Д.Амарбаясгалан: Нүүрсний хулгайчдын луйврын схемийг нураах тусам гэмт бүлэглэлүүд башир арга хэрэглэж байна
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудаснаа "Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, орд газрууд, төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлэн авсан болон нүүрсний бүлэг хулгайч нарын луйврын схемийг задлан нураах тусам гэмт бүлэглэлүүд бачимдан хорсож, өнөөх башир муу арга мэхээ ашиглаж байна. Монголчуудын илүү боломж, ирээдүйг хулгайлаад оргон зайлсан нэгэн этгээдийн гар хөлүүд доллараар төлбөр төлж, гүтгэлэг захиалсан байна.
Гэмт бүлэглэлүүд ард түмний өмнө гишгэх газар, хийх нүүргүй болсон тул гүтгэлэг гүжирдлэг нь хил хязгаараас хэтрэн хальж, гадаадын цахим хуудас, элдэв нэр хаяг ашиглан өөрсөдтэйгээ адилхан нүүрсний хулгайч болгох үлгэр зохиож буйг үүгээр эрс няцааж байна.
Нүүрсний хулгай, төрийг хэрсэн аалзны торыг нь өөрсдөө шүгэл үлээн илчилж, олон нийттэйгээ хамт зад татаж байгаа Засгийн газрын гишүүн миний биеийг өөрсөдтэйгээ адилхан нүүрсний хулгайч болгож барьцалдах гэсэн хоосон санаархал чинь хэзээ ч бүтэхгүй гэдгийг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хувьд албан ёсоор мэдэгдье.
Манай намын олон мянган гишүүн, ажилтан, албан тушаалтан нэг бүрийн ах дүүгийн хувийн бизнестэй намайг холбох мөрөөдөл чинь бүтэхгүй. Бид бүхний шударга ёсны тэмцлийг хичнээн харлуулавч та нарын цаг дууссан, намрын халуун өдрүүдээр гэм зэм, гэсгээл шийтгэлээ хүлээх болно гэдгийг шулуухан хэлье. Авлигачдын оффшор дансанд цутгаж байсан эх орны баялгийг ард түмний цалин орлого, эдийн засгийн өсөлт, иргэн бүр хүртэх өгөөж болгохын төлөөх шударга ёсны тэмцэл үргэлжилж байна. Нийгмийн хөгжлийн хорт хавдар болсон авлига, дээрмийг уг үндсээр нь тасдан, ахин өндийх аргагүйгээр төрийн тогтолцоогоо эрүүл зөв болгон дархлахын төлөө бид хичээн зүтгэх болно" хэмээжээ.
Сэтгэгдэл
Zochin [203.91.117.8] 2023-09-29 13:39:57
Sain ajillaarai, amjilt.
Зочин [77.245.107.79] 2023-09-29 13:13:32
Улс төрч нар худлаа л ярина.
Иргэн [202.9.40.208] 2023-09-28 22:34:47
Хулгайч луыварчныг ол илрүүл гээд л орилолдоод байхын олоод ирхээр нь өмөөрч, хамгаалаа л талцаад бхын ямар учиртай ард түмэн болцындэ бид чин . Яамаар ч юм дээ.
Зочин [202.126.88.167] 2023-09-28 21:57:33
Тийм зоригтой тэмцэж байгаа бол хэний тухай яриад байгаагаа ярь л даа, Эзэн биегүй агаарын юм яриаад л
Зочин [66.181.188.9] 2023-09-28 16:45:01
МАНАЙ ЭНЭ ӨӨРӨӨ НОТОЙ НОТОЙ
Баасантогтох [103.11.192.34] 2023-09-28 14:01:05
Амарбаясгалан өөрөө нүүрсний хулгайг шүгэл үлээж гаргаж ирсэн шдээ. Хулгайч нар хэргээс мултархын тулд зориуд шалгаж байгаа хүнийг гүтгэж худал мэдээ тарааж хүчийг сулруулж хариуцлагаас мултрах башир арга хэрэглэж байгаа нь тодорхой байна. Ингэх тусам нь сайн шалгаад хариуцлага тооцоод өгөөрэй. Энэ эрчээрээ ажлаад байгаарай
123 [202.55.191.194] 2023-09-28 14:32:22
үнэн бол үнэхээр мундаг ,баяр хүргэе
Zochin [202.55.188.40] 2023-09-28 13:49:15
Ene hergiin ard bga hvniig oloh hrgtei shvv
Зочин [103.254.123.128] 2023-09-28 13:45:41
Зөв шүү хулгайч нар ийм аргандаа тулж байна гэдэг нь удахгүй л илрэх гэж байгаан шинж шүү үзээд л байгаарай
Bilegt [202.55.188.117] 2023-09-28 13:45:37
Ene nowshnuudiig odool zogsoohgvi bol ene nowshiin mafia ulam tomrood l baina shvv ih baga geltgvi temtslee vrgeljlvvleh l heregtei .
Зочин [66.181.161.122] 2023-09-28 12:13:31
Битгий шаа хужаа хулгайч шорондоо үхэх цаг чин ихнээ