“АВТОБУСНЫ ШИНЭЧЛЭЛ” НЭРЭЭР ЗУВЧУУЛАГДСАН 400 ТЭРБУМ

Aдмин / Нүүр

Татвар төлөгчдийн 400 тэрбум төгрөгийг автобусны парк шинэчлэлд төлөвлөн 117 автобусыг хоёрдугаар ээлжээр оруулж ирсэн ч үйлчилгээнд гаргахгүй удлаа тэр ч бүү хэл хуучин автобус оруулж ирсэн гэх мэдээлэл сошиал сүлжээнд хүчтэй тархлаа. Иргэдийн бичиж, мэдээлж буйгаар автобусны арлын дугаар,үйлдвэрлэсэн улс зөрөөтэйн дээр хуучин машин оруулж ирж төсвийг мөнгийг үрэн таран хийж авлигал, хулгайн замаар төсвийн олон тэрбум төгрөг урсжээ гэх хардлага дэвшүүлэгдээд буй. Тэгвэл холбогдох алба, дарга нарын зүгээс уг мэдээллийг үгүйсгэж, зэв арилгагч гэх мэтээр мухар тайлбар өгч баримтыг ширхэгчлэн няцааж чадахгүй байгаа нь хардлагыг улам лавшруулах хүргэж байна.

Мөн Ergelt.mn сайтын 9-р сарын 14-нд мэдээлснээр “Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд “Эрдэм транс” ХХК 135 автобус БНСУ-аас нийлүүлсэн байна. Харамсалтай нь, тус компани эдгээр автобусыг оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс мөнгө авсан гэх асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангайгаас тодруулахад “Эрүүгийн цагдаагийн газраас “Эрдэм транс” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн нь үнэн. Одоохондоо ямар үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.” гэжээ.

Харин eguur.mn сайтын 2 долоо хоногийн өмнөх мэдээлэлд “Сануулахад, одоогоос таван сарын өмнө буюу дөрөвдүгээр сард “Эрдэм транс” ХХК-ийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын 50-60 хувь нь он засчихсан байдаг гэх шүүмжлэл гарч байв.

2019 оны байдлаар гэхэд 160 автобусныхаа 120-ыг нь үйлдвэрлэсэн оныг засаж арлын дугаарыг өөрчилсөн байсан гэх. ТООЦООЛОЛ: “Эрдэм транс” ХХК жилд 60 автобус парк шинэчлэх ёстой. Нэг автобусны парк шинэчлэлд 40 сая төгрөг зарцуулагддаг. Жилд ойролцоогоор 2.4 тэрбум төгрөг зарцуулах ёстой гэсэн. Гэтэл үйлдвэрлэсэн оныг нь хамгийн багадаа дөрвөн жилээр хойшлуулж арлын дугаарыг нь өөрчилбөл 9.6 тэрбум төгрөг хууль бус үйлдлээрээ олж болох тооцоолол гарч байгаа аж.”

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.201] 2023-10-01 08:26:37

Яалт ч үгүй хуучин автобус болж таараад байгаа юм. Энэ дарга нар нь гөлөгнөө,сандраад цаанаа л нэг биш ээ.

Иргэн [66.181.186.50] 2023-10-03 14:12:15

Тэр нүгэл үйлдэж төсвийн мөнгөөр тансагласан хулгайчуудын үр хүүхдүүд нь ялыг нь эдэлж үйлийн үрий нь эдлэх болно тиймээ

Зочин [103.212.116.254] 2023-10-01 08:15:39

Ганц чаддаг нь бордюр солих. Одоо автобус солих болчих лоо

Зочин [202.55.188.99] 2023-09-30 17:21:09

улсууд 5 номерийн автобусанд чихсэн хэвээрээ л бналэ. Ганц автобус тэр чиглэлд нь нэмээд оруулчихад л хүн нь 50% багасна даа.

Зочин [202.55.188.99] 2023-09-30 17:27:35

Энгийн логик дүгнэлт. Нэг автобусны ачааллыг хоёр дахин багасгахад л хамаагүй хөнгөрөөд явчихна. Оргил цагаар ачаалал ихтэй газраа нэг автобусаа хоёр болгочихоод бхад л хамаагүй хөнгөрөөд явчихна.

иргэн [202.126.89.144] 2023-09-30 14:29:56

бузрууд бирднүд нүгэл нь нүдээрээ гармарууд


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.