Ардын намын сонгуульд ялах тактик Оросоор айлгах юм шиг байна

Aдмин / Улстөр

Монгол Улс хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын шатахууны хоригт оров. Энэ үйл явдал монголчуудыг тэр чигт нь доргиолоо. Нийт түлш, шатахууныхаа бараг 90 хувийг хойд хөршөөс авдаг манай орны хувьд тэвдэж сандрахаас ч аргагүй юм. Бензин колонкуудад урт очер дараалал үүсч, салбарын сайд нь ч яаран мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Удахгүй Оросын Төрийн думын дарга Монголд айлчилна. Энэ үеэр шатахууныхаа асуудлыг төрийн дээд түвшинд ярилцаж шийдвэрлэнэ” гэж ард түмнээ тайвшруулав. Үнэхээр ОХУ-ын Төрийн думын дарга В.Володин манай улсад ирээд “Та нарыг хоригт оруулахгүй” гээд хэлчихлээ. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар “В.Володин дарга манайхыг хоригт оруулахгүй гэсэн” гээд жигтэйхэн зоримог дуугарч байгаа харагдах юм. Өнөөдөр монголчуудын хамгийн их болгоомжилдог зүйл нь “Бид оросуудын дургүйг хүргэвэл шатахууны хоригт орно” гэх айдас. Нийгмийн энэ сэтгэхүйг эрх баригчид өөрсдөдөө давуу байдал болгон ашиглаж ирсэн. Сая болсон үйл явдлаас харж байхад Ардын нам сонгуульдаа бэлдээд эхэлсэн нь илт байна.

Ингэхэд МАН-ын ирэх сонгуульд ялах тактик нь ард түмнээ Оросоор айлгах юм шиг байна. Хойтонгийн сонгууль хүртэл монголчууд их ч юм үзэх бололтой. Тэр болтол хахир өвлийн хүйтэн, хаврын урт өдрүүд сунайж байна. Өвлийн хүйтнээр, хаврын тариалалтын цагаар Оросоос авдаг шатахуун, эрчим хүч хэд л бол хэдэн удаа тасарч мэдэх байх. Хөхөө өвлөөр тоггүй бас шатахуунгүй болчихвол монголчууд ёстой хэцүүднэ. Халаалт, дулаанаа ч тавьж дийлэхгүй улс даяараа тас, няс хөлдөнө. Энэ байдлыг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм болохоор байсхийгээд л “Манай улс шатахууны хомсдолд орлоо. Оросоос ирдэг эрчим хүч тасарлаа” гэсээр сонгуультай золгох байх.

Энэ болгонд Ардын намын дарга нар хойд хөрш рүү давхиж очоод л уулзах болов уу. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар нь хамгийн түрүүнд манлайлан гүйх биз. Ингэж гуйж гувшиж ирсэнийхээ дараа “Намайг байхад шатахуун, эрчим хүчээр айлтгүй гэсэн” гэдэг юм ярьж байх нь шиг байна. Нийгэмд өрнөж байгаа үйл явдлыг хараад байхад Ардын намын сонгуульд барьж орох тактик ийм байх аж.

“Хэрэв монголчуудыг Оросоор айлгавал бид сонгуульд ялсаар байх болно” гэж эрх баригчид бодож байна. Явж, явж оросуудын эрхшээлд байх нь МАН-ынханд өөрсдөд нь ашигтай л даа. Магадгүй оросууд манайх руу ороод ирсэн ч энэ намд хохирол байхгүй. Яагаад гэвэл эд нар орос ахтайгаа нийлээд төр бариад явчихна гэж санаж байгаа. Тэд хуучин Монголын төрийг хамтран шахам барьж явсан цаг саяхан. Тэд харин нео либералуудаасаа сал гэж шаардана. Манай Ардын нам коммунистуудын бодлогыг сөрдөг, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний талд зогсдог залуусыг хамгийн түрүүнд барьж хорихоор шамдах биз. Яг л “Алтан ураг бол феодалын эзэн. Тиймээс алтан ургийг устга гэсэн” гэдэг шиг “даалгавар”-аар бүгдийг нь чимээгүй болгоно. Аягүй бол “Нео либерализм, оросуудыг муу хэлдэг ардчиллынхны нэгийг гаргаад ир гэсэн” гээд өнөө хэдэн үзэж чаддаггүй сөрөг хүчнийхнийгээ шоронд хийчих ч юм билүү. Ийм маягаар мөнхөд эрх барих нь үнэхээр ашигтай гэж Ардын намынхан тооцож байна.

МАН-ын явуулж байгаа бодлогоос харахад тэд гадаад харилцаандаа “гурван нүүр”-тэй болжээ. Өмнөд хөршдөө тал засч гүйгээд л. Эсвэл оросуудын өмнө сөгдөхөөс наагуур бөхөлзөөд л. Харин гурав

