М.Бадарч бүх бай, шагналаа буцаах ёстой!

Aдмин / Нүүр

Энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарч Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис хэрэглэсэн нь албан ёсоор нотлогдоод буй. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, М.Бадарчийн барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураан, үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан билээ. Улсын Арслан цолыг хураах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албажуулна.

Үүнтэй зэрэгцэн М.Бадарчид өгсөн Үндэсний их Баяр наадмын түрүү бөхийн бай болон бусад байгууллага, хувь хүмүүсээс өгсөн шагнал, урамшууллыг яах бол гэсэн асуулт урган гарч буй юм.

Архангай аймгийн 100 жилийн ойн наадмын үеэр тус аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ, Хангайн клуб, Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр, Бөхбилэгт дэвжээ болон Архангай нутгийн гаралтай аж ахуй нэгж, компаниуд хамтран М.Бадарчид "Тоёота Ланд крузер-300"авто машин бэлэглэсэн бол түүний аав Мягмарын төрсөн нутаг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас суурь буюу 500 толгой хонь бэлэглэсэн.

Мөн “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас 10.000 доллароор шагнасан юм.

Энэ бүхнийг одоо яах вэ?

Хэрэв Мягмарын Бадарч Монгол бөхийн дэг ёс, жаяг, үндсэн тулгуур зарчмыг мэддэг бол, үгүй ядахнаа эр хүний жудаг байдаг бол бүх л бай, шагналаа буцаах нь зөв юм.

Учир нь Монгол бөхийн суурь зарчмын нэг нь үнэн хүчийг л үзэн, барилдах шүү дээ. Бөхийн алдар цол дуудах ёслол ч "үнэн хүчийг үзэн барилдъя гэв ээ" хэмээн төгсдөг. Тиймээс М.Бадарч допинг хэрэглэсэн гэдэг нь Монгол бөхийн суурь зарчмыг зөрчсөн гэсэн үг. Монгол бөхийн суурь зарчмыг зөрччихөөд бөхөө дээдэлдэг олон түмний хайраас үүдэлтэй бай, шагналыг авах нь өөрөө ёс зүйгүй үйлдэл болно. Иймээс ч М.Бадарч бүх бай, шагналаа буцаах ёстой!

Түүнчлэн бүх шатны шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь нотлогдсон л бол иргэд-татвар төлөгчдийн мөнгөөр бүтдэг Монгол төрийн баяр наадмыг будлиулсан этгээд элдэв хэл ам хийж, мэдэн будлилгүй ард түмнээсээ уучлалт гуйдаг болох нь зөв буй за.

Г.Бичээчбаатар


Сэтгэгдэл

Зочин [206.83.125.91] 2023-09-30 11:44:41

Буцааж өгч яах юм допинг илэрвэл буцааж авна гэж иөгөөгүы биздээ тэгээд ч хэн та нарыг өг гэсэн юм

Зочин [202.126.89.218] 2023-09-30 10:42:25

Төрөөс өгсөн бай шагнал буцаагддана. Харин хувь хүмүүсийн шагнал тэдний л хэрэг. Буцааж авах эсэхээ эзэд нь шийднэ.

хандив [202.9.40.49] 2023-09-29 07:53:35

бэлэг өгсөн хүн хуулийн этгээд буцааж авна гэхгүй бол хүүхдийн байгууллагад хандав болгон өгөх

Зочин [202.179.21.196] 2023-09-28 23:46:06

Оюунболд та 2 увсад төрсөн болоосой Сайхан хүүхдүүд хэлмэгдээд

Зочин [202.55.188.98] 2023-09-30 07:52:20

Хэлмэгдээд бна шүү

Зочин [103.41.93.162] 2023-09-28 21:43:47

Манайхан хэтэрхий өндөр бай шагнал нэгнээсээ дээр гарах гэж өгдөгөөс хэдэн бөх нь түрүүлж л байвал юу ч хийхээс буцахгүй болжээ одоо баяр наадмын хуулиа чангалж өгөх хэрэгтэй

Иргэн [66.181.190.193] 2023-09-28 21:07:12

Буцааж өгөх нь зөв шүүдээ. Нэг талаар Бадарч залилан хийчээд бншдэ.хуулиар шиидэх хэрэгтэй.

Зочин [59.153.113.229] 2023-09-28 20:19:39

Наад бай шагналын чинь төлөө л допинг хэрэглэж түрүүлсэн ш дээ, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон ч эргүүлж өгөхгүйгээ тооцчихсон л байгаа, тэгээд одоо арбитрийн шүүх энэ тэр гээд дуусахгүй жүжиг тоглоно, тэгж байтал яваандаа олон нийтийн анхаарлаас гараад мартагдах тал руугаа болно доо, яг Оюунболд шиг, уг нь энэ чинь цэвэр залилагийн хэрэг юм шүү дээ

Зочин [66.181.177.140] 2023-09-28 19:34:01

эргүүтсэн төлөг шиг болчихсон малнуудаа наад хүн чинь бай шагнал болон алдар нэрний төлөө хуулийн хэлээр залилан хийчихсэн байна тэр тогтоогдож өмөөрөөд өглөг барьж мөргөөд байх уу кх

Зочин [202.126.88.124] 2023-09-28 23:53:02

Хуц

Mongol [59.153.113.186] 2023-09-28 19:00:15

Нутгын буян буянаа барсан хөгийн юм хийхгүй ээ. Хэзээч буцааж авахгүй. Харин зөрчигдсөн эрхийн хамгаална. Одоо л дэмжлэг хэрэгтэй гэж бодож байна.

