Уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хороотой тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 03-ны өдөр эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалт зохион байгуулсан бол өнөөдөр /2023-10-03/ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт сургалт явуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ.



Монгол эмнэлгийн хорооны уламжлалт анагаах ухааны эмч нарын үзлэг, оношлогоо хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр хүүхдийн сэргээн засал, чих, дотоод шүүрэл, үе мөч, зүрх судас, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, гар засал, мэдрэл, сэтгэц судлалаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 60 гаруй иргэнд үзүүлсэн байна.



Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, хавдрын өвчлөл нэмэгдэх болсон. Эмч нарын баг үзлэг, оношлогооны үеэр ахмадуудад зүрх судас, мэдрэл чиглэлээр тусгайлан тусламж үйлчилгээ үзүүлж, үзлэгийн дагуу монгол эм, танг үнэгүй олголоо.

Өвөр Монголын Олон улсын Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь манай улсын бүс нутгуудад түгээмэл тохиолддог, дахимтгай, архаг хууч өвчний шинж тэмдгийг нэгтгэж, монгол анагаахын эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн эмчилгээний багийг орон нутагт ажиллуулж, эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийх, эмчлэх, зөвлөгөө өгөх, эм хандивлах зэрэг эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг 18 дахь удаагаа үнэ төлбөргүй зохион байгуулж буй юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.244] 2023-10-04 20:55:48

Дэлхийн анагаах ухаанаас хол хоцорч, уламжлалын эмч гэж худлаа хий бадгана ярьсан нөхдүүд арай олон болоод байна даа. Сурлага муутай нөхдүүд эмч болох гээд чадахгүй болохоор уламжлалын эмч болж Монголын анагаах ухааны хөгжлийг хойш татаж, эмчийн нэр хүндийг шаланд хүртэл унагаж байна шүү

Зочин [203.98.76.249] 2023-10-04 15:19:12

үнэгүй биш л дээ. риегисрийг нь бичиж аваад НД-с мөнгө авна. хүн НД-с мөнгөө зарцуулсанаа мэдээгүй байж байгаад хэрэг болоод мөнгөө зарцуулах гэхээр үзлэгээр хуссан байна. энэ бол хууран мэхлэлт хийж байгаа үйлдэл


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.