Гаалийн ил дарга нь генерал Р.Отгонжаргал, далд дарга нь Б.Даваасүрэн гэв үү?!

Aдмин / Нүүр

“...Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар гаалийнхан тодотголоор 4.1 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Ингээд 4.7 их наяд төгрөг төвлөрүүлж 113.9 хувийн гүйцэтгэлтэйгээр, 570.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлтэй гарлаа.

Нийт орлогын гүйцэтгэлийг өнгөрсөн онтой харьцуулбал 1160.8 тэрбум төгрөг буюу 33.1 хувиар өссөн байна” гэсэн мэдээ жилийн өмнө гарч байв. Харин энэ жил ингэж мэдээлж чадахгүй нь бололтой. Уг нь Төсвийн тухай хуулиар гаалийнхан 2023 онд 5.37 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэтэл оны сүүлчийн улирал эхэлчихлээ.

Өнгөрсөн улирлуудын дүн мэдээ, ирэх саруудын төсөөллөөр нэг л өөдтэй “тоо” орж ирэхгүй байгаа аж. Шууд хэлэхэд, гаалийнхан “амласан” орлогоо бүрдүүлж чадахааргүй болсон байна. Үүнтэй зэрэгцээд гааль даяар, ер нь яам тамгын газруудаар “...Гаалийн ил дарга нь генерал Р.Отгонжаргал, далд дарга нь Б.Даваасүрэн” гээд л яригддаг болжээ. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалыг өнгөрсөн жилийн сүүлчээр ГЕГ-ын даргаар томилсон. Р.Отгонжаргалын тухайд цагдаагийн шилдэг удирдлагуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Цагдаад дэслэгчээс генерал болтлоо 25 жил ажилласан.

Эрүүгийн төлөөлөгч, Ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Хэлтсийн дарга, Газрын дарга,Албаны дарга ЦЕГ-ын тэргүүн дэд дарга гээд төрийн албаны мерит зарчмаар дээш өгссөн. Ганцхан алхаад л ЦЕГ-ын дарга болох мест дээр байв. Харин 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас түүнийг ГЕГ-ын даргаар томилсон. Хоёр сарын дараа жилийн нүүрээ үзнэ. Гэтэл дээр хэлсэнчлэн “...Төсвийн орлого бүрдүүлээгүй” гэсэн тааруухан нэртэй болчих гээд байх шиг байна.

Гэхдээ “...ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалын эрх мэдлийг доор нь ажилладаг нэг нөхөр хэрэгжүүлээд байдаг” гэх яриа бас газар аваад байна. Өмнө нь хоёр тусдаа байсан газруудыг нийлүүлж бүтцийн өөрчлөлт хийгээд Б.Даваасүрэн гэдэг нөхрийг даргаар тавьчихсан нь асуудлын үндэс болсон байгаа юм. Өнөөдөр гаалийн төсвийн орлогын бүрдүүлэлт хангалтгүй, ер нь бүрдэхээргүй болсон нь ийм мэтийн зохион байгуулалттай ч холбоотой байж мэдэх юм.

Тодруулбал, гаальд “...Олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, түүний аюулгүй байдлыг хамгаалах, улсын хилээр хууль бус бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхтэй тэмцэх, улсын төсвийн орлогыг шударга, үр ашигтай, үр дүнтэй бүрдүүлэх ГЕГ-ын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг боловсруулахдаа ажлын хийдэл, давхардлыг тодорхойлж, байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох ажлын урсгалд үндэслэн дор дурдсан үндсэн үүрэг, чиг үүрэг бүхий 16 зохион байгуулалтын бүтцийн нэгж, найман дэргэдэх байгууллага, 18 харьяа гааалийн газар, хороодын бүтцийн зураглалыг гаргалаа” хэмээх тайлбар бүхий бүтцийн өөрчлөлт хийгдсэн байгаа юм. Ингээд тэрхүү Б.Даваасүрэн нь Гаалийн бүрдүүлэлтийн газар болон Гаалийн хяналт шалгалтын газрыг нийлүүлээд Хяналт, бүрдүүлэлтийн газар болгож аваад даргаар нь заларчихжээ. Бод доо, нэг нь бүрдүүлэлт хийдэг, нөгөө нь хянадаг газрыг нэг болгохоор юу болох нь бараг тодорхой бус уу. Тэрбээр өмнө нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргаар ажиллаж байжээ. Харин одоо “...Түүнд гаалийн байгууллагад мэддэггүй хийгээд чаддаггүй ямар ч ажил байдаггүй болсон” гэлцэх болсон байна. Тэр ч байтугай Б.Даваасүрэн нь “..Сайдын баз” гээд баргийн хүнийг сонсдоггүй, гаальд дархлагдсан нэгэн болж хувирсан байгаа юм. Ер нь бол энэ даварсан Б.Даваасүрэнд Засгийн газрын “Шүүр” ажиллагаа ч зөөлдөж мэднэ. Учир нь тэрбээр ихээхэн сонирхмоор түүхтэй, хөдөлгөөнтэй гаальчин аж, сонирхууламз.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [139.5.218.212] 2023-10-04 16:01:11

Тийм байхаа,тэднийг болоод энэ схемд хамрагддаг гаалийнханыг бүгдийг нь шалгах хэрэгтэй,үндэслэлтэй мэдээлэл гэж харж байна.

Зочин [165.84.179.205] 2023-10-04 08:37:52

Хаха шаахиймаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.