Хөвсгөл аймгийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдлээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдлээ.

Тус төв нь 0-17 насны хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, 18-аас дээш насны иргэдэд хүргэх тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр бүтэцтэй ажиллана.

0-17 насны хүүхдийн хөдөлгөөний хоцрогдол, тархины саажилт, хавтгай тавхай, майга тавхай, тавхайн унжилт, дауны синдром, гижгийг хүзүү, нурууны муруйлт, нүүрний саажилт, тархины харвалт, тархины усжилт, аутизм, нугасны эвэрхий, мэдрэлийн ёзоор тайрах хагалгааны дараах, бэртэл гэмтэл, хавсарсан эмгэгүүд болон хөдөлгөөний эмгэгтэй хүүхдүүд хамрагдана.

18-аас дээш насны мэдрэлийн эмгэг, тархины цус харвалт, нугасны гэмтэл, мэдрэл дарагдал, үений үрэвсэл, өвдөг, нуруу, түнхний өвдөлт, үе солих хагалгааны өмнө болон дараах, мөч тайрах хагалгааны өмнө ба дараа, хугарал, мултралын дараа, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, зүрх судасны эмгэг, бодисын солилцооны эмгэг, таргалалт, чихрийн шижинтэй үйлчлүүлэгчид хамрагдана.

Сэргээн засах, тусгай хэрэгцээт хүүхэд иргэд болон гэр бүлийн онцлогт тохирсон хөгжил, ур чадварын сургалтууд хийх, боловсрол олгох, арга зүй, мэдээллээр хангах, шилжилтийн насны хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулна. Эрүүл мэнд, хэл засал, хөдөлмөр засал, хөгжлийг дэмжих, нийгмийн ажилтны тусламж, сэтгэл зүй туслах хэрэгслийн зэрэг мэргэжилтнүүд үйлчилгээ үзүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.57.93.81] 2023-09-27 17:25:47

Ийм байдлаар бол бүгд хөгжлийн бэрхшээлтэй болохын бна л даа!! Уг нь улс ийм асуудлаас урьдчилан сэргийлэх тал дээр маш сн хууль дүрэм журам гаргаад, хэрэгжүүлэх хяналт тавиад явбал бүгд халамж руу биш эсрэгээрээ баймаар...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.