Ж.Хатанбаатар: Үндэсний бөхийн допингийн шинжилгээг олон улсын дүрэм журмын дагуу авч, баталгаажуулдаг

Aдмин / Нүүр

"Допингийн хариу"-г Ж.Хатанбаатар хувийн цахим хаягаараа авч, бөхчүүдтэй наймаалцдаг байсан байж болзошгүй тухай isee.mn болон зарим нэр бүхий сайт мэдээлжээ. Тэгвэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, ардын эмч Ж.Хатанбаатар хэвлэл өгсөн ярилцлагадаа “Манай байгууллага Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний спортын тамирчдаас допингийн шинжилгээ авч, хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Допингийн эсрэг үйл ажиллагаа гэдэг олон талын оролцоотой цогц ажил. Оролцогч талуудын хийх ёстой ажил яг заагдсан дүрэм журмаараа явах ёстой.

Товчхондоо бол мэдээллийг албан ёсоор дамжуулах нь хамтын ажиллагааны гол хэлбэр гэсэн зарчим үйлчилдэг. Бид Конвенц, Коде-оо мөрдөж, хэрэгжүүлж л ажиллаж ирсэн” гэжээ. Мөн бөхчүүдийн допингийн шинжилгээг тагнуул, цагдаа, АТГ, сурын холбоо, үндэсний бөхийн холбооны төлөөллийг оролцуулж авдаг. Тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд сорьцуудыг лабораторид хүргэх хүртэл бичлэг хийж, баталгаажуулдаг” гэдгийг тодотгожээ.


Сэтгэгдэл

ЭЛЭГ ЭЛЭГ [66.181.160.7] 2023-10-04 16:21:50

ДОПИНГИЙН АСУУДЛААР ХУДЛАА СЭВЭХ ХЭРЭГГҮЙ.... МОНГОЛ БӨХ НАС ЖИН ЭНЭ ТЭР ИДСЭН УУСАН ЮМААРАА БАРИЛДАХ БИШ . ААВЫН ХҮҮ НААДАМД ТҮРҮҮЛСЭН Л БОЛ ТҮРҮҮЛСЭН...

БӨХ [103.212.118.44] 2023-10-04 11:47:54

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮД ШЭЭС СОЛИГДСОН ГЭХ Т1 ЦУУ ТАРААЖ ОЛНЫ ТАРХИ УГААХ ГЭЖ ЯДЦГААЖ БАЙНА ! ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ !

Иргэн [202.9.40.41] 2023-10-04 07:31:14

Бадарч баярлах болоогүй ээ.Энэ допингийн эсрэг төвөөс ялигүй ч гэсэн өө олоод түүн дээр нь дөрөөлөөд суучих гээд л нохой санаа гаргаад байгаа бололтой юм.. Харин ч Бадарчийн бараан талыг тодруулах баримтууд олдоод байх шиг.,

монгол [202.179.26.217] 2023-10-04 15:22:52

Чи битгий өмөөр. Наад хэдийн чинь бүгдийнх нь гэрээс допингийн төрлийн бодис олдоод бн гэж бн шүү дээ. Бас Бадарч руу дайрах санаатай. Тэнэгтээрэй

Зочин [59.153.113.152] 2023-10-04 00:11:03

МЭДЭЭЖ!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.