Уулын Карабахын иргэдийн тэн хагас нь Армени руу дүрвэжээ
Салан тусгаарлагч арменичууд Азербайжанд бууж өгснөөс хойш долоо хоног өнгөрч буй энэ хугацаанд Уулын Карабахын хүн амын тэн хагас орчим нь Армени руу дүрвээд байна. Арменийн Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, Азербайжаны тал тус бүс нутгийг Арменитай холбодог цорын ганц замыг 10 сарын турш хаасны дараа нээсэн даруйд лхагва гаргийн өглөөний байдлаар 50 мянга гаруй хүн, тэдний дотор 17 мянган хүүхэд дүрвэжээ.
Азербайжаны хилийн дотор оршдог боловч олон арван жилийн турш бие даасан засгийн газартай байсан Уулын Карабахыг бүрэн хяналтдаа авснаа Азербайжаны тал өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Улмаар Азербайжаны иргэншилтэй болохыг зөвшөөрвөл Карабахын арменичуудыг тус бүс нутагт үлдэхийг зөвшөөрсөн боловч тэдний олонх нь Бакуд захирагдах бус харин гэр орноо орхин явахаар шийдсэн байна.
Олон арменичуудын хувьд өвөг дээдсийнхээ нутагт буцаж ирнэ гэсэн найдлага нь тасарчээ. “Тэд манай төрийн далбааг сольсон, манай засгийн газар бууж өгсөн. Хоёр долоо хоногийн дотор л гэхэд энд нэг ч армени хүн үлдэхгүй” гэж Карабахын нэгэн иргэн CNN телевизэд ярьжээ.
Сэтгэгдэл