дахь хөршдөө “гурав дахь хөрш” гэдэг нүүрээ харуулна. Тэд ингэж “гурван нүүр” гаргаад яваад байж болно гэж бодож байвал том эндүүрэл. Өнөөдөр “гурван нүүр” гаргаад удаан явахгүй ээ. Энэ байдлыг чинь дэлхий хараад ядах юмгүй ойлгоно. Уг нь ковидын дараах дэлхийн улс гүрнүүдийн төрийн дээд хэмжээний айлчлал идэвхжиж байгаа өнөө үед бид гурван нүүр гаргавал өөрсдөө л хохирно. Монгол Улсыг гуравдагч хөршүүд нь шууд хаяна. МАН-ын гаргаж байгаа “гурван нүүр” ийм л хортой. Магадгүй та нар “Яахав дээ, хоёр нүүртэйгээ үлдэхэд хангалттай” гэж бодож байгаа байх. Хэрэв “Орос ах нартайгаа байхад болно доо” гэж үзэж байгаа бол алдаж байна шүү. Яг үнэндээ Орос нь сайн ах байж чадахаасаа нэгэнт өнгөрсөн. Украинтай байлдаад сүйрч дууслаа. Цаашид амиа яая гэж байгаа улс. Юун бидэнд нөлөөлөх манатай байна. Дэлхийн эдийн засгийн хоригт орчихсон Орос гүрэн хэзээ мөдгүй “шүдгүй арслан” боллоо.

Үүний баталгаа нь Азербайжан байна. Оросын байгуулсан уулын Карабахыг ганцхан өдөрт бут цохиод өөртөө нэгтгэчихлээ. Энэ бол асар том дохио. Харамсалтай нь үүнийг манай Ардын намынхан ойлгохгүй байна. Хойд хөрш Украинтай эхлүүлсэн дайнаа яая даа гэж байхад дээрээс нь Монголд нөлөөлөх гэвэл бүр ч баларна. Тэгэхээр Орос биднийг айлгаж чадна гэж бодож байвал том эндүүрэл.

Бодит нөхцөл байдал дээр МАН биднийг Оросоор айлгаад амжилт олохгүй. Одоо хэдүүлээ Оросын нөлөөнөөс салахын тулд МАН-ыг сонгуулиар ялах хэрэгтэй байна. Харин ч эсрэгээрээ Оросыг буруутгах биш. Монгол Улс хоёр хөрштэйгөө эвтэй найртай байх улс төрийн шинэ хүчнийг гаргаж ирэх ёстой. Улс төрд төлөвшсөн, хүчтэй нам гэвэл одоо АН байна. Үнэндээ МАН бол үеэ өнгөрөөсөн бодлого барьж байгаа. Одоо шинэ нам, шинэ бодлого гарч ирэхгүй бол бид мөнхөд ядарсан Оросын дор явах болно. Ядарсан орны нөлөөнд бүр ч ядарсан орон болох гээд байна. Энэ янзаараа явбал өнөөдрийнхөөс ч дор ирээдүй биднийг хүлээж байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс 1989 онд биеэ даана гэж Ардчилсан хувьсгал хийсэн. Одоо үүнийгээ гүйцээж бие даах хэрэгтэй болсныг өнөөгийн монголчуудын амьдрал бэлхнээ харуулж байна.

М.Мөнхцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.17] 2023-09-28 06:38:00

Бензин үйлдвэрлэнэ гэсэн яасан бээ Хүрэлсүрээ. Газрын тос боловсруулах үйлдвэр барихгуй нь хэнл ашигтай вэ

Зочин [66.181.161.129] 2023-09-27 22:34:55

Арай л нэг бичих сэдвээ олоогүй нөгөө намаа муулах юмаа олж ядсан юм бичиж дээ

h4sde5rthfgcjf6ytrjtfhgjgthjftj675tjyhluiho www.tinyurl.com/23l45rwua login532 gege [193.176.86.94] 2023-09-27 16:37:41

h4sde5rthfgcjf6ytrjtfhgjgthjftj675tjyhluiho www.tinyurl.com/264d2e4fa login532 gege

Зочин [66.181.177.184] 2023-09-27 15:00:44

яг үнэн, одоо орос юун монголтой манатай, өөрсдөө бүрэн бүтэнулс байх уу үгүй гэдэг дээрээ тулаад бна, пүтины найз нөхөд л хагартлаа баяжаад ард түмэн нь ядуурч дууслаа

зочин [59.153.114.253] 2023-09-27 14:22:48

тэтгэвэр 800биш 1000000 болго

Зочин [202.126.90.120] 2023-09-27 12:13:41

Ёюбаруун ийххний баас зах иалгаар бичиж

тогтох [202.21.100.210] 2023-09-27 12:02:02

Энэ эвгүй гар бичсэн байна шүү өөрөө тэгээд юунд уриалаад байгаа хүн юм ийм нохдоос л хол байх юмсан альч намд тролл хэрэггүй ингэж бичсэний хөлсөө шударга бусаар ард түмний боломж хулгайлж авахаал бодно

Чимбаа [66.181.177.215] 2023-09-27 11:37:03

Оросоор айлгахаас гадна орос хакеруудыг авчраад ялчихна биз!!!

Зочин [203.91.115.38] 2023-09-27 11:11:06

Ирэх сонгуульд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 550 мянгыг 800 мянга болгоод эрүүл мэндийн 13 р маягт гэх хогийн цаасыг устгах амлалт өгсөн нам ялна шүү

Зочин [202.179.26.52] 2023-09-27 10:45:00

САЙХАН БҮЛТ БҮЛТ ҮСРЭХ ЮМ АА. БАС Л НЭГ ӨӨР ЗОРИЛГОТОЙ ТРОЛЛ НЬ БИЗ ДЭЭ. ЯАСАН Ч ТОМ ТОМ ЯРЬЖ ШҮЛСЭЭ ИХ ҮСЧҮҮЛДЭГ ЮМ. ХООСОН АМ ШАЛДАН ГУЯНУУД…


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.