Зочин [202.126.88.124] 2023-09-28 23:53:29

Зөв

Монгол хүн [202.21.108.3] 2023-09-28 17:07:47

Хүний бай шагнал бэлэг сэлтэд ямар их санаа зовно вэ? Бичигч бээр өөрөө бэлэг өгсөн бол буцааж авъя гээд ав л даа.Хувь хүн компани өгсөн бэлэг сэлтээ авна гэвэл өгнө л биз,өөртөө үлдээ гэвэл тэр л биз.Хүний өмнөөс хүний бэлэг сэлтэд шунасан ямар хогийн зантай амьтан бэ. Харин тэр наадмаар юу гардуулсан юм тэрнийг нь наадмын комисс гэх залууд тушаачихна биз.Заригийг байлцуулаад ингээд л гүйцээ биздээ

Зочин [66.181.161.124] 2023-09-29 23:57:34

Харин тиймээ. Хүний өгсөн бай шагналд нь бүр атаархаад үхэх нь л дээ. Хувь хүн, байгууллага өгсөн шагналаа авна уу байна уу бичигчид ямар хамаа байна. Шээс нь гоожлоо л доо.

Зочин [139.5.219.25] 2023-09-28 16:52:56

Хэдэн жилийн өмнө Оюунболд бай шагналаа буцаагаагүй биз дээ Бадарч ч адил буцаахгүй биз

Zochin [88.71.74.213] 2023-09-29 23:45:03

Butsaahgui shde.Bai shagnal abah in tald hereglesen,ter tsoloo ab bolson bishuu gedeg l bolsonshde

Зочин [202.126.88.172] 2023-09-28 15:48:20

Төрөөс мөнгө идсэ хүнээсээ ингэж аваачээ хувь хүнии шагналыг өгөх хэрэг байнуу бас энэ допин гоос болоод бөхиин дэвжээ маань бас төр шигээ боллоо ээ бурхан мтнь

Зочин [202.9.46.146] 2023-09-29 11:52:56

Маш үнэн

Зочин [120.18.71.150] 2023-09-28 14:46:53

Goy

Зочин [66.181.161.18] 2023-09-28 14:40:41

Гол асуудал энэ л байгаа юм. Ерөөсөө хүмүүсийг луйвардчихаж байгаа биз дээ? Тэгээд ерөнхийлөгчөөс зарлигаар олгодог цол. Энэ хоёрын төлөө л бөхчүүд улаан цагаандаа гарч байна.

зочин [202.9.47.21] 2023-09-28 14:30:26

ерөнхийдөө энэ их бай шагналын төлөө л допинг хэрэглэж байгаа шүү дээ. Цол буцсан ч нэгэнтээ өгсөн бай шагнал нь үлддэгийг мэдэхийн цаагуур мэддэг болоод л бөхчүүд ингэж байгаа юм. Зүгээр ороод ирж байгаа байр машин сууриар хонь валют гэх мэт зүйлсийн төлөө л ....

Зочин [49.0.141.65] 2023-09-29 10:32:11

unen

Зочин [202.126.89.178] 2023-09-29 06:14:23

За арай хэтэрхий хүн доромжлох юм аа юу болло гэж тиймх юманд шунаж допинг хэрэглэв гэж дээ .тэнэг хүн ббхйгаа биш хүнийг буруутгаж дарах гэхээрээ учраа алдах юм аа

Зочин [139.5.216.210] 2023-09-28 13:23:53

Хувийн байгууллага өөрсдөө мэднэ биз. Харин төрийн наадмынх болохоор өөр хэрэг байх.

Зочин [202.126.88.152] 2023-09-28 12:40:24

бичээчбаатар ч гэх шиг хүний зовлонг чи мэдэхүү хөдөлмөрийг мэдэхүү

Зочин [66.181.161.252] 2023-09-30 06:21:16

Юун түрүүнд нэхээд байвал төрөөс авсан бай шагналыг нь өгнө биздээ Ер нь тэгээд хэдэн их наяд тэр бумаар авч идэж уусан улс төрчдөөс авч чадаж байгаа юу харж байгаад тэд нараасаа авьал өгнө гэж хэл тэгвэл наадуул чинь амжихгүйдээ аягүй бол дуугүй өнгөрч мэднэ шүү

Зочин [202.126.88.152] 2023-09-28 12:38:55

яагаад ингээд байгаа юм бэ төрөөс идсэн хүмүүсээсээ ингэж нэхээч

Хаха [66.181.161.10] 2023-09-28 12:18:05

4 дугуйтыг нь эвдчихсэн шдээ яанаа

Зочин [103.99.103.99] 2023-09-28 11:57:33

Зөв л бичсэн байна. Хатуу гашуун үнэн чинь энэ шүү дээ

zochin [139.5.219.163] 2023-09-28 11:47:15

neg esnii zalilan hiisen gesen ug shdee... buh bai shagnal mashin tereg mongo tsaas butsaaj uguh estoi shde ulun haltar dopingchin buhnii orontsog uguhgui gej guriinee ichih ch ugui sda


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.