Ирэх өвөл дэлхийн ихэнх оронд хүйтрэх төлөвтэй байна

Aдмин / Гадаад мэдээ

Номхон далайн агаарын урсгалын нэг хэлбэр болох Эл Нино энэ зун 6-р сард эхэлсэн. Эл Нино урсгалаас болж далайн усны температур нэмэгдэж, Номхон далайн эрэг орчмоор их хэмжээний хуртай зун болж өнгөрлөө. Тэгвэл энэ Эл Нино урсгал өвлийн хүйтэнд ч үргэлжлэх төлөвтэй байгааг АНУ-ын цаг агаарын хүрээлэнгээс тайлбарласан байна. Өнгөрсөн гурван өвөл Эл Ниногийн эсрэг хувилбар болох Ла Нина урсгал АНУ-ын нутаг дэвсгэр даяар өнгөрч, тааламжтай өвлийн цаг агаарыг авчирсан юм. Тэгвэл энэ жил илүү ширүүн өвөл болно гэсэн төлөв байдал гарсан байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ла Нинагийн нөлөөгөөр АНУ-ын өмнөд хэсэг хуурайдуу, харин баруун хэсгээр цас яг тохирсон хэмжээнд орсон байна. Энэ жилийн хувьд өмнөд хэсэг хүйтэн нойтон цаг агаартай, хойд хэсгээр хуурай дулаан байх төлөвтэй байна.

Хүйтэн, чийглэг байх өмнөд нутгаар илүү их шуурга шуурна гэж мөн таамаглаж байна. Энэ нь зунжин ган гачигт нэрвэгдээд байсан өмнөд нутгийн Техас, Луизиана, Миссиссиппи мужуудад чийгээ нөхөх боломж гарч ирж байгаа гэсэн үг юм. Түүнчлэн яг энэ нутгаар тогтмол цас бороо холилдож орох төлөв ажиглагдаж байна гэдгийг мэдээлсэн байна. Эсрэгээрээ хойд нутгаар цаг агаар тогтуун байх төлөвтэй. Заримдаа хуурай хавсарга тавьж, эрс хүйтрэх өдрүүд байгаа ч тэр нь цөөхөн тохиолдоно гэдгийг мэдээлсэн байна. Гэвч энэ нутагт хур тунадас ердийнхөөс хэт бага байгаа нь зундаа ган гачигтай байсан газруудад улам хүнд өвлийг авч ирнэ, мөн умард нутгийн гол цэвэр усны эх үүсвэр болсон газруудаар цас бага орох нь энэ өвөл хүндхэн сорилт болно гэж харж байна.

АНУ-ын баруун эргийг дагаад хүчтэй шуурга болох төлөвтэй. Харин зүүн эрэг Эл Нинод арай бага өртөх ч мөн л Атлантын далайн урсгалаас үүдэж үе үе цаг агаар эрс муудах магадлалтай. Өнгөрсөн удаа 2018 оны өвөл Эл Нино урсгал голлоход АНУ-ын түүхэнд тохиож байгаагүй хамгийн чийглэг өвөл болж Техас, Каролина муж орчимд мөсөрхөг цас их хэмжээгээр орсон байдаг.

Гэтэл Эл Нино болгон харилцан адилгүй байдгийг цаг уурын шинжээчид тайлбарлаж байна. 2015 оны өвөл маш хүчтэй Эл Нино урсгал нөмрөн авсан нь тэр жил АНУ-ын түүхэнд хамгийн дулаахан өвөл болж үлджээ.

Хэдийгээр тэр өвөл дулаахан байсан ч Атлантын далайн урсгалаас үүдэж, зүүн эргээр их хэмжээний шуурга болсон байна. Яг энэ жилийнхтэй төстэй Эл Нинотой жил нь 2009 оны өвөл байсан байна. Тэр үед мөн өмнөд болон төвийн нутгаар хүйтэрч, зүүн эргээр их хэмжээний цас орон, хойд нутгаар хуурай хавсарга тавьжээ.


Сэтгэгдэл

qjzkpfwhrv [185.220.101.8] 2024-10-25 02:11:10

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

godvhtilas [185.220.101.8] 2024-10-25 02:11:08

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [202.126.88.184] 2023-09-28 09:32:13

Дулаан өвөл болоосой.

Зочин [66.181.188.183] 2023-09-27 17:34:51

All news is fake. When foreigners surf American news channels, Americans immediately send fake news to their locations just like webspoofing. How do people know whether there is really a war going on in Ukraine? No one visits Ukraine because this country is an undesirable tourist destination. Russians are getting a 300 billion - u. s. dollar paycheck from Americans for good acting.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.