэлтэнд байгаа Уулын Карабахад шатахууны хомсдол нүүрлэсэн учраас олон хүн Армени руу дүрвэн явах замдаа шатахууны агуулахын дэргэд бөөнөөрөө цугларсан байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.