ӨНӨӨДӨР: “Мал аж ахуйн сэргэлт” малчдын чуулган болно

Aдмин / Нүүр

Аравдугаар сарын 6-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын Үндэсний чуулган болно. Утас: 8810-1555.

10.00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас мазаалай баавгай болон “Тэрбум мод” хөдлөгөөний хэрэгжилт, хуш модны самрын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9404-4104, 8803-8882.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Либертари нам Их хурлаа хийх болсон талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: ИНЕГ-ын удирдлагуудын талаар Ерөнхий сайдад өгсөн албан шаардлагын талаар иргэний нисэхийн салбарын ТББ-аас мэдээлэл хийнэ.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “ Монгол тээвэр нэгдэл”-ээс “Авто тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

12.00-14.00 цагт: ХЭҮК-ын байранд: “Ажлын байр-бэлгийн дарамтгүй орчин” уулзалт сургалт болно.

-“Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” арга хэмжээ 3 дахь өдрөө үргэлжилнэ. Тус арга хэмжээ 10-р сарын 10-ныг дуустал өдөр бүр болно. “World Space Week” нь дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-06 15:33:35

сэргэлт гээд хуцаад байх юм. сэргэхээр дородон юм алга. 76 үхэвээс монгол амирламой


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.