Өнөөдрийн байдлаар АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна

Aдмин / Нүүр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан тогтоол шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын өргөн хэрэглээний АИ92 болон дизель түлшний тодорхой гаалийн кодоор хязгаарлалтад орсон мэдээллийг өгч байсан. Энэ өдрүүдэд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад айлчилсан.

Айлчлалын үеэр Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн. Үүний хүрээнд УУХҮЯ-наас Роснефть компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлээд байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.