Хөвсгөл аймагт 6 тэрбум төгрөгийн байгалийн нөөцийн орлого оржээ
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төв замыг орон нутгийн аялал жуулчлалын замтай холбох 2 км, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км буюу нийт 37.9 км авто зам, долоог байршлын авто зогсоолын барилга угсралтын ажил 51%-н гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Хатгал тосгонд байгуулж буй хоёрдугаар зэрэглэлийн хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн бүтээн байгуулалт 92%, Ханх суманд 58%-ийн гүйцэтгэлтэй, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил Хатгал тосгонд 95%, Ханх суманд 27%-н гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2020-2040”-г хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт боловсруулан 2022 онд орон нутагт хүлээлгэж өгсөн.
“Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөө 2022-2026”-г боловсруулан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанд 2022 онд хүлээлгэн өгсөн байна.
Аймгийн хувьд 2022 онд нийт 6 тэрбум төгрөгийн Байгалийн нөөцийн орлого орсон байна. Үүнээс
- Газар: 501.2 сая төгрөг;
- Ой: 5 тэрбум төгрөг;
- Ан амьтан: 424,9 сая төгрөг;
- Ус, рашаан: 62,3 сая төгрөг;
- Байгалийн ургамал: 25,2 сая төгрөг болно.
Сэтгэгдэл