БАГШ НАР: БАГШИЙН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЖ ЧАДАХГҮЙ БОЛ БҮГДЭД НЬ СОЛОНГОСЫН ВИЗ ГАРГАЖ ӨГНӨ ҮҮ САЙД АА?

Aдмин / Улстөр

Үнэлэмжээ нэмэгдүүлэхээр харьяа яам, холбогдох эрх бүхий газруудаас шаардлага тавиад байгаа багш нарын асуудал нийгмийн хурцадмал дүр төрх болж байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан багш нарын цалин 1 сая төгрөгөөс эхэлнэ,дунджаар 2,3 сая төгрөгийн цалинтай байна гэхчлэн мэдэгдээд байсан бол өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын багш нарын цалин 1 сая төгрөг хүрэхгүй,хувийн цэцэрлэгүүдийн цалин үндсэн багшийнх 900 мянга, туслах багшийнх 720 мянган төгрөг байгаа аж. Энэ бол НДШ төлөгдөөгүй дүн бөгөөд хэрвээ суутгагдвал 500 мянга руу орох юм. Гэтэл үнийн өсөлт, эдийн засгийн өсөлтгүй байдал багш нар бүү хэл улс орны хэмжээнд хямралтай хэвээр байгаа нь бухимдал газар авах хурдасгуур болжээ.

Багш нарын цалин нэмэгдэхгүй, амьдралд нь ч хүрэлцэхгүй хэвээр атал салбарын сайдын ажилдаа хайнга мэдэгдлүүдээс болж багш нар ажил хаялт зарлахаа хүртэл мэдэгдээд байна.Өөрөөр хэлбэл улс орны боловсролын салбарыг нуруун дээрээ үүрдэг багш нар гагц цалингаа нэмэгдэхийг бус нийгэм дэх үнэлэмжээ нэмэгдүүлэх салбарын шинэчлэлийг тогтолцооны цар хүрээтэй уялдуулахыг ул суурьтайгаар шаардаж байна.

Багш нарын тавиад гол асуудал нь “гүйцэтгэлийн үнэлгээ” гэгчээр багш нарт шилний цаанаас модон чихэр долоолгохтой адилхан хуурмаг зүйлээр цалингийн хэмжээг огт нэмэгдүүлж, ажиллах нөхцөлийг бүрдүүлж, боловсролын салбарт зөв бодлого тусгагдсан гэж огт харагдахааргүй байгааг шүүмжилж байна.

Сайд нь өрнөөс өрний хооронд дөнгөн данган амь зогоож буй нийгмийнхээ бодит байдлыг ч мэдрэхгүй “...хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй,багш нарын цалинг 1000 доллар хүргэх боломжгүй” гэчихсэн нь илтэд дээрэнгүй хандаж, салбарынхнаасаа нүүр буруулсан хэрэг гэж үзэж байгаа ажээ. Багш нарын цалин нэмэхэд ердөө 400-500 тэрбум төгрөг хэрэгтэй

Гэтэл автобусны хулгай 420 тэрбум, ЖДҮ хулгай 2 их наяд, хөгжлийн банкны хулгай 10 их наяд, нүүрсний хулгай 50-100 их наяд юм.

Багш нар ч өдөр шөнөгүй ажилладаг хүнд хөдөлмөрийнхөө хажуугаар өрх гэрийнхээ амьдралыг авч явах үүрэгтэй учраас боловсролын салбарт хүчин зүтгэхээс гадаадад хөлсний ажил хийх нь амьдралд нь нэмэртэй учраас болж өгвөл гадагшаа гарч ямар ч хамаагүй ажил хийж мөнгө олохыг илүүд үзэх болсон нь гашуун үнэн. Иймдээ ч хэвлэлийн хурлын үеэр “сайд аа цалин нэмж чадахгүй бол бидэнд Солонгосын виз гаргуулж өгнө үү” гэж шаардсан билээ.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Иргэн [139.5.217.232] 2023-09-29 12:00:17

Бусдад заадаг, бусдыг сургадаг, хүмүүжүүлдэг, үлгэр дууриал болох ёстой багш нар яасан ёс зүйгүй, бүдүүлэг яриатай юм бэ?. Цалин бага, амьдрал ахуйд нь хүрэхгүй бэрхшээл, зовлон байгаа л байх, асуудлаа ядаж зөв өнцгөөс нь ярьж тайлбарлах хэрэгтэй. Солонгост очоод багшилна гэж бодоод байна уу, үгүй биз дээ. Хар бор ажил хийх нь мэдээж.Харин ч багш нарын өдрийн ажлын цаг бага, амралтын хугацаа урт гээд давуу талууд зөндөө бий. СЭТГЭЛ ИХ ДУТАЖ БАЙНА, ХҮНЛЭГ ЧАНАР, ХҮМҮҮЖИЛ ДУТАЖ БАЙНА ЗАРИМ БАГШ НАРТ!!! САЙН БАГШ, САЙХАН СЭТГЭЛ, ЗӨВ ЁС ЗҮЙТЭЙ ЗӨНДӨӨ ОЛОН БАГШ НАР БАЙГАА БАЙГАА.

Зочин [202.126.89.239] 2023-09-29 09:32:45

БАГШ НАР ӨӨРСДӨӨ ХИЧЭЭЛЭЭ ОЛИГТОЙХОН ЗААЛДАА. ХҮН ШИГ,БАГШ ШИГ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ ШИГ ХҮҮХЭДДЭЭ МЭДЛЭГ ОЛГОЛДОО ЯДАХНАА ЗӨВ БИЧҮҮЛЖ СУРГААЧЭЭ ЯАСАН СЭТГЭЛ ЧИНЬ ЗОВДОГГҮЙ АМЬТАД ВЭ ЦАЛИН НЭХЭЭЛ,РҮҮХДҮҮДЭЭС ТУВТАН МӨНГӨ ТАТААЛ ЕРДӨӨ Л ХҮҮХДҮҮД БОЛОН ЭЦЭГ ЭХҮҮДИЙГ БАГ НАР МӨНГӨ БОЛЖ ХАРАГДАГАА БОЛЬ ЗОГСОО. МУУХАЙ ВАНПИРУУД ЗҮГЭЭР. ЯМАР Ч СЭТГЭЛГҮЙ АРДЫН ХҮҮХДИЙГ МӨНГӨ Л ГЭЖ ХАРДАГ ШҮҮ БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ .ТА НАР СОЛОНГОС ЯВБАЛ ӨӨРСДӨӨ ВИЗЭЭ ГАРГААД ДАЛД ОРООЧ НЭГ Л ИХ ЖИЛ БҮР Л ТӨР ,ТҮМЭН 2 ЫГ ШАНТААЗАЛСАН АМЬТАД ЗАЙЛААЧ ХАР ТӨВӨГ.

зочин [202.9.46.240] 2023-09-29 08:05:45

ямарч улс боловсрол эрүүл мэнд хоёртоо онцгой анхаардаг манайх арай дэндүү байгаа ш дээ хулгай хийх болхоороо их наядаар нь хийнэ яагаад багш нарт 1000 S авч болохгүй гэж солонгос багш яагаад 3000 аваад байгаа юм тэмц тэмц

Иргэн [124.158.69.104] 2023-09-29 08:05:00

Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэгчээр арай хэтэрч бна аа. Ийм ухвар мөчид сэхээтний оронцгууд бидний хүүхдэд олигтой мэдлэг олгох уу? Солонгост багшийн ажлын байр байхгүй, барлагийн орон тоо л бгаа. Ингэж өөрсдийгөө доош нь хийх ч гэж дээ.

Зочин [66.181.190.186] 2023-09-28 21:47:51

Боловсролын сайд Солонгосын виз гаргадаг болчихсон юм уу? Ийм толгойтой багш нараар заалгасан хүүхдүүд ямар байх нь тодорхой

Eh oron [202.126.88.144] 2023-09-28 19:30:55

Oroin mendee ene setgedel bichsen 2-3 hvn ymar zalingaar amidardag hvmvvs be ta nar gertei baigaa 1-2 magadgvi 3 hvvhediinhee geriin daalgabariig hiilgeed yabuulaj chaddag hvmvvs monvv bagsh hvn odor 60-70 bvr 90-100 hvvhded hicheel zaan zaah zvvlee belden amar gej bodoj bainuu zaanan ger bvl gej bas baadag ymaa ER hvn aab eejii mergejil goe gej bodood sonirhood bagsh bolson tegsen absan zalingaaraa ger bvlee tejeej chadahgvi baingal ortei yabjiin ene zobvv te bairtai boloh geed 6%-iin zeel hoozoldohoor bank zalingiin hemjee hvrehgvi bain gesen ene chini ymar emzeg amidarchiin gedgiin batlaad baigaa ym bishvv bvh bagsh gadaad garuul hen hvvhded hicheel zaah ymbe ene setgedel bichsen amidral medehgvi ehneree hairlaj hvvhdee irhelvvlej meddeggvi hvmvvs zaahuu te bagsh hvn bas nohortei ehnertei hvvhedtei tedendee goe ym abch ogood gadaadad ayalmaar baidag ym daa ene chini amidral Za yu bvh bagsh nar ajil hayaad ene tomrood baigaa saidaar hicheel zaalag

Зочих [103.212.119.78] 2023-09-28 18:25:11

Багш нарын виз чөлөөтэй гарч байгаа .Зуны 3-н сар сурагчидтайгаа цуг амардаг. Улирлуудын амралт гээд… 6-н сар л ажилдаг хүмүүсдээ

Зочин [202.9.46.184] 2023-09-28 16:46:38

Цалин нэмсэн ч инфляци өсөөд байвал цалин нэмээд ямар ч үр дүнд хүрэхгүй

mongol [66.181.189.237] 2023-09-28 13:58:01

багш нар минь монголдоо байгаа цалингаараа амьдарч чадахааргүй байгаа нь гадаад руу өөрсдөө гарцгаа, Та нарын явах эсэхэд төр ямар хамаатай юм бэ